Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Ханан дээрхи харандаан зургийг арилгах
Хэрвээ танай гэрт бяцхан зураач өсөж байгаа бол энэ асуудал тантай тулгарсан байж мэднэ. Энэ тохиолдолд та хүүхдээ загнах хэрэггүй. Зүгээр л зурсан зургийг сэнсээр халааж, даавуугаар арчихад л хангалттай.
2. Стикер хуулах
Заримдаа стикерийг хуулж авах маш хэцүү байдаг. Тэгвэл санаа зовох хэрэггүй. Зүгээр л сэнсээр халаахад л өөрөө хуулрах болно.
3. Нүдний шил жижигсгэх
Шинэхэн авсан нүдний шил тань унаад байна уу? Сэнсээр шилнийхээ нумыг сайн халаах хэрэгтэй бөгөөд хэсэг хугацааны дараа нум нь зөөлөрч хэлбэрт ороход хялбар болно.
4. Хумс хатаах
Танд маш хурдан хумсаа хатаах шаардлага тулгарсан уу? Тэгвэл санаа зовох зүйлгүй сэнсээрээ хатааж болно.
5. Вакс арилгах
Хэрвээ та санаандгүй байдлаар вакс ширээн дээрээ дусаасан бол сэнсээр үлээлгэж байгаад арчих хэрэгтэй.
6. Нүүрс үлээлгэх
Амтат шорлог хийхэд саадгүй боллоо.
7. Угаалгын өрөөний толь цэвэрлэх
Угаалгын өрөөний цонх байнга хөлөрч, толботой болдог. Сэнсээр үлээлгэхэд толбо өөрөө арилах болно.
8. Шархны лент хуулах
Маш сайн наалддаг хуулрах дургүй шархны лентийг бүлээхэн сэнсээр үлээлгэхэд ямар ч өвчингүй хуулрана.
9. Бялуу хийхэд
Таныг бялуу хийсний дараа крем нь жигд түрхэгдэхгүй байна уу? Тэгвэл та сэнс аваад эхлээд халуунаар үлээлгэж, дараа нь хүйтнээр үлээлгэх юм бол жигд болно.
10. Жингийн халууныг хадгалах
Хэрвээ та бүлээхэн жин тавьсан бол сэнс хөргөхгүй байх үүргийг гүйцэтгэж чадна.
11. Дороосоо түлэгдсэн пирогийг гаргах
Хэрвээ таны хийсэн пирог доороо бага зэрэг түлэгдсэн байвал хэвнийхээ доод талаас нь сэнсээр үлээлгэж, гаргах хэрэгтэй.
12. Оймс хатаах
Оймсыг маш хурдан хатаах хялбар арга.
13. Унтахаасаа өмнө ороо халаах
Өвлийн улиралд илүү тохиромжтой. Хэдхэн минутын турш халуун сэнсээр үлээлгэхэд л таныг бүлээхэн ор хүлээх болно.
14. Авъяасаа хөгжүүлэх
Таныг шоу ертөнцийн хатан мэт мэдрэмжийг төрүүлэхэд тусална. Яаж гэдгийг та гадарлаж байгаа биз.
15. Зураг зурах
Шингэн будгийг зураг зурдаг самбарныхаа дээр байрлуулж сэнсээр үлээлгэх хэрэгтэй.
16. Муурныхаа уурыг хүргэх
Хэрвээ таны муур бага ууртай бол сэнсний өмнө бол уураа барьж дийлэхгүй л болов уу.