Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Харьцангуйн онол
Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн (Albert Einstein)-д унтаж байхад нь ч суут санаанууд орж ирдэг байжээ. Тэдгээрийн нэг нь алдарт харьцангуйн онол юм. Эйнштейн зүүдэндээ цахилгаан хашааны өмнө зогсч байгаа сүрэг үхэр харжээ.
Фермер цахилгаан гүйдэл залгах тэр мөчид үхэрнүүд хашаанаас нэгэн зэрэг гүйлдэн холдсон байна. Гэхдээ фермер энэ үйл явдлыг талбайн нөгөө захаас харахдаа үхэрнүүд хөлбөмбөгийн талбайд цугласан хөгжөөн дэмжигчид шиг “долгион” үүсгэн нэг нэгийнхээ араас давхиж байсан хэмээн харсан байна. Өглөө нь Эйнштейн урд шөнийн зүүдээ бодон суухдаа нэг үйл явдал харах өнцгөөс буюу “цаг хугацааны” болон “орон зайн деформаци”-аас хамаараад өөр өөрөөр харагдаж болохыг ойлгожээ.

2. Терминатор
1981 онд Холливудад Жеймс Кэмерон (James Cameron) -ыг мэдэх хүн байхгүй байлаа. Гэтэл 30 жилийн дараа тэрээр кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой киноны найруулагч болсон байв. Бүтээлч карьерийнхаа эхэнд зүгээр л юу бичихээ мэддэгүй байжээ. Ромд байхдаа Кэмерон өвдөж, халуундаа дэмийрч дэлбэрэлтээс робот бий болж байгаа хачин дүр зураг олж харжээ.
Тэр хэдэн хэсэг сийчигдэж, хутгаар барин нэгэн эмэгтэйг барихаар хөөж байх аж. Хэдийгээр энэ хар дарсан зүүд Кэмеронд таагүй санагдаж байсан ч тэр зүүдээ цаасан дээр буулгаж чадсан юм. Ийнхүү АНУ-д эргэн ирсэн хойноо түүнд алдар гавъяаг авч ирсэн “Терминатор” киногоо хийжээ.

3. «Yesterday»
“Битлз” хамтлагийн хамгийн алдартай дууны нэгийг Пол Макартни (Paul McCartney) зүүдэндээ бичсэн гэдэг. Тэрээр нэг удаа ярилцлага өгөхдөө энэ талаар дурссан бөгөөд “Жинхэнэ онгод түүнийг хайгаагүй үед орж ирдэг. Дэлхийд хамгийн ихээр алдаршиж түгсэн дуунуудын нэг «Yesterday»-г би зүүдэндээ сонссон юм. Өмнө нь зохиосон дуунуудаас тэс өөр гунигт энэ дууг бичих гэж би хэрэндээ зүдэрч байлаа. Би энэ дууны аяыг сонсоод сэрсэн” гэж хэлжээ.
4. Оёдлын машин
Элиас Хоу (Elias Howe)-г зөгнөлт зүүдэнд нь жад агссан хэсэг эр олзлон авч алах гэж байжээ. Тэдний хурц жадны үзүүрээр биед нь жигд нүх үүсч байхыг тэр анзаарсан байна. Энэ санаа нь оёдлын машин бүтээх сэдэл болж өгчээ.
5. Мэдрэлийн тогтолцоо
ХХ зууны эхээр эрдэмтэд нейронуудын хоорондын мэдээлэл нь цахилгаан импульсийн аргаар дамждаг гэж бодож байв. Гэвч нэг удаа доктор Отто Леви (Dr. Otto Loewi) зүүдэндээ орж ирсэн ер бусын зүйлийг нойрмог байдлаар шөнө дунд цаасан дээр буулгажээ. Өглөө нь, бичсэн зүйлээ уншаад тэрээр мэдрэлийн тогтолцооны ажиллагаа нь химийн урвал дээр үндэслэгддэг болохыг ойлгосон байна. Энэ нээлт нь түүнд Нобелийн шагнал авчиржээ.
6. Атомын квантын загвар
1913 онд Данийн эрдэмтэн Нильс Бор (Niels Bohr) наран дээр сэрж байна гэж зүүдэлжээ. Эргэн тойронд гараг эрхэс маш хурдтай эргэж байв. Зүүднээсээ сэрмэгцээ тэрээр атомын квантын загвар бүтээсэн нь хожим Нобелийн шагнал хүртсэн юм.
7. Сальвадор Далийн “Ой тогтоолтын тогтвортой байдал”
“Ой тогтоолтын тогтвортой байдал” нь нэрт зураач Сальвадор Дали (Salvador Dali)-ийн хамгийн алдартай зургуудын нэг юм. Энэ санаа түүнд унтаж байхад нь төрсөн гэж өөрөө хэлжээ.
8. ДНК
XX зууны дунд үед Америкийн эрдэмтэн Жеймс Уотсон (James Watson) зүүдэндээ хоорондоо орооцолдсон могой харсан байна. Энэ нь түүнд ДНК-гийн бүтэц, хэлбэрийн тухай санааг өгчээ.
9. Үс ургуулагч бальзам
Хатагтай CJ Walker бол дэлхийн хамгийн анхны саятан эмэгтэй. Тэрээр баяжих эхлэлээ ХХ зууны эхээр гоо сайхны бүтээгдэхүүнээр тавьсан юм. CJ Walker ярихдаа зүүдэнд нь нэг үл таних эрхэм ирээд үс хурдан ургуулахад зориулсан бэлдмэлийн жорыг хэлсэн гэжээ. Чухам тэрхүү бэлдмэл л түүнийг баяжихад тусалсан юм.
10. Бензол
Химич Фридрих Кекуле (Friedrich Kekule) зүүдэндээ бензолын томъёоллыг олж харжээ. Тэрээр “Би хоёр могой зүүдэлсэн. Хөшиж орхисон би тэдний бүжиглэхийг харан зогсч байтал нэг “могой” нь өөрийнхөө сүүлнээс зууж нүдний өмнө доог тохуу хийсэн маягтай бүжиглэж байв. Тэр үед би яг л аянганд цохиулсан мэт болж сэрсэн. Бензолын бүтэц яг л битүү цагариг мэт” хэмээн ярьжээ.