1. Халимны махХачирхалтай сонсогдож байна уу? Тэгвэл Исланд улсын “Steojar” хэмээх компани калори багатай шар айраг гаргаж авахын тулд халимны махыг ашигласан байна. Тэд шар айргаа “Та үүнийг ууснаар эртний баатар болсон юм шиг л санагдана” хэмээн сурталчилжээ. Гэвч тус улсын эрүүл мэндийн байгууллагаас хориг тавьсан байна.
2. Зааны ялгадасЯпоны нэгэн компани зааны ялгадастай кофег шар айраг исгэхдээ ашиглажээ. Харин ууж үзсэн хэрэглэгчдэд гашуундуу амт нь таалагдсан гэнэ шүү.
3. Хүний сахал Шар айраг ууж байхдаа сахлаа дүрсэн хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл шар айргийг сахалтай холбох энэхүү санааг нэгэн компани овжин ашиглаж чаджээ. АНУ-ын “Rogue” шар айрагны компанийн менежер өөрийн сахлыг шар айраг исгэхдээ ашигласан байна.
4. Тайрсан гацуурЗул сарын баяраар ашигласан гацуурыг худалдан авч шар айраг исгэхдээ хэрэглэдэг байна.
5. Роки уул (Rocky mountain)-ын хясааАНУ-ын Колорадо мужийнхны яахын аргагүй дуртай зүйлсийн нэг нь Роки уулын хясаа юм байна. Дуртай хоолоор нь исгэсэн шар айраг тэдэнд бүр ч их таалагджээ.
6. ХясааДалайн хоолонд дурлагсдад гарцаагүй таалагдах шар айраг
7. Олсны ургамал буюу МарихуанАНУ-д Марихуаны хэрэглээг хуулиараа зөвшөөрсөн хэд хэдэн мужууд байдаг бөгөөд шар айраг исгэхдээ ч бас ашиглажээ.
8. Frankincense & MyrrhMyrrh хэмээх Арабд ургадаг нэгэн төрлийн үзэм болон анхилуун үнэрт модны холтосны амтыг шингээсэн шар айраг.