1. Зөгийн балЗөгийн балыг 1000 жилийн дараа ч хэрэглэж болно. Ийнхүү урт удаан хугацаанд хадгалаж болох шалтгаан нь бактерийн эсрэг бодис агуулдагт оршино. Үүнээс гадна зөгийн баланд огт ус байдаггүй учир элдэв нян тогтохоос сэргийлнэ. Хэсэг хугацааны дараа зөгийн бал кристалжих магадлалтай ч хэрэглэхэд ямар ч хоргүй байдаг ажээ.
2. Элсэн чихэрЭлсэн чихэр цагаан ч байсан, бор ч байсан удаан хугацаанд хадгалах боломжтой. Гэхдээ элсэн чихэр нь чийглэг байдалд дургүй бөгөөд бага зэрэг чийг мэдрэхэд л хатуу биет болон хувирдаг учраас дараа нь алхаар цохиж жижиглэхээс өөр аргагүй болдог аж. Тиймээс чийглэг бус харанхуй орчинд хадгалах хэрэгтэй.
3. Цагаан будааЦагаан будааны уут хэдийгээр олон давхар тоосонд дарагдсан ч будааны чанар огтхон ч алдагдахгүй. Энэ нь зөвхөн цагаан будаанд хамааралтай гэдгийг мартаж болохгүй шүү.
4. ДавсТа хэзээ ч хугацаа нь дууссан давстай таарахгүй. Техникийн талаар үзвэл энэ нь хүнсний бүтээгдэхүүн биш харин минерал юм. Элсэн чихэртэй адил чийглэг мэдрэх нь их бөгөөд өдөр тутмын хэрэглээ учир хаана ч хэзээ ч хэрэглэх боломжтой байдаг ажээ.
5. Эрдэнэшишийн цардуулИхэнхидээ цардуулыг өтгөрүүлэгч болгож ашигладаг. Гэхдээ эрдэнэшишийн цардуулыг анагаах ухаанд ч хэрэглэдэг бөгөөд пудр, тосон түрхлэг, цацлага зэргийн найрлаганд багтдаг. Эрдэнэшишийн цардуулыг удаан хугацаанд хэрэглэхийн тулд мөн л сэрүүн, хуурай газар хадгалах хэрэгтэй.
6. Хатуу согтууруулах ундааРом, архи, виски гэх мэт согтууруулах ундааны хугацаа хэзээ ч дуусдаггүй. Сэрүүн харанхуй газар задлаагүй хадгалаж байгаа тохиолдолд дуусгах гэж яарсны хэрэггүй. Харин өндөр даралт, нарны гэрлийн нөлөөллөөс болоод амт чанараа алдах тохиолдол бий.
7. УксусУксусыг удаан хадгалах тусам чанар нь илүү сайжирдаг. Салат болон ногоо даршилахад ашиглахаас гадна ахуйн хэрэглээнд ашиглаж болдог давуу талтай юм байна.
8. Шар буурцагны сүмсШар буурцагны сүмс их хэмжээний давс агуулсан байдаг учир энэ нь муудах, нян үүсэх нөхцлийг бууруулдаг байна. Буурцагны сүмс нь амт чанараа алддаггүй шилдэг сүмсний нэг юм.
9. Хуурай шөлМахны болон ногооны хуурай шөлийг бэлдэх явцад усгүйжүүлдэг учир удаан хадгалах боломжтой. Давс болон глутамат натрийн ачаар хуурай шөлийг удаан хугацаанд хадгалаж болдог бөгөөд чийглэгийг тэсвэрлэдэггүй ажээ.
10. Шар тосШар тос нь усгүй болсон байдаг учир түүнийг хөргөгчинд хадгалах хэрэггүй бөгөөд харин битүү уутанд хадгалах хэрэгтэй. Энгийн маслыг орлох гайхалтай бүтээгдэхүүн болж өгдөг бөгөөд А, Е, Д амин дэмээр баялаг байдаг.