Гаж донтонгуудын өлгий нутаг "Ростовын гурвалжин": (Тэдний сэтгэцэд юу нөлөөлдөг бол?)

1970 оноос хойш Ростов-на-Донугийн ойролцоо байрлах Шахта болон Таганрог хотод зуу зуун хүний амь насыг хороосон 37 цуврал алуурчдыг цагдаа нар баривчилж, хорьжээ. Өөр цагдаагийнхны нүдэнд өртөөгүй, баригдаагүй хэдэн алуурчин байгааг хэн ч мэдэхгүй юм. Цуврал аллага их гардаг энэхүү газрыг “Үхлийн гурвалжин” хэмээн нэрийддэг бөгөөд шинжээчид, гэмт хэрэг судлаачид болон сэтгэл судлаачид эдгээр хотуудад яагаад олон тооны цуврал алуурчид байгаа шалтгааныг олохын тулд олон арван жилийн турш ажиллаж байгаа ч одоог хүртэл нууцыг тайлж чадаагүй л байна.

Гаж донтонгуудын өлгий нутаг "Ростовын гурвалжин": (Тэдний сэтгэцэд юу нөлөөлдөг бол?)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ростовын цуврал алуурчид

Андрей Чикатило нь Шахта хотын хамгийн зартай цуврал алуурчин байсан юм. Мөн зохиолч Владимр Муханкин 2 сарын дотор 8 хүний амь насыг хороож байжээ. Харин Таганрогт Юрий Цюман гэгч цуврал алуурчин нь хохирогчдынхоо бие дээр шилэн хар трико үлдээдэг байсан гэнэ. Түүнчлэн 1993 оноос Каменскийн уурхайн хотод зөвхөн хүүхдийн амь насыг хороодог Роман Бурцев гэгч гарч ирж байжээ.

Ростовын хотуудад Андрей Селезнев гэгч хүчирхийлэгч байсан бөгөөд тэрбээр гэртээ ганцаараа байгаа хүүхдүүдийн гэрт цахилгаанчин болж ордог байв. Улмаар Андрей хүүхдийг хүчирхийлж, гэрт нь байгаа бүх үнэт зүйлийг авч гардаг байжээ. Ростовын нэг хэсэг бүсэд л оршдог байсан эдгээр хүмүүс яагаад цуврал алуурчин, гаж донтон болсон юм бол? Энэ асуултын хариултыг олохоор гэмт хэрэг судлаачид болон сэтгэл судлаачид зөвлөлтийн үеэс л ажиллаж эхэлсэн байна.

Ростовын цуврал алуурчид

2 Тестостерон болон саарал бодис

Судалгаанаас харахад тестостерон дааврын түвшин өндөртэй хүмүүс цуврал алуурчин, гаж донтон болох магадлалтай гэсэн дүгнэлт бий. Гэхдээ Ростовын алуурчдын хувьд энэхүү дааврын түвшин нь хэвийн байжээ. Үүнээс гадна түүхэнд маш олон эмэгтэй цуврал алуурчид байсан бөгөөд эмэгтэйчүүдийн бие организмд тестостерон даавар тийм ч чухал үүргийг гүйцэтгэдэггүй.

Тестостерон болон саарал бодис

Ростовын “Үхлийн гурвалжин”-гийн газрын зураг

Харин бодит байдалтай илүү нийцэхүйцээр үүнийг тархины урд хэсэгт байрлах саарал бодистой холбож тайлбарладаг юм. Тархины энэ хэсэг нь тухайн хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хариуцдаг бөгөөд баривчлагдсан цуврал алуурчдын тархины саарал бодисын хэмжээ энгийн хүнээс 17%-иар бага байжээ.

Ростовын цуврал алуурчид

3 Хүнд хүүхэд нас

Зэрлэг байдал нь шизофрени өвчтэй хүмүүст элбэг тохиолддог бөгөөд тэд хэн нэгнийг дээрэлхэж байхдаа ямар ч өрөвдөх сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүйгээс гадна өөрийнхөө хийж буй үйлдлийг хянаж чаддаггүй байна. Сэтгэл судлаачдын тогтоосноор Чикатило, Муханкина, Бурцева болон бусад цуврал алуурчдын сэтгэл зүйн байдал нь хэвийн байсан гэнэ. Тэд “Дотоод дуу хоолойдоо захирагдаж” хүний амь нас хороож байгаагүй. Харин үнэн гэвэл тэдний хүүхэд нас төдийлөн таатай байгаагүй аж.

Хүүхэд байхдаа Ростовын алуурчид бие махбодь, сэтгэл зүй, бэлгийн дарамтад өртөж байсан гэнэ. ХХ зууны 1980-аад оны үед ард иргэдийн амьдралын түвшин буурсантай холбоотойгоор нийгэмд архидан согтууралт, гэмт хэргийн түвшин нэмэгдэж эхэлжээ. Улмаар энэ байдал ЗСНБХУ даяар тархсан нь Ростовт алуурчид, гаж донтонгууд ихээр төрөхөд нөлөөлсөн байна.

Хүнд хүүхэд нас

Судалгаанаас харахад Ростовын алуурчид экологийн маш таагүй  нөхцөл байдалд өссөн гэнэ. Тэдний хэрэглэж байсан ундны усны металлын түвшин, пестицидийн түвшин их байсан бөгөөд нүүрсний олборлолт нь хүүхдүүдийн сэтгэцэд хүчтэй нөлөөлж, ирээдүйн гаж донтонгуудыг үүсэхэд хүргэжээ.

Ростов-на-Донугийн сансраас дарсан газрын зураг

4 Байгалийн үзэгдэл

Ростов нь Оросын өмнөд хэсэгт оршдог бөгөөд тус хэсэгт хүчтэй аадар бороо их ордог байна. Баримтуудаас үзэхэд Чикатоло өдрийн цагаар болон шөнө хүчтэй аадар бороо орсны дараа “ан” хийхээр гардаг байжээ. Түүний хэлснээр цахилгаан цахилт болон хүчтэй орох бороо нь түүний аллага хийх сэдлийг төрүүлдэг байсан аж.

Андрей Чикатило ихэнх аллагаа өдрийн цагаар үйлдсэн байв. Тэрбээр байцаалтын үеэр хэлэхдээ “Би хэн нэгэнд баригдана гэж огтхон ч айдаггүй байсан. Учир нь 12 жилийн турш намайг муу ёрын сүнс хамгаалдаг байсан” гэжээ. Тэрхүү муу ёрын сүнс нь түүнд 53 хүний амь насыг хорооход тусалсан байна. Хамгийн эмгэнэлтэй нь тэдгээр хүмүүсийн тоонд 39 хүүхэд багтаж байгаа явдал юм. Тэрбээр өөрийг нь хэн ч харахгүй гэдэгт маш итгэлтэй байсан бөгөөд сэтгэл судлаачид түүнийг эрүүл болохыг баталсан юм.

Байгалийн үзэгдэл

“Үхлийн гурвалжин”-ийн оргил газар нь Грушевка юм. Ихэнх Ростовын алуурчид анхны аллагаа энэ голын эрэг дээр хийж байсан гэнэ. Грушевкагийн ойролцоо өөрийн аллагын гарааг Чикатило, Муханкин нар ч эхлүүлж байжээ. Францын философич Рен Геноны хэлж буйгаар цус асгарсан газарт муу энерги үлдэж, шинэ аймшгийн эх үүсвэрийг бий болгодог аж.

Том Логийн фермийн ойролцоо байрлах хонгил

“Үхлийн гурвалжин”-гийн нууц одоог хүртэл тайлагдаагүй бөгөөд түүний эргэн тойронд маш олон нууцлаг зүйлс бий. Одоогийн байдлаар Ростов-на-Дону нь санхүүгийн хөгжил сайтай, Оросын хөгжингүй хотуудын нэг юм. Харин тэнд гарсан аймшигт аллагуудын талаар хэн ч дурсдаггүй аж. Үүнээс гадна сэтгэл сэрдхийлгэм хэргүүд дэлхийн бусад газруудад ч гарч байсан бөгөөд Канадын фермер Роберт Уильям гэх эр 10 эмэгтэйн амь насыг хороож, гахайгаа хооллодог байсан гэнэ шүү.

Грушевка гол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()