Түүхэндээ хамгийн олон удаа эзлэгдэж байсан 8 газар

Хүчтэй нь сул доройгоо ялан дийлж, эзлэн түрэмгийлэх нь хүн төрөлхтний түүхийн салшгүй нэг хэсэг билээ. Ингээд оршин тогтносон түүхэндээ хамгийн олон орны "гараар дамжиж" байсан хот, улсуудыг танилцуулж байна.

Түүхэндээ хамгийн олон удаа эзлэгдэж байсан 8 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Палермо, Итали

Өнөө цагт Италийн 5 дахь том хотод тооцогдож байгаа Палермо хотыг анх МЭӨ 8 дугаар зуунд Финикүүд үүсгэн байгуулсан бөгөөд эл цагаас хойш Грек, Ром, Вандалчууд, Византын эзэнт гүрэн, Араб, Герман, Ариун Ромын Эзэнт гүрэн, Анжвин, Арагон, Бурбон, Австричуудын мэдэлд орж явжээ.

Сицили арлын нийслэл болсон Палермо хот нь эрт дээр үед цаасны оронд хэрэглэгддэг байсан материал, далдуу мод, өргөст лийр зэрэг арвин баялаг ургамалтайгаас гадна Ла Маоторано сүм буюу Хоёрдугаар Рожерийн хувийн сүм дэх 12-р зууны үеийн гайхалтай шигтмэл зургийг  онцлон дурьдахгүй байхын аргагүй юм.

Палермо, Итали

2 Бервик-апон-Туид (Berwick-upon-Tweed), Их Британи

Нортамберлэнд гүнлигийн Бервик-апон-Туид хот нь эзлэн түрэмгийлэгдсэн түүхийнхээ үүднээс дараах онцлогуудыг өөртөө агуулдаг.

Нэгт, одоо ч гэсэн тус хотыг Оростой дайтаж байгаа гэж хэлж болно. Нутгийнхны аман яриагаар бол Хатан хаан Викториа “Их Британийн хатан хаан Викториа, Берик-апон-Туид хот, Британий бүх эзэмшил газрууд” хэмээх Крымийн дайныг зарласан албан бичигт гарын үсэг зурсан гэнэ. Харин Парисын гэрээ ёсоор энх тайван тогтох үед Берик-апон-Туид орхигдож үлдсэн байна. Хоёрт, 400 жилийн турш тус хот Англи, Шотландын хилийн дагуух дайны төв цэг байсаар ирсэн бөгөөд түрэмгийлэгчид нийт 13 удаа дайралт хийсэн байдаг. 

Бервик-апон-Туид (Berwick-upon-Tweed), Их Британи

3 Тобаго арал

Карибын тэнгист Тобагогийн төлөө хамгийн олон байлдаан болсон түүхтэй. 1498 онд Колумб анх удаа Тобагог нээснээс хойш өнөөг хүртэл түүхэндээ 33 удаа “эзэн”-ээ сольжээ. Тобагог колончлогчдын жагсаалтанд өнөөгийн Латви, Нидерланд, Англи, Франц, Испани, Швед зэрэг олон орон багтаж байгаа юм. Гэхдээ Тобаго Британийн Эзэнт гүрний эрхшээлд хамгийн удаан буюу 1672-1781, 1814-1962 оны хооронд байжээ. Тайван сайхан амрахад төгс энэ газар нь алтан шаргал элсээр хучигдсан далайн эрэг, загасчдын тосгод, онгон төрхөө хадгалан үлдсэн ширэнгэн ойгоороо дэлхийн жуулчдыг өөртөө татдаг.

Тобаго арал

4 Шчецин хот, Польш

Хэлэхэд хэл хугалам нэртэй энэ газар Польшид байдаг.

Одра мөрний хөвөөн дээр орших энэ бүс нутаг нь 8-р зууны үед сууриа тавьсан юм. Шчецин нь түүхэндээ Шведийн эзэнт гүрэн, Пруссийн Вант улс, Франц, Германий нэгэн хэсэг байв. ЗХУ Дэлхийн Хоёрдугаар дайны сүүлчээр Шчецинийг эзлэн түрэмгийлж байсан ба 1945 оноос хойш Польшийн мэдэлд багтах болжээ. Хэрэв та ийшээ явахаар болвол олон төрлийн музей, уран зургийн галерей, үзэсгэлэнт сайхан наран шарлагын газруудаас сонгоорой.

Шчецин хот, Польш

5 Гданьск хот, Польш

Өмнө нь Данзиг хэмээн нэрлэгддэг байсан Польшийн Гданьск хот Померан, Прусс болон Германы эзлэн түрэмгийлэлд өртөж явсан байдаг. 1308 онд Ариун Ромын бүрэлдэхүүн Бранденбург мужийнханд хүчээр эзлэгдэж 10000 гаруй иргэнээ хүйс тэмтрүүлж байсан гашуун түүх бий.

Хожим Пруссчууд Гданьскийг 1793 онд бүрэлдэхүүндээ нэгтгэж, оюутнуудын бослогыг дарсан ч Дэлхийн Нэгдүгээр Дайны дараагаар Версалийн гэрээ ёсоор “чөлөөт хот” болжээ. Гитлер Данзиг гэсэн нэрээр шалтаглан уг хотыг герман гэж үзэж 1939 онд Польш руу дайрсан ба Герман, Польшийн хоорондын анхны тулаан Гданьск хотын ойролцоох Вестерплаттийн хойгт болсон. Гданьск хотын Дундад зуун, Сэргэн мандалтын үе болон Готик загварын архитектурын барилга байгууламжууд нь та бидний сэтгэлийг эзэмдэн өнөөг хүртэл сүндэрлэсээр байгаа билээ.

Гданьск хот, Польш

6 Эдирне, Турк

Жонн Кигэний бичсэн “Дайны түүх” номонд хуучин цагт Адрианополь нэртэй байсан өнөөгийн Туркийн Эдирне хотын тухай гардаг. Эл номонд Эдирне хотын төлөө дэлхий дээр хамгийн олон тулаан болж байсан хэмээжээ. Эдирне хот нь тулааны төв цэг байсан учир 313, 324, 378, 718, 813, 914, 1003, 1094, 1205, 1254, 1255, 1355, 1362, 1829 болон 1912 онуудад тулалдаан болж Ром, Гот, Болгар, Визант, Оттоман, Грек болон Оросууд Эдирне хотыг захирч байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Европ Азийг холбосон тун ашигтай байрлалд оршдог нь ингэж олон удаа тулалдах нөхцлийг бүрдүүлсэн гэж энгийн үгээр тайлбарлаж болох юм.

Эдирне, Турк

7 Йерусалим хот

Үймээн шуугианаар дүүрэн түүхээрээ гайхуулдаг Ойрхи Дорнодын олон хотуудын нэгэн адилаар Багдад  ч мөн ялгаагүй хамгийн олон удаа дайралт болсон хот мөн хэдий ч Иерусалимийг гүйцэхгүй.

Иудейн шашин, Христ, Исламын шашны нөлөөгөөр Йерусалим хот руу 52 удаа дайрч, 44 удаа нэг болон 2 удаа эзлэн түрэмгийлж, 23 удаа бүслэж, 2 удаа юу ч үгүй болтол нь сүйтгэж байжээ. Өнөөг хүртэл Израиль, Палестиний аль аль нь Йерусалимыг өөрсдийнх хэмээн зүтгэсээр байгаа билээ.

Йерусалим хот

8 Ницца хот, Франц

Дэлхийн соёлын томоохон төвүүдийн нэг гэгддэг Ницца хот Францад байдаг хэдий ч 1860 оныг хүртэл Италийн нэгэн хэсэг байсан гэдгийг та мэдэх үү? Анх Массалиагийн Грекчүүд энэ газрыг үүсгэн бий болгож Ялалтын Охин тэнгэр Найкын нэрийг хайрлажээ. Улмаар Провенсийн гүнтэнүүд 13-14 дүгээр зуунд цөөнгүй удаа Ниццаг эзлэн түрэмгийлж 1388 онд Баруун Европын нэгэн хэсэг болжээ. 1543 онд Франко-Оттоманы хүчин Ницца хот руу халдсан байдаг бол Францын угсаа залгамжлагчид 1600 онд  Ниццаг захирч эхэлсэн ажээ. Ийнхүү 1814 оныг хүртэл Францчууд Ниццаг эрхшээлдээ байлгаж байгаад Пиедмонт-Сардиниагийн Эзэнт гүрэнд шилжүүлэн өгчээ. 1860 онд Турины гэрээгээр Ниццаг Франц улсад нь бүрмөсөн эргүүлэн өгсөн түүхтэй юм.  

Ницца хот, Франц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()