Та салсан найз охин/залуудаа юу хэлэх вэ?

“Амьдрал гэдэг цэцэг, харин хайр дурлал түүнээс гарах бал” хэмээн Францын нэрт зохиолч Виктор Гюго хэлсэн байдаг. Тиймээс бид өнөөдөр уншигч та бүхэнтэйгээ мөнхийн сэдэв болох хайрын тухай ярилцахаар шийдлээ. Хэрвээ та салсан найз бүсгүй эсвэл залуудаа ямар нэгэн үг хэлэх боломж олдвол юу гэх байсан бэ?... “Cosmopolitan” сэтгүүлийн зүгээс дээрх асуултыг уншигчдаасаа тавьсан байна. Тэр дунд маш олон шаналсан, гунигтай эсвэл бүр уурласан ч үгс байжээ. Бид тэдгээрээс нь хамгийн шилдэгийг нь хүргэхээр шийдлээ. Таны сэтгэлийн утсыг хөндөж нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.
Та салсан найз охин/залуудаа юу хэлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Намайг инээлгэж, хайрлаж бас эрэгтэй хүний өгч болох бүх л зүйлсийг өгсөнд баярлалаа” - Stephanie L



“Бид ахин хэзээ ч.... хэзээ ч хамтдаа байхгүй. Энэ л үнэн” - Jennifer N



“Над руу залгаарай... эсвэл хэрэггүй. Өөрөө л мэд” - Liz M



“Чи намайг алдсан” - Ofelia P



“Би зүгээр л өдөр бүр секс хийхийг хүсэхгүй байна. Баяртай” - @lovesujeiry



“Чи үсээ тайрсан нь дээр... Чамд богино үс илүү зохидог шүү” - Mackenzie S



“Би анх чамгүйгээр амьдарч чадна гэж төсөөлдөг ч үгүй байлаа. Гэхдээ бодит амьдрал дээр чамгүйгээр бүх зүйл сайхан байна” - Katie F



“Намайг араар минь тавьсанд баярлалаа. Чиний ачаар би найзтай чинь учирсан. Тэр миний мөрөөдлийн залуу болж, бид хамтдаа 2 жил болж байна” - Katlyn P



“Чиний эрхтэн миний мэдэх хамгийн жижигхэн нь...” - Val K



“Том болж, амьдралаа өөрчил! 25 нас хүрчихээд ээжтэйгээ амьдарч, зарцуулах мөнгө авахаа боль” - Ada L



“Одоо чи хуучин найз бүсгүйтэйгээ ахин нийлж болно. Баяртай” - Danielle B



“Би зүгээр л хэлэх зүйл олдохгүй байсан учраас л хайртай гэдэг байсан” - @jessrocksursoxs



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()