Давс ямар ашиг тустай вэ?

2015-08-04, 23:10
18,527

Давс нь ямар ч хоолыг илүү өвөрмөц амттай болгож чаддаг шилдэг амтлагч билээ. Тэгвэл бид давсыг хүнснээс гадна ахуйн хэрэглээнд хэрэглэдэг гэдгийг хэр мэдэх билээ? Ингээд үүнийг өөр зүйлд хэрхэн ашиглах талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэе.

Давс ямар ашиг тустай вэ?


1. Хиймэл цэцэг цэвэрлэх.
Хиймэл цэцгийг ¼ стаканд давстай хамт уутанд хийгээд сайн сэгсэр. Үүний дараа шинэ л юм шиг харагдана.



2. Ногоог давстай усаар угаа.
Тэгвэл та олон дахин угаах хэрэггүй болно.



3. Толбо арилгах.
Хэрвээ та цай, кофе, дарс гэх мэт толбон дээр давс цацвал угаахад хялбар болно.



4. Толбо...
Жимсний толбыг давстай усаар угаах хэрэгтэй.



5. Гууль, зэс, мөнгийг цэвэрлэх.
Давс болон уксустай уусмалаар даавуугаа норгож арчихад л хангалттай.



6. Хоол хийсний дараа гараас тань хоол үнэртээд байна уу?
Нимбэг болон давсны уусмалаар гараа арчаад усаар угааснаар үнэр арилах болно.



7. Аяга шаазан угаах.
Аяга шаазан угаагчийг байнга цэвэрлэх хэрэгтэй болдог. Тиймээс давстай хүйтэн усанд 10 минут орчим дэвтээхэд та шинээр худалдан авах хэрэггүй болно.



8. Хайруулын таваг болон тогоо цэвэрлэх.
Хайруулын таваг, тогоо цэвэрлэх хамгийн хэцүү. Тиймээс та хуурай алчуур дээр бага зэрэг давс цацаад үрээрэй.



9. Хогийн ургамлаас ангижрах.
Хогийн ургамал түүснийхээ дараа зулгаасан хэсэгтээ давстай ус цацаарай. Ингэснээр тэд дахиж ургахгүй.



10. Сүрлэн сагсны арчилгаа
Сүрлэн сагс шарлахаараа маш муухай харагддаг учир бүлээн давстай уусмал танд тусална.



11. Зөгийнд хатгуулсан бол?
Хатгуулсан газраа бага зэрэг норгоод дээрээс нь чимх давс цацаарай.



12. Сүүг гашилгахгүйн тулд.
Сүүндээ чимх давс хийж тавихад хэрэглэх хугацаа нь уртасна.



13. Гуталны үнэрээс ангижирах.
Орой унтахынхаа өмнө гутландаа бага зэрэг давс хийгээд, өглөө нь сэгсэрч гаргаарай.



14. Өнгө алдсан хувцсыг сэргээх.
Өнгө алдсан хувцсаа давстай уусмалд дэвтээхэд цоо шинэ мэт болохгүй ч, илүү өнгөлөг тод болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()