Гоо сайхны золиос болсон бүсгүйн өрөвдмөөр түүх

Нүүрэн дээрээ ямар нэгэн асуудалгүй эмэгтэй хүртэл илүү төгс төгөлдөр болохыг хүсдэг билээ. Заримдаа бүсгүйчүүд гоо сайхны төлөө маш үнэтэй золиос гаргахаас ч буцдаггүй. Тэдний жишээ болсон 19 настай Полли Смитийг танилцуулж байна. 
Гоо сайхны золиос болсон бүсгүйн өрөвдмөөр түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хөмсгөө шивж, арилдаггүй будгаар будах нь олширч байгаа бөгөөд энэхүү мэдээлэл нэгийг бодогдуулна биз ээ. 19 настай Полли Смит, Их Британийн Бакингемшир хотоос гаралтай бөгөөд хөмсгөө тод өнгөтэй болгохыг хүсэж гоо сайхны салонд очсон хэдий ч, түүний хөмсгийг хангалттай мэргэжлийн түвшинд будаж чадаагүй байна.  



Эцсийн үр дүнд тэрээр сайхан хөмсөгтэй болохын оронд дараах байдалтай болжээ.



Поллигийн хэлж байгаагаар тэрээр будуулсны маргааш өглөө нь нүдээ нээж чадахгүй байжээ.



Түүний хөмсгөө будуулах гэж очсон салонд хөмсгийг нь зориулалтын бус будгаар будаж 10 минут орчим байлгаснаар түүнд харшил өгсөн байна.



Харшилаас ангижирахын тулд Полли антибиотик, харшлын эсрэг эм, дааврын бүтээгдэхүүнүүд хэрэглэх шаардлагатай болжээ. Мөн түүний хөмсөг унаж байгаа бөгөөд сайхан хөмсөгний оронд тэрээр хүчтэй харшилтай болсон байна. Гоо сайхны салоныхан Поллид төлбөрийг нь буцааж, эмчилгээнд нь зориулж мөнгө өгчээ.



Бүсгүй хэлэхдээ: "Аливаа нэгэн зүйлийг хийхдээ маш сайн бодож байх хэрэгтэй шүү" хэмээн охид бүсгүйчүүдэд зөвлөжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()