1. Дарта Вейдерийн бургерТүргэн хоолны нэгэн ресторан “Оддын дайн” кинонд тохируулан бургер бэлдсэн байна. Түлсэн мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ будсан бөгөөд хавчуурганд нь улаан лооль, салат болон үхрийн махан котлет хийжээ.
2. Япон маягаар хийсэн хар хотдогЯпоны нэгэн түргэн хоолны газар үйлчлүүлэгчиддээ түлэгдсэн мэт хотдогийг идэхийг санал болгож байгаа гэнэ. Үнэндээ энэ нь кальмара хэмээх хүнсний будаг бөгөөд Токиогийн Акихабара орчим зарагддаг ажээ.
3. Цагаан бургерХар өнгөнд дургүй хүмүүст зориулсан цагаан бургер бас байдаг. Хар өнгийг бодвол илүү амтлаг харагдаж байгаа бөгөөд будагч бодис агуулаагүй нь эрүүл мэндэд тустай болов уу. Бургерт агуулагдах бүх зүйл цагаан өнгөтэй бөгөөд үүнд тахианы мах, зөгийн бал, сонгино, мөөг, цикори гэх мэт зүйлс багтсан байна.
4. БилтонгЭнэхүү амттан нь Африкийн өмнөд зүгээс гаралтай бөгөөд 18-р зуунаас Европт оруулж ирсэн байна. Ихэнхидээ үхрийн махаар хийдэг болов ч заримдаа цацагт хяруул, зааны мах зэрэг бусад амьтдын махаар хийх нь ч бий. Давс, бор элсэн чихэр, корианд, хар перец болон бусад амтлагчтай хийсэн уксусанд даршилж, дараа нь тусгайлан хатаадаг бөгөөд бэлэн болоход хэд хоног шаардлагатай юм байна.
5. Ороомог хэлбэрт чипсХудалдан авагчийн нүдэн дээр шууд шардаг энэ чипсийг заримдаа зайдастай хамт өгөх нь бий. Шар айраг болон бусад сэрүүцүүлэх ундаатай хэрэглэхэд тохиромжтой хоол юм байна.