Дубайд хэзээ ч хийж болохгүй 15 зүйл

Нэгэн үе дэлхийн хамгийн буурай хөгжилтэй хотуудын нэг байсан Дубай хотыг нэг л мэдэхэд хамгийн тансаг хот болно гэж хэн санах билээ. Төрийн тэргүүнүүд зөв бодлого баримтлаж, хөрөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулахын ашиг тусыг Дубайн хурдацтай хөгжил харуулсан билээ. Тус хотод очиж үзэхийг хүсдэггүй хүн гэж дэлхийн хаана ч байхгүй бөгөөд гайхалтай барилга, цэлгэр гудамжууд, тансаг амьдралыг нь ажиглаж, бахдан бишрэхийг мөрөөддөг. Харин та энэхүү хотод очвол хийж болохгүй зүйлс гэж байх төдийгүй хууль дүрмийг зөрчвөл хатуу шийтгэл хүлээдэг байна. Иймд бид та бүхэндээ Дубайд хэзээ ч хийж болохгүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дубайд хэзээ ч хийж болохгүй 15 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох

Дубай хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус юм. Ердөө ганц дусал архи амссан байлаа ч, энэ нь багагүй асуудал үүсгэж, хуулийн хариуцлага хүлээхэд хүргэнэ. 2008 онд Дубайн засгийн газар согтуурлын түвшний хэмжээгээ тэг болгож өөрчилсөн бөгөөд ингэснээр та ердөө архи амсан машин жолоодох төдийд л хэрэгтэн болно гэсэн үг юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хэрэгтэн нэг жилийн хорих ял шийтгэл хүлээхийн зэрэгцээ өндөр хэмжээний торгууль төлдөг аж. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох

2 Олон нийтийн газар хараал хэлэх

Дубай хотод олон нийтийн газар хараал хэлэх нь хориотой байдаг. Хэрэв хараал хэлсэн тохиолдолд тухайн нөхцөл байдлаас хамаарч, ял шийтгэл оноох бөгөөд зарим тохиолдолд шоронд хорих нь бий. Иймд таны уур бухимдал хэчнээн хүрч байлаа ч бусдыг харааж, элдвээр доромжилж болохгүй. Эс бөгөөс сайхан аялал тань талаар болж, харийн шоронд багагүй хугацааг өнгөрүүлэх шаардлагатай болно. 2009 онд нэгэн Австрали эр олон нийтийн газар "What the fuck, suck it" гэхчлэн хараал хэлж, бусдыг доромжилсноос болж, цагдаа нарт баригдаж байсан удаатай. 

Олон нийтийн газар хараал хэлэх

3 Эмэгтэйчүүдийг ширтэх

Нэгэн сонирхолтой судалгаагаар эрчүүд амьдралынхаа бүтэн нэг жилийг зөвхөн эмэгтэйчүүдийг ширтэхэд зориулдаг хэмээжээ. Харин Дубайд үүнийг хориглодог бөгөөд хууль зөрчсөн этгээдэд мөнгө торгууль ноогдуулахаас гадна шоронд хорих нь бий. Хэрэв бүсгүй өөрийг нь гөлөрч, хүсэмжилсэн харцаар харах залууг анзаарсан бол тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хэрэг үүсгэдэг байна. Тиймээс та Дубайг зорих гэж байгаа бол халуухан бүсгүйд харц унагаж, ширтэж болохгүй анхаараарай. 

Эмэгтэйчүүдийг ширтэх

4 Машинаа хэт хурдан жолоодох

Хүн бүхэн л Дубай хотын гудамжаар давхилдах тансаг хүлгүүдийг харж, гайхан бишэрч, алмайран хоцордог. Гэхдээ тэдгээр хурд хүчний гайхамшиг болсон төмөр хүлгүүд хүссэн хэмжээгээрээ хурдалж болдоггүй гэдгийг та мэдэх үү? Машинаа хэт хурдан эсвэл хэт удаан жолоодвол хуулийн хариуцлага хүлээх төдийгүй урд талын машинтай хэт ойр явбал зөрчил гаргасан гэх үндэслэлээр торгууль төлөхөд хүрдэг байна. 

Машинаа хэт хурдан жолоодох

5 Ижил хүйстний жагсаал хийх

Сүүлийн жилүүдэд ихэнх улс орнууд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрч, тэдэнд нийгэмд оршин байх орон зайг нь гаргаж өгсөн. Харин Дубайд үүнийг хориглодог бөгөөд гудамж талбайгаар ижил хүйстний жагсаал цуглаан хийхийг эсэргүүцэж, эс бөгөөс хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. Угтаа бол тус хот нь орчин үеийн гайхалтай барилга, хараа булаам тансаг байдлаараа гайхагдаж, хүн бүрийн очихыг хүссэн газар болсон хэдий ч ижил хүйстнүүдийг дэмжиж, тэднийг хүлээн зөвшөөрддөггүй аж. 

Ижил хүйстний жагсаал хийх

6 Хэт задгай хувцаслах

Дубай хот нь гадаад үзэмжиндээ тун ч ихээр анхаардаг. Тиймдээ ч гудамжаар алхах хүмүүсээ ч мөн дүрэм журамтай байгаасай гэж хүсдэг байна. Охид бүсгүйчүүдийг биеэ хэт ил гаргасан хувцас өмсөхийг, эрчүүдийг цамцаа тайлж, цээж нүцгэн явахыг хориглодог аж. Мэдээж охид бүсгүйчүүд нь заавал толгойноосоо хөл хүртэл битүү хувцас өмсөх ёсгүй ч гэлээ, тодорхой хэмжээнд задгай өмсөхийг олон нийтээр таашаадаггүй байна. Хэрэв та тус улсыг зорих гэж байгаа бол өмсөх хувцсаа бодолцох хэрэгтэй. 

Хэт задгай хувцаслах

7 Олон нийтийн газар үнсэлцэх

Хайртай хүнтэйгээ хамт байхдаа хамгаас аз жаргалыг мэдэрч, түүнийхээ булбарай уруулыг үнсэхийг хүсэх үе хүмүүст өдөр бүр тулгардаг. Гэхдээ та Дубайд байгаа бол хүссэн үедээ хайртыгаа үнсэж, халуун дотноор тэвэрч чадахгүй юм. Учир нь Дубай хотод олон нийтийн газар үнсэлцэж, тэврэлдэхийг хориглодог төдийгүй цаашлаад хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. 2008 онд нэгэн хос далайн эрэг дээр секс хийж байгаад цагдаа нарт баригдаж, 3 сар шоронд хоригдсон байдаг. 

Олон нийтийн газар үнсэлцэх

8 Зөвшөөрөлгүйгээр зураг дарах

Мэдээж Дубай хот бол өнгө үзэмж сайтай, үлгэрийн мэт газар бөгөөд харж гайхшрал зүйлс дуусашгүй арвин билээ. Тус хотод очсон хүн бүхэн үзэж харсан бүхнээ гэрэл зургийн хальснаа буулгахыг хүсэх нь гарцаагүй. Гэтэл зөвшөөрөлгүйгээр тус хотын тансаг барилгууд, гудамж талбайн зургийг авах нь хууль бус аж. Та заавал зураг авах зөвшөөрөл авах хэрэгтэй төдийгүй эс бөгөөс хуулийн хариуцлага хүлээх болно. 

Зөвшөөрөлгүйгээр зураг дарах

9 Олон нийтийн газар архи уух

Дубай хотод согтууруулах ундааг зөвхөн зөвшөөрөгдсөн газруудад ууж болно. Хэрэв дүрмийг зөрчих аваас хуулийн хариуцлага хүлээж, их хэмжээний мөнгөөр торгуулах аж. Мэдээж тус хотод тансаг шөнийн цэнгээний газрууд олон байх бөгөөд та тэнд цэнгэн хөгжилдсөний дараа шууд гэртээ харих хэрэгтэй. Эс бөгөөс гудамжинд согтуу явж байхыг тань цагдаа нар олж харвал багагүй асуудал үүсэх аж. 

Олон нийтийн газар архи уух

10 Олон нийтийн газар хэт чанга дуу тавих

Хүн бүхэн эрх чөлөөтэй байж, өөрийн хүслээр дуулж бүжиглэх дуртай. Харин Дубай хотод энэ нь хориотой бөгөөд олон нийтийн газар чанга дуу тавин, бүжиглэвэл цагдаа нар хүрч ирэн, баривчилж мэднэ. Тиймээс тус хотод тохиолдолд үг үйлдлээ үргэлж хянаж байх шаардлагатай юм. 

Олон нийтийн газар хэт чанга дуу тавих

11 Гэрлээгүй хосууд секс хийж болохгүй

Дубайд итгэхийн аргагүй, гайхаж балмагдам хууль дүрмүүд олон байх аж. Тус хотод гэр бүл болоогүй хосууд секс хийхийг хуулиндаа хориглодог бөгөөд ганц бие бүсгүй жирэмсэн болсон тохиолдолд хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага хүлээлгэдэг байна.

Гэрлээгүй хосууд секс хийж болохгүй

12 Гараараа дохио зангаа үзүүлж болохгүй

Тус хотод очсон тохиолдолд бусад руу гараараа чичилж, хуруугаа хөдөлгөж, ямар нэгэн үйлдэл хийх нь хориотой байдаг. Зарим тохиолдолд энэ нь гэмт хэргийн сэдэлтэй үйлдэл гэгдэж болох төдийгүй бусдыг гутаан доромжилсон хэрэг болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс аль болох хуруугаараа бусдыг заах гэсний хэрэггүй юм. 

Гараараа дохио зангаа үзүүлж болохгүй

13 Шалгуулалгүйгээр эм авч явах

Та Дубай руу явах гэж байгаа бол цүнхэндээ хадгалсан толгой, гэдэсний эмнүүдээ гаргаж орхих шаардлагатай. Учир нь тус улсын хилээр эм нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд зөвшөөрөл аваагүй тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг үүсдэг байна. 

Шалгуулалгүйгээр эм авч явах

14 Хар тамхи хэрэглэх

Хар тамхи, мансууруулах бодисыг Дубай хотод худалдаалж, хэрэглэж, авч явснаар та амь насаараа хохирч мэднэ. Тус хэргийг үйлдсээр та азтай бол шоронд орж, харин байдал хурцадвал цаазаар авахуулах ялд унахыг үгүйсгэхгүй. Та хэчнээн сайн өмгөөлөгчтэй байлаа ч, мансууруулах бодистой нэр холбогдсон бол ямар ч ялгүй мултарч чадахгүй гэх дүрэм үйлчилдэг аж. 

Хар тамхи хэрэглэх

15 Олон нийтийн газар тамхи татах

Мэдээж тамхи татах нь хүний биед сөрөг нөлөө ихтэй, цээрлэвэл зохилтой хор билээ. Дубайд засгийн газрын ордон, томоохон их дэлгүүрүүдийн ойролцоо, хүмүүс ихээр хольхсон газруудад тамхи татахыг хориглодог. Харин тамхи татдаг хүмүүст зориулан тусгай тамхи татах цэгийг гаргаж өгсөн байдаг төдийгүй машиндаа тамхи татахыг зөвшөөрдөг. Гэхдээ машиныхаа цонхоор тамхины ишээ гаргаж хаях нь хууль бус гэгдэж хуулийн хариуцлага хүлээдэг байна. 

Олон нийтийн газар тамхи татах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()