Хүнд байдлаас гарч чадсан одууд

Өвчин, донтолт, сэтгэл санааны хямрал хүн бүрт тохиолдож болно. Үүнд нас, хүйс, хөрөнгө мөнгө огт хамааралгүй байдаг билээ. Ингээд аймшигтай нөхцөл байдал тулгарсан хэдий ч, өөрийгөө ялан дийлж тэдгээрийг даван гарсан оддыг танилцуулж байна.
Хүнд байдлаас гарч чадсан одууд


1. Хью Жекман (Hugh Jackman)
“The Wolverine” киноны од тэрээр 2013 онд "хамрын хавдар" авахуулах хагалгаанд орсон байна. Үүнээс хойш Хью “эмчийн үзлэгт ойр ойрхон хамрагдаж байгаарай” гэж хүмүүст зөвлөх болжээ.



2. Кэти Бейтс (Kathy Bates )
2003 онд Кэти өндгөвчний хавдраа авхуулжээ. Гэвч ахин эмчийн үзлэг хийх үеэр түүнийг хөхний хавдартай хэмээн оношилсон бөгөөд тэр хагалгаанд орж хөхөө авахуулсан байна.



3. Бритни Спирс (Britney Spears)
2007 онд Бритни нэр хүндээ алдсанг та бүхэн санаж байгаа биз ээ. Үүнийхээ дараа хар тамхины болон архины эсрэг эмчилгээ хийлгэсэн байна. Одоо тэрээр өөрийн өнгөрсөн амьдралаасаа, хэрхэн өөрчлөгдсөн тухай хүмүүст ярих болжээ.



4. Сэмюэл Л. Жексон (Samuel L. Jackson)
Алдарт жүжигчин Семюэл нэг хэсэг хар тамхинд донтсон байна. Харин 1991 онд эмчилгээ хийлгэж, үүнээс хойш хар тамхийг жигших болжээ.



5. Деми Ловато (Demi Lovato)
Диснейн од тэрээр хар тамхи болон архины эсрэг эмчилгээ хийлгэж байжээ. Үүнээс гадна судсаа ханаж, булими өвчнөөр шаналж байсан гэнэ. Үүний дараа Дэми Ловато эмчилгээнд явах болсон бөгөөд эмчилгээгээ нэг ч таслалгүй явснаар эдгэрч чадсан байна.



6. Дрю Бэрримор (Drew Barrymore)
Хүүхэд насандаа од болсон Дрю 12 наснаасаа эхлэн тамхи татаж ,архи уух болсон байна. Харин 13 насандаа хар тамхинд донтсон хэдий ч, одоо эдгэрч чаджээ.



7. Кайли Миноуг (Kylie Minogue)
2005 онд Австралийн дуучин Кайлид хөхний хорт хавдартай гэх оношийг тавьсан бөгөөд 8 сарын эрчимт эмчилгээ болон хагалгааны дараа түүний өвчин эдгэжээ.



8. Род Стюарт  (Rod Stewart)
Эмнэлэгийн үзлэгийн үеэр Родыг “бамбайн булчирхайн хорт хавдар”-тай гэж оношилжээ. Бамбайгаа эмчлэх нь түүний ирээдүйн ажил мэргэжилд хориг тавих болов уу хэмээн үзсэн болов ч, азаар хоолойнд нь нөлөөлөөгүй байна.



9. Эрик Клэптон (Eric Clapton)
Алдарт хөгжимчин Эрик Клэптон 3 жил хар тамхинд донсон бөгөөд Антигуа төв рүү явж эмчилгээ хийлгэжээ.



10. Лэнс Армстронг (Lance Armstrong)
Дугуйны алдарт тамирчин Лэнс 1996 онд өөрийгөө “төмсөгний хорт хавдар”-тай болохоо мэджээ. Дараа нь түүний хавдар тархи, уушги болон хэвлийн хөндий рүү шилжсэн бөгөөд эмч нар түүнийг амьд гарна гэдэгт итгэлгүй байсан болов ч, тэрээр бүхнийг ялан дийлж чадсан байна.



11. Роберт Де Ниро (Robert De Niro)
Алдарт жүжигчин Роберт Де Ниро 60 настай байхдаа буюу 2003 онд “түрүү булчирхайн хорт хавдар”-тай гэдгээ мэдсэн байна. Түүний өвчнийг анхан шатанд нь илрүүлсэн учир азаар энэ бүгдийг ялан дийлж чаджээ.



12. Жейн Фонда (Jane Fonda)
Тэрээр ихэнхи амьдралынхаа туршид “булими өвчин”-ий эсрэг тэмцэж байсан бөгөөд үүний дараа эрүүл хооллолтын сурталчилгааны модель, фитнессийн хатан хаан болжээ.



13. Майкл Дуглас (Michael Douglas)
2010 онд Майкл Дуглас хэлнийхээ үзүүр дээр хорт хавдартай болохоо мэдсэн байна. Хэдийгээр эмч нар төдийлөн найдлага тавихгүй байсан ч өвчнөө ялан дийлж чаджээ.



14. Слэш (Slash)
Guns N ‘Roses хамтлагийн гитарчин 35 насандаа зүрхний асуудалтай болохоо мэджээ. Тэрээр удаан хугацааны турш хар тамхи болон согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэж байсан бөгөөд 2005 онд энэ бүхнийг ялан дийлж, орхиж чадсан байна. 



15. Эмма Стоун (Emma Stone)
Эмма Стоун 8 жилийн турш өөрийгөө хянах чадваргүй явжээ. Гэхдээ жүжигчний мэргэжлийн ачаар өөртэйгээ тэмцэж чадсан юм байна. 



16. Стивен Тайлер (Steven Tyler)
Aerosmith-ын дуучин Стивен, 1986 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж эмнэлэгт хүргэгджээ. 22 жилийн турш тэр хар тамхины эсрэг байсан болов ч, төд удалгүй үзэн яддаг зүйлдээ донтох болсон байна. Стивен эмчилгээнд явснаас хойш ямар ч хар тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээ больжээ.



17. Виктория Бекхэм (Victoria Beckham)
Тэрээр “Spice Girl” хамтлагт байхаасаа эхлэн "хоол хэт их сойх" асуудалтай байсан бөгөөд нэг хэсэгтээ л хоол идэлгүй үргэлж өлсгөлөн явдаг байжээ. Харин одоо тэр зөв хооллолтыг дэмжиж, хоол сойхоо больсон гэнэ.



18. Элтон Жон (Elton John)
1990 онд тэр хар тамхи болон булимигийн эсрэг эмчилгээг хийлгэжээ. Одоо харин эрүүл болсон байна. 



19. Эминем (Eminem)
2007 онд Эминем хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар хэлэхдээ " 2 цаг өнгөрсөн бол амиа алдах байсан" гэж хэлсэн байна. Энэ талаараа тэрээр “Recovery” цомгийнхоо дуунууддаа оруулан үглэжээ.



20. Роберт Дауни (Robert Downey Jr.)
Роберт Даун олон тооны хорт зуршилтай байсан бөгөөд үүнд нь хар тамхи багтдаг байжээ. 2001 оноос эхлэн тэрээр эрүүл ухаанаар амьдрахаар шийдэж, энэ бүх хар тамхи хорт зуршлийн эсрэг байр суурьтай болсон байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()