Суут санаа, ашиг тустай бүтээл: LG Door-in-Door /Хаалган дахь хаалга/ хөргөгч

2015-08-07, 17:32
4,362
Усан онгоц ба хөргөгч, эмч ба хөлдөөх хэрэгсэл зохион бүтээх зэргийн хооронд нийтлэг зүйл юу байж болох вэ дээ гэмээр. Хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн шинээр нь хадгалах болон цахилгаан эрчим хүчийг хэрхэн хэмнэх вэ? LG компанийн Door-in-door технологи бүхий шинэ хөргөгч нь энэ бүх асуултын хариуг хэлээд өгнө.
Суут санаа, ашиг тустай бүтээл:  LG Door-in-Door /Хаалган дахь хаалга/ хөргөгч


Хүнсний бүтээгдэхүүн болон ундаагаа хэвийн хадгалах, ялангуяа зуны халуун өдрүүдэд чанарыг нь алдагдуулахгүй байх тухай бид зуу гаруй жилийн турш бодож ирсэн. Америкийн эмч Жон Горийн суут санаа ихээхэн горьдлого төрүүлсэн цас болон мөс үйлдвэрлэх уурын компрессорын төрөөхөмж зохион бүтээхэд хүргэснээр энэ бүхэн эхэлсэн юм.

Энэ тэмдэглэлт үйл явдлаас хойш 25 жилийн дараа 1876 онд Шотландад  Dunedin хэмээх хөргөгчтэй далбаат усан онгоцыг анх усанд тавьсан бөгөөд уг усан онгоцоор Шинэ Зеландиас хүнсний хомсдолд орсон Англи руу хөлдөөсөн мах тээвэрлэн хүргэсэн байна. LG компанийн санал болгож буй шинэлэг боловсруулалтууд нь усан онгоцтой хамааралгүй бөгөөд өнөөдрийн байдлаар хүнс хадгалах хамгийн шилдэг боломжуудыг санал болгож байгаад баярлахаас өөр аргагүй юм.

Total No Frost систем нь хөргөгчийн тасалгаанууд дотор цан хүүрэг болон цас тунадас үүсгэхгүйгээр хөргөгчин дотор хүйтэн агаарыг эргэлдүүлдэг. Олон урсгалт хөргөлтийн Multi-Air Flow систем нь хүйтнийг нийт орон зайд жигд хуваарилах бөгөөд тогтоосон температурыг дээд, доод тавиуруудын хооронд хамгийн бага хэлбэлзэлтэйгээр барьдаг байна.

Гадаргуугийн олон үүр бүхий Moist Balance Crisper хэмээх онцгой бүтэц нь чийгшлийн нэн тохиромжтой тэнцвэрийг хадгалахад тусалдаг. Чийг нь “үүрүүдэд” хуримтлагдан хүнсний бүтээгдэхүүнүүд дээр агшаасан усны дусал унахаас хамгаална. Үүний зэрэгцээ үүрүүд дэх ус аажмаар ууршин тагны гадаргуу дээр тогтон жимс, ногооны тасалгаанд чийгшлийн нэн тохиромжтой тэнцвэрийг хадгалж, жимс, ногоо хурдан хатахаас сэргийлдэг байна.

“Хаалган дахь хаалга” хэмээх технологи бүхий Door-in-Door™ (загвар: GCJ237JAXV) шинэхэн хөргөгч нь өөрийн тань хийсэн хоолны бүх тэжээллэг чанарыг илүү удаан хугацаанд хадгалах бөгөөд үндсэн хаалгыг нь байн байн онголзуулах шаардлагагүй болгоно.

Шинэлэг хандлагын мөн чанар нь ирээдүйд ашиглагдах хэв загварт орших бөгөөд тэр нь хаалганы зохиомжоор илэрнэ. Үндсэн хаалганд ажиглагдахааргүй суулгаж өгсөн, хэв маяг, чанараараа дэлхийн стандартад нийцсэн нэмэлт хаалга нь товчлуур дарахад л нээгдэх ба багтаамжтай бяцхан тасалгааг дэлгэн харуулдаг. Энэ нь үе үе хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болон ашиг тустай зуушийг хөргөгчөө бүхэлд нь дэлгэн хайх шаардлагагүйгээр хурдан олж авах боломж олгоно. Хэрэглэхэд эвтэйхэн Easy Open (Хялбар нээх) товчлуур нь хөргөгчийн хаалгыг хялбархан нээх боломж бүрдүүлдэг. Түүний найдвартай бөгөөд аюулгүй байдлыг тусгай туршилтуудын үеэр нэг бус удаа шалгасан болно. Зориуд нээх үйлдлийг 100 000 гаруй удаа давтсан бөгөөд хүндрэлтэй асуудал нэг ч гараагүй.

Мини-баар дахь татагдан гарч ирдэг хайрцагтай хосолсон өргөх механизмтай сагс нь амьдралын ямар ч хэв маягт тохирох зохион байгуулалт бүрдүүлэх боломж олгоно. Түүнээс гадна хөргөгчийн сайтар бодож боловсруулсан бас нэг шийдэл нь бяцхан ширээ бөгөөд тэр нь хүнд лонхнуудыг хоолны ширээ рүү зөөх шаардлагагүйгээр шууд хөргөгчийн дэргэд ундаа аягалахад зориулагдсан эвтэйхэн хавтгай гадаргуу юм.

Бас нэг давуу тал нь эрчим хүчний хэмнэлт бөгөөд түүнгүйгээр өнөөдөр ганц ч бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийдэггүй билээ. Door-in-Door™ хөргөгч нь эрчим хүчний хэрэглээний А++ ангилалтай буюу хамгийн дээд үзүүлэлттэй юм. Найдвартай байдал, илүү урт удаан хугацааны эдэлгээг хангадаг, дуу чимээний түвшинг бууруулдаг хувьсгалт шугаман хувьсах компрессорын ачаар эрчим хүчний зарцуулалтыг бууруулах гайхалтай үзүүлэлтүүдэд хүрч чадсан байна. Шинэлэг технологиудыг хэрэглэсний ачаар дуу чимээний түвшинг 40 Дб хүртэл бууруулж чаджээ. Үрэлтийн цэгүүдийн тоог багасгасан нь шугаман хувьсах компрессорыг удаан хугацаанд доголдолгүй ажиллуулах боломж бүрдүүлсэн бөгөөд уг компрессортоо LG компани 10 жилийн баталгаа өгч байгаа юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.