Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Түүнд байр түрээслэгчид ядаргаатай санагдсан учир тэрээр ийнхүү галт тэргэнд амьдрахаар шийджээ.
Тэрээр хувцас, компьютер гээд өөрт шаардлагатай бүхий л зүйлээ биедээ авч явдаг байна. Мөн галт тэрэгний ариун цэврийн өрөөнд толгойгоо угаадаг гэнэ.
Леонигийн найз залуу Тюбинген хотод амьдардаг бөгөөд тэрээр найз залуу руугаа 300 км/цагийн хурдтай галт тэргээр үргэлж очдог байна.
Сар бүр Леони 380 доллараар тасалбар худалдаж авдаг бөгөөд энэ нь түүнийг хүссэн галт тэргэндээ сууж аялахад тусладаг ажээ. Өмнө нь тэрээр байрны түрээсэнд 450 доллар өгдөг байсан байна.
Энэхүү өвөрмөц амьдралынхаа хэв маягийн талаар тэрээр блог хөтөлдөг бөгөөд дипломын ажлаа энэ сэдвээр бичих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
“Би хүмүүсийг өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаа өөрчлөөсэй хэмээн хүсэж байна” гэж Леони хэлжээ. Харин галт тэргэнд суугаагүй үедээ тэрээр найз залуу, эмээ, найз нөхдийнхөө гэрт амьдардаг байна.
Шинэ гэрийнхээ талаар тэрээр: “Галт тэргэнд суух үедээ би өөрийгөө гэртээ байгаа мэт боддог. Надад үргэлж аялаж, амарч байгаа мэт сэтгэгдэл төрдөг” хэмээжээ.
Тэрээр "Галт тэрэгний дуу чимээ болон хулгайчдаас болж бөх унтаж чаддаггүй" гэжээ.