1. Лайм болон нимбэгнээс шүүс шахах
Нимбэг болон лаймыг шарах шүүгээнд 20 секунд болгоход жимсний шүүс шахахад бэлэн болно.
2. Ногоо хатаах боломжтой
Хэдхэн минут богино долгионы шарах шүүгээнд хийхэд л ногоо ямар нэгэн хог хаягдалгүй хатах болно.
3. Сармис арилгах
Сармисаа 15 секунд шарах шүүгээнд хийхэд л хальс нь амархан арилна.
4. Хатсан талх шинэ мэт болно
Талхаа чийгтэй даавуугаар боож 10 секундын турш богино долгионы зуухандаа хийгээрэй.
5. Зөөлөн чипс дахин шаржигануулах арга
Чипсээ даавуун дээр тавиад бага зэрэг халаагаарай. Ингээд чипс дахин шаржигнасан болно.
6. Халуун жин
Чийгтэй даавууг богино долгионы зууханд хийснээр халуун жин бэлэн болно.
7. Ёотонг задлах боломжтой
Үүнийг хийхийн тулд ёотонтой хайрцган дээр нойтон алчуур тавих бөгөөд таглаж 20 секунд орчим печинд хийнэ. Үүний дараа ёотон элсэн чихэр мэт болно.
8. Богино долгионы шарах шүүгээгээ цэвэрлэх арга
Саванд уксустай ус хийгээд 5 минутын турш халаагаарай. Богино долгионы зуухны дотор тал цэвэрлэгдэж, эвгүй үнэр арилна.
9. Богино долгионы зуух ашиглах хугацааг шалгах
Үүний тулд дотор нь ус хийж 1 минутын турш халаана. Хэрвээ ус нь халаад аяга нь хүйтэн байвал шарах шүүгээг ашиглаж болно. Харин зөвхөн аяга нь халвал хугацаа нь дуусах дөхсөний шинж гэнэ.
10. Жимс болон хүнсний ногоог хялбар арилгах
30 секундын турш улаан лооль болон тоорыг хийхэд хальс нь хялбар арилна.
11. Хүнсний ногоо бэлэн болгох
Хальстай хүнсний ногоог богино долгионы шарах шүүгээнд бэлэн болгохын тулд хальсан дээр нь нүхлэх хэрэгтэй. Ингээд шарах шүүгээнд хийхэд ямар нэг асуудалгүй бэлэн болно.
12. Дугтуйнаас марк хуулах
Маркан дээрээ хэдэн дусал ус дусаагаад 20-30 секунд шарах шүүгээнд хийхэд марк хялбар хуурагдах болно.
13. Нулимс гаргахгүйгээр сонгино хэрчих арга
Сонгины доод талын хэсгийг зүсээд печинд 30 секунд байлгахад л таны нүднээс нулимс урсахгүй хэрчиж болно.
14. Зөгийн бал шингэлэх
Зөгийн балаа таглахгүйгээр 2 минут орчим шарах шүүгээнд хийхэд л хангалттай.
15. Амтат загас бэлдэх
Нэгдүгээрт: загас хуурай байх хэрэгтэй.
Хоёрдугаарт: ижил хэмжээ, зузаантай зүссэн байх шаардлагатай.
Гуравдугаарт: бэлэн болохоос нь өмнө печинээс гаргах бөгөөд хэсэг хугацааны дараа загас бэлэг болно.
16. Шош дэвтээх
Хоол хийхэд танд сайн дэвтээсэн шош хэрэгтэй бол санаа зовох хэрэггүй боллоо.
Аягатай усанд бага зэргийн хүнсний сод хийгээд дээр нь шошоо хийж 10 минут орчим болгоно.
Үүний дараа 40 мин усанд нь байлгахад л хангалттай.
17. Жигнэсэн өндөг
Буцалсан устай савыг печинд хийгээд дээр нь бага зэрэг уксус нэмэх хэрэгтэй. Ингээд дээрээс нь өндгөө хагалж хийнэ. Өндөгний шарыг хатгах хэрэгтэй бөгөөд аяганы амсрыг хүнсний уутаар таглана. 30 секундын турш болгоход хангалттай.
18. Гал тогооны өрөөг таатай үнэртэй болгох
Печинд самар, үр хийж шарах бөгөөд энэ үед печиний хаалга онгорхой байх хэрэгтэй шүү.
19. Богино долгионы шарах шүүгээгээ цэвэрлэх арга
Хэрвээ уксус байхгүй бол цаасан алчуурыг норгоод печинд хийнэ. Ус уурших бөгөөд печийг дотроос нь утна. Ингээд богино долгионы шарах шүүгээ цэвэрхэн болно.
20. Амтат омлет
Яаралтай өглөөний хоол хэрэгтэй байгаа бол аяганд өндөг, сүү, бяслаг хийж амтлаад 1.5 мин печинд хийхэд хангалттай юм байна.
21. Бяслагаар хийсэн амттан
Пармезан бяслагийг тугалган цаасан дээр бөөрөнхий хэлбэртэй илдээд шарах шүүгээнд алтлаг өнгөтэй болтол нь шараарай.
22. Гэрийн аргаар хийсэн чипс
Хамгийн эхлээд та төмсөө нарийхан хэрчих хэрэгтэй. Дараа нь тавган дээрээ тарааж тавиад 3 минут болгоно. Ингээд л өөрийн гараар хийсэн чипс бэлэн боллоо.
23. Чанасан эрдэнэ шиш
Эрдэнэшишээ хальстай нь печинд хийгээд, хэдэн минутын дараа хальс нь унаж, эрдэнэ шиш зөөлөн болох болно.
24. Амтат брауни
Энэхүү амттанг хийхийн тулд шарах шүүгэнд элсэн чихэр, какао, ваниль, гурил, масло, давстай зуурмагийг хольж хийхэд л хангалттай.