Хэт өндөр шаардлагатай одууд

Дэлхийгээр аялаж, мянга мянган хүмүүст зориулж, олон тооны тоглолт хийх нь амаргүй ажил байж магадгүй. Тиймээс ч тайзны ард олны танил хүмүүсийн менежер, баг хамт олон аливаа зүйлийг сэтгэлд нь нийцүүлэхийн тулд байдаг чадалаараа л хичээж ажилладаг. Хэрвээ дэлхийн хэмжээний том одод байрлаж буй байр нь таалагдахгүй сэтгэлд нь нийцэхгүй бол менежерүүд нь нэлээд бухимддаг гэнэ.
Хэт өндөр шаардлагатай одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Олны танил хүмүүсийн зүй зохисгүй гаргасан үйлдэлүүд ч бас цөөнгүй байдаг. Жишээ нь: Марайя Кэри (Mariah Carey) буудаллаж байгаа зочид буудал болгоныхоо үүдэнд улаан хивс дэвсэхийг шаарддаг бол Ван Хален (Van Halen) хамтлаг нэг удаа тавганд байгаа М&М чихэрний бүх “Бор” өнгөтэйнүүдийг ялгаж авахыг шаардсан байх юм. Үнэхээр их зүйл шаарддаг одод байдаг ч тэдний бүх л зүйлийг биелүүлэхийн тулд олон аашийг нь тэвчиж байдаг менежерүүдийг нь өрөвдөхгүй байхын аргагүй биз ээ.

1. Бэйонсе (Beyonce)
Бэйонсе “Pepsi”–тэй их хэмжээний долларын гэрээтэй болохоор өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг “Coca Cola” компаний бүтээгдэхүүн олны нүдэн дээр ууж ил барьж явахыг хориглодог байна. Хэрвээ та Бэйонсе дээр Coca Cola барьчихсан явж очвол таныг шууд түүний нүднээс хол байлгах болно. Учир нь тэрээр өөр төрлийн “Газ”-тай ундаатай зургаа ч авахуулж болохгүй гэнэ.

Түүнийг ирэхэд нь өрөөг нь бэлддэг ажилтнууд хоолойг нь хамгаалахын тулд  өрөөний дулааныг байнгын 25,5 хэмтэй байлгах ёстой бөгөөд өрөөнд нь цэцэгсийн үнэртэй лаа асааж, ширээний бүтээлэг нь цагаан байх ёстой байдаг. Түүний “Crazy in love” хит дуунаас олсон орлого нь 536 сая доллараар хэмжигддэг. Тиймдээ ч тэрээр хүссэнээ хийж шаардах нь аргагүй юм.



2. Рианна (Rihhana)
Рианна буудалласан буудлынхаа өрөөний хөшигийг хар юмуу цэнхэр байхыг шаарддаг гэнэ. Мөн орны бүтээлэг барын эрээн байх ба шал нь сайн гэгч нь угаагдсан байх ёстой. Яагаад гэвэл Рианна хөл нүцгэн явах дуртай нэгэн.  Хэрвээ тэр жоохон ч гэсэн толбо олж харвал бол та томоохон асуудалд орлоо л гэсэн үг. Мөн өрөөнд цагаан зул цэцэгтэй  4 ваар байх ёстой гэнэ.



3. Пол Маккартни (Paul McCartney)
Пол Маккартни амьтдын эрхийг хамгаалах ажилдаа нухацтай ханддаг нэгэн. Тэрээр тайзны ард байхдаа хажууд  нь ямар нэгэн төрлийн амьтны гаралтай бүтээгдэхүүн байлгахгүй байхыг шаарддаг байна. Мөн Пол Маккартни амьтны гаралтай мах, арьсан эдлэл хэрэглэдэггүй бөгөөд түүний өрөө бүхэлдээ модон тавилгаар хийгдсэн байх ёстой. Жинс юмуу цэвэр даавуун материалаар хийгдсэн байх ёстой ажээ. Мөн өөрийг нь ирэхэд тас хар лимузин машин тосохыг шаарддаг байна. Энэ нь зохион байгуулагчидад хүндхэн тусдаг байна. Учир нь арьсан бүрээсгүй лимузин олох тун бэрх байдаг бололтой.



4. Жэй Зи (Jay Z)
Жэй Зи зөвхөн томоохон цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийдэг ба тэрээр 1 биш 17 хувцас солих өрөөтэй байхыг шаарддаг байна. Бүх өрөөнд 22 градусын дулаантай байх ёстой байдаг бөгөөд түүний орлого нь ойролцоогоор 500 сая доллараар хэмжигддэг гэнэ. Мөн идэх зүйлийн хувьд бол дээд зэрэглэлийн самрын тос заавал байлгахыг шаарддаг байна.



5. Мадонна (Madonna)
2012 онд Мадонна ”MDNA World Tour” дэлхийг тойрон, аялан тоглолтоо хийх үеэр зохион байгуулагчдаас хачирхалтай зүйлүүдийг шаардсан байна. Мадоннагийн эргэн тойронд 200-аад хүн байдаг. Үүнд 20 бие хамгаалагч, хувийн иогийн дасгалжуулагч, тогооч мөн бохир хувцасыг нь хүртэл хурааж авдаг хүн байдаг гэнэ. Мөн "Поп хөгжмийн хатан хаан" маань 20-иод үүрэн сүлжээний утас шаарддаг байна.

Мөн түүний хувцасаа солих өрөөнд ягаан болон цагаан сарнай заавал байх ёстойгоос гадна хэрвээ ишийг нь 15,2 см хүртэл тайраагүй бол тэрээр маш ихээр уурладаг гэнэ. Мадонна бие засах өрөөний султуурыг байнга солихыг шаарддаг бөгөөд түүний шаарддаг зүйлс магадгүй дэлхийн хэмжээний оддоос хамгийн урт нь байх. Хэрвээ бүх зүйл түүний хүссэнээр байхгүй бол тэр зүгээр л тайзнаасаа буугаад бүгдийг орхиод явах нэгэн гэж “The Daily Star“ сонин дээр бичжээ.



6. Адель (Adele)
Адель хувцас солих өрөөндөө сайн чанарын улаан дарс, тахианы махаар хийсэн салат, хачиртай талх болон хайрцаг “Marlboro Lights” тамхи байлгахыг шаарддаг байна. Мөн хайрцаг бохь заавал байх ёстой гэнэ.  2006 онд  тайзан дээр гарсанаас хойш түүнийг шүтэн бишрэгчид нь ихээр хүндлэх болжээ. Учир нь Аделийн хоолойг “шингэн алт”-аар хүртэл зүйрлэдэг ажээ. Тэрээр анх дуртай дуучидаа сонсож, сонсголоороо дуулж сурсан байна.



7. Ханхүү (Prince)
Энэхүү дуучин маань бүх зүйлийг нэг бүрчлэн ягаан өнгөтэй байхыг хүсдэг байна. Тэрээр үүнийгээ шаардлагатай зүйлсийнхээ жагсаалтанд “заавал” гэж тусгасан байдаг ажээ.



8. Мэрилин Мэнсон (Marilyn Manson)
Мэрилин Мэнсоныг хачин жигтэй зүйл шаарддаг байх гэж бодож магадгүй. Гэхдээ түүний заавал шаарддаг нэг зүйл бол “Haribo”-ийн баавгайтай рэзинэн чихэр гэнэ. Тэрээр 2007 онд бүжигчин бүсгүйтэй гэрлэсэн болов ч тэд удалгүй 2 жилийн дараа салцгаажээ.



9. Томми Ли (Tommy Lee)
Хэний ч хувьд Томми Ли (Tommy Lee) хамтлаг нь тайзны ард хачин сонин зүйл шаарддаг нь гэнэтийн зүйл биш юм. Учир нь Рок хамтлаг маань зочид буудлын өрөө сүйтгэж, зурагтыг нь цонхоор шидэж, пуужин нэхэж од болсон билээ. Энэ хамтлагийн галзуу солиотой түүхийг цуглуулвал бараг бүтэн ном гарахаар болсон гэнэ. Мөн 80-аад оны сүүлээр аялан тоглолтынхоо үеэр тэд цагдаагийн машин руу бие засаж танхайрч байжээ.



10. Уилл Феррелл (Will Ferrell)
Бид бүгд Уилл Ферреллийг хошин шогийн алдартай жүжигчин гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл 2008 онд “Half Professional”  киноныхоо зар сурталчилгааны ажлаар  явахдаа  айлчилсан газар болгондоо байж боломгүй үнэхээр хачин зүйлс шаардаж тэр нь бүх цаг үеийн рекордыг эвджээ. Жүжигчин маань 3 дугуйтай цахилгаан скутер, микрофонитой чихэвч, доороо дугуйтай хиймэл мод мөн солонгын 7 өнгөөр будсан дугуй гэх зэрэг сонин хачин зүйлс шаардаж байжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()