DOLBY ATMOS технологийн кино театр Монголд үүд хаалгаа нээлээ

2015-08-11, 20:05
17,023
Кино урлагийг сонирхдог, дэмждэг залуусдаа сайхан мэдээ дуулгахад нэгэн шинэ кино театр үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. Зайсан явах замд Богдын музейн эсрэг талд байрлах “Гэгээнтэн энтертайнмент төв” Энэ сарын 13 –аас эхлэн үүд хаалгаа нээж, кино урлагийг дэмждэг, киноны хорхойтон хүүхэд залуучуудад цоо шинэ техник технологийг мэдрүүлэх гэж байна. Зөвхөн хүүхэд залуус ч гэлтгүй гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонтойгоо хамт “Амьдралын алтан мөчийг ...” өнгөрүүлэх боломжыг энэхүү төв нь олгож байгаа юм байна.
 DOLBY ATMOS технологийн кино театр Монголд үүд хаалгаа нээлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Нийт 4 кино үзвэрийн танхим нь 426 хүн зэрэг хүлээн авах чадалтай бөгөөд дуугаралтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Dolby Atmos системээр тоноглогдсон нь кино үзвэрийн төвшинг нэг шат ахиулсан үйл явдал болсон байна. Dolby Atmos дуугаралтын систем нь Монголд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд анх 2012 онд Hollywood –н “DOLBY” кино театрт энэхүү дуугаралтын систем нэвтэрсэнээр кино үйлдвэрлэлийн Гигантууд өөрсдийн киногоо энэхүү дуугаралтын системд нийцүүлэн хийх болсон байна.



Хүүхэд багачуудын үзэх дуртай “Brave” хүүхэлдэйн кино нь энэхүү системээр хийгдсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болсон бөгөөд үүнээс хойш олон кинонууд энэ дуугаралтын системтэйгээр та бүхэнд хүрч байна. Тухайлбал ANT-MAN, Fantastic Four гэх мэт шинээр нээлтээ хийгээд байгаа кинонууд энэхүү системийг ашиглан гарч байгаа юм. Гэхдээ Dolby Atmos систем ашиглан хийсэн киног Dolby Atmos дуугаралтын системтэй кино театр үзэхгүй бол энэхүү гайхамшгийг мэдрэх боломжгүй нь тодорхой юм.



Энэнхүү дуугаралтын систем нь өмнөх Dolby 7.1 болон 5.1 –ийг бодвол дууны сигналыг илүү нарийн, бодитойгоор хувиргаж хүргэдэгээрээ давуу талтай бөгөөд танхим дах өсгөгчид танхимын эргэн тойронд, урд талд, мөн дээд талд байрлагаараа онцлогтой. Энэ нь киноны үйл явдал зөвхөн хоёр хэмжээст, хөндлөн байдлаар бус бидний амьдарч буй бодит ертөнцөд дуу, чимээ бүх л талаас сонсогддог шиг виртуаль бодит орчинд  үйл явдлын дунд авчирдаг.



Тухайлбал онгоц дээгүүр нисэх үед өмнө нь хажууд сонсогддог байсан бол одоо таны дээр яг бодитойгоор дотор нь орсон мэт сонсогдож, мэдрэгдэх юм. Ингэснээр зөвхөн нүдээр 3D шилийг зүүж дүрслэлийг гурван хэмжээст орчинд хардаг байсан бол одоо 3D орчинд таньд сонсогдож бодит орчинд нь орсон мэт болж таньд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.
 


Монголд анх удаа энэхүү гайхалтай Dolby Atmos дуугаралтын системийг нэвтрүүлэхээр “Гэгээнтэн энтертайнмент төв” бэлэн болоод байна. Энэхүү төв нь Hollywood-ын алдарт кино студи болох SONY PICTURES, WARNER BROS, 20th CENTURY FOX, WALT DISNEY, PARAMOUNT, SUMMIT, COLUMBIA, UNIVERSAL зэрэг компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулаад байна.



Онцгой интерьер дизайнтай, тусгайлан танд зориулан бүрдүүлсэн аятай тохилог орчныг мэдрүүлэх VIP танхим, Dolby Atmos системээр тоноглогдсон кино танхимууд, дээд зэрэглэлийн караоке өрөөнүүд, 2 – 6 насны хүүхдийг хөгжүүлж сургах, мэргэжлийн багш нартай, эрүүл ахуйн шаардлага хангасан хүүхдийн тоглоомын төв, өсвөр насныханд зориулсан автомат тоглоомын төв зэрэг олон үйлчилгээг нэг дороос авахаас гадна дэлхийд алдартай сүлжээ ресторанууд энд нэг газар төвлөрлөө. Таны амьдралын алтан мөчийг бүтээх, бий болгоход тус төвийн ажилтнууд чин сэтгэлээсээ ажиллаж байна.



Facebook хаяг:  http://www.facebook.com/jiguurentertainmentcenter?fref=ts
Холбоо барих утас: 88112613, 88813932



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.