1. Цуккинигээр лапша хийгээрэй
Пастаны оронд “цуккини” ашиглах нь таны эрүүл мэндэд илүү тустай байх болно. Энэ нь сүүлийн үед нэлээд алдартай байгаа билээ.
2. Элсэн чихрийн оронд алимны нухаш ашиглаарай
Хэрвээ та элсэн чихэр хэрэглэж болохгүй бол жигнэмэг хийхдээ алимны нухашийг ашиглах боломжтой. Илүү амттай байх болно.
3. Өндгийг хальстай нь болгох хэрэггүй
Хэрвээ өндгөө хагалах үед чинь хальс нь бага зэрэг орсон бол том талыг нь ашиглаж гаргаж аваарай.
4. Ногоон ургамлаа шинээр нь хадгалъя
Ногоогоо угаагаад гялгар уутанд хийх хэрэгтэй. Уутаа хийгээр дүүргэж уяарай. Энэ тохиолдолд ногоо илүү удаан хадгалагдах болно. Хамгийн гол нь ногоогоо уутанд савлахдаа хатсан эсэхийг нь сайн шалгаарай.
5. Йогуртаар хийсэн зайрмаг
Хэд хэдэн йогурт худалдаж аваад дээрээс нь зайрмагны иш хийгээд хөлдөөгөөрэй. Ингээд та дэлхийн хамгийн хялбар бас амттай зайрмагны эзэн боллоо.
6. Ногоо хадгалах
Ногоогоо хэрчээд мөсний хэвэнд хийж, дээрээс нь оливын тос хийгээд хөлдөөх хэрэгтэй. Хэрвээ та ногоо их ашигладаг бол дахин дахин худалдаж авах хэрэггүй боллоо.
7. Өндөгийг шинэ эсэхийг хэрхэн шалгах вэ?
Өндгөө устай саванд хийх хэрэгтэй. Хэрвээ ёроолд нь тунаж байвал цоо шинэ байна гэсэн үг. Хэрвээ үзүүр нь дээш хөвж байгаа бол бага зэргийн хуучин гэсэн үг. Хэрвээ бүтнээрээ дээш хөвж байвал хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй байна гэж ойлгоорой.
8. Зөөлөн хүнсийг утсаар зүс
Бялуу, бяслаг гэх мэт зөөлөн зүйлсийг хэрчихийн тулд нарийхан утас ашиглах хэрэгтэй.
9. Блинчикийг зөв хийгээрэй
Блинчикний гурил шингэхэн байдаг учир кетчупны саванд хийснээр дараа нь хайруулын тавганд хуваарилахад хялбар болно.
10. Хөлдүү усан үзмийг ашиглаарай
Амт чанараа алдаагүй хүйтэн дарс уухыг хүсвэл хөлдөөсөн усан үзмийг ашиглах нь зүйтэй.
11. Цагаан гааг халбагаар цэвэрлэж болно
Цагаан гааны хальсийг хуулахын тулд жижиг цайны халбагыг ашиглах боломжтой.
12. Усыг ууршуулахгүйн тулд...
Ус буцалгаж байх үедээ тогооны амсар дээр модон халбага тавиарай.
13. Бин хайрах арга
Хэрвээ хурдан хугацаанд олон тооны бин хийх хэрэгтэй байгаа бол зөөлөн гурил зуураад шарах шүүгээн дотор хийж болно.
14. Илүү их шүүс шахахын тулд
Нимбэг эсвэл лаймаас илүү их шүүс гаргахын тулд хэрчихээсээ өмнө ширээн дээгүүр алгаараа даран өнхрүүлэх хэрэгтэй.
15. Маслыг үрэгчинд үрж болно
Хэрвээ маслыг хурдан хайлуулах хэрэгтэй бол богино долгионы шарах шүүгээнд хийхийн оронд үрэгчээр үрээрэй.
16. Цэвэр мөс хөлдөөхийн тулд...
Хэрвээ та буцалсан халуун ус хийж хөлдөөвөл мөс тунгалаг байх болно. Харин өрөөний температуртай эсвэл хүйтэн усаар хийвэл мөс нь тунгалаг болж чадахгүй.
17. Бор элсэн чихрийг зөөлнөөр нь хадгалъя гэвэл...
Бор элсэн чихрийг зөөлнөөр нь хадгалъя гэвэл шилэн дотроо зөөлөн чихэр хийгээрэй. Мөн шилний чинь таг сайн таглаатай эсэхийг шалгаарай.
18. Гүзээлзгэнийг соруулаар цэвэрлээрэй
Гүзээлзгэний навчнаас салах хамгийн хялбар арга.
19. Эрдэншишийг цэвэрлэх
Кексний хэвэнд эрдэнэ шишийг босоогоор нь хийгээд цэвэрлэхэд л хангалттай.