Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монголын сайн дурын цэргүүд нь Улаан армийн бие бүрэлдэхүүнд багтан тулалдаж байсан бол. Ард түмний тусламжийн бараа, бүтээгдэхүүн хэмжээгээрээ “ленд-лиз”-тэй / АНУ-аас эхтэй Дэлхийн 2 дугаар дайны үед холбоотон улсууддаа үзүүлж байсан байлдааны техник, хүнсний бүтээгдэхүүн, стратегийн өндөр ач холбогдол бүхий зүйлс нийлүүлэх төрийн хөтөлбөр/ дүйж байв.
1. Анхны холбоотнууд
ЗХУ-ын “Гитлерийн Германтай” хийсэн тэмцлийн анхны холбоотнууд нь Их Британи ч, АНУ ч биш юм. ЗХУ-д тусламжийн гараа сунгахаар анх Тувагийн Бүгд Найрамдах улс, Монгол улс хоёр зориглосон. 1941 оны зургадугаар сарын 22 буюу дайны эхний өдөр л гэхэд хэдийн Монголд БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны зөвлөл, Сайд нарын зөвлөл, Улсын Бага хурлын төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан болж байв.
Хуралдаанаар ЗХУ-д бүхий л талаар туслахаар шийдвэрлэсэн байна. Дипломат зөвшилцлийн хэсэг нь 1936 оны гуравдугаар сарын 12-нд БНМАУ болон ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслалцах тухай протоколийн үүргээ биелүүлэхтэй холбоотой байв. Дээд түвшний энэ шийдвэрийг ард түмэн уухайлан дэмжсэн байна. Монголчууд Аугаа их Эх орны дайныг өөрсдөд нь тохиолдсон мэт хүлээн авсан бөгөөд тэдний Ялалтад оруулсан хувь нэмэр ч үнэлж баршгүй байлаа.
2. Таван морь тутмын нэг нь Монгол морь
Тэсвэр тэвчээртэй, цас ухаад ч болов хоолоо олоод идчихдэг монгол морьд дайны жилүүдэд фронтод юугаар ч орлуулашгүй эрдэнэ байв. Ийм морьдын нөөц Монголоос гадна зөвхөн АНУ-д л байсан юм. Гэвч нэгд, Америкаас морьд нийлүүлэх хүндрэлтэй, хоёрт, тэдгээрийг хувь хүмүүсээс худалдаж авах хэрэгтэй байсан нь ЗХУ-д боломжгүй зүйл байв. Иймээс Монгол улс Улаан армид агт морьдын гол нийлүүлэгч болов. Өдгөө дайны тухай ярьж байх үед морьдын талаар их ховор дурсагддаг нь анзаарагддаг. Гэхдээ чухам монгол морьд л Улаан армийн гол хөдөлгөгч хүч болж байсан бөгөөд морьдгүйгээр арми урагшаа давших ямар ч боломгүй байсан юм.
Улаан армид мото-механикжсан анги бий болох нэгдэх хүртэл морин цэргүүд л төлөвлөгөөт давшилтын цорын ганц маневрын хэрэгсэл болж байлаа. Дайны жилүүдийн хоёрдугаар хагаст ч дайсныхаа хамгаалалтыг сэтлэхэд морин цэргүүд гол үүрэг гүйцэтгэж байсан юм. Мото механикжсан анги нэгтгэлтэй хурдны замаар хамт давшихад хоцорч байсан ч замгүй газрууд болон шороон замаар морин цэргүүд илүү байсан аж. Гэхдээ морин ангид дутагдалтай тал ч байв. Морьд амьд хүчин тул гарз хохирол амсч байв. Дайны эхний жил ЗХУ агт морьдынхоо бараг тал хувийг алдсан юм.
1941 оны зургадугаар сард Улаан армийн бие бүрэлдэхүүнд 17,5 сая морьд байсан бол 1941 оны есдүгээр сар гэхэд энэ тоо 9 сая болтлоо буурсан байлаа. Энэ нь “алба хаах” насанд хүрээгүй унага, даага гэх мэт залуу морьдыг оруулаад шүү.
1941 оны зургадугаар сард Улаан армийн бие бүрэлдэхүүнд 17,5 сая морьд байсан бол 1941 оны есдүгээр сар гэхэд энэ тоо 9 сая болтлоо буурсан байлаа. Энэ нь “алба хаах” насанд хүрээгүй унага, даага гэх мэт залуу морьдыг оруулаад шүү.
Монголоос агт морьд нийлүүлэх ажиллагаа дайны эхэлсэн цагаас эхэлсэн бөгөөд 1942 оны гуравдугаар сард монголчууд фронтын хэрэгцээнд зориулж морьдыг системтэйгээр “бэлтгэж” эхэлсэн байна. Энэ бүхний үр дүнд Монголоос ЗХУ руу 485 мянган толгой морьд нийлүүлсэн бөгөөд мөн дээр нь 32 мянган морьдыг Монголын жирийн малчин ард түмэн Улаан армид бэлэг болгон өгчээ.
Ийм маягаар ойролцоогоор 500 мянган монгол морьд Аугаа их Эх орны дайны жилүүдэд фронтод тулалдсан юм. Генерал Исса Плиев «…тэсвэр хатуужилтай монгол морьд Зөвлөлтийн танктай зэрэгцэн Берлин хүрсэн юм» хэмээн бичиж байлаа. Хожим тооцоолж үзэхэд, Улаан армийн таван морь тутмын нэг нь Монгол морь байсан ажээ.
Ийм маягаар ойролцоогоор 500 мянган монгол морьд Аугаа их Эх орны дайны жилүүдэд фронтод тулалдсан юм. Генерал Исса Плиев «…тэсвэр хатуужилтай монгол морьд Зөвлөлтийн танктай зэрэгцэн Берлин хүрсэн юм» хэмээн бичиж байлаа. Хожим тооцоолж үзэхэд, Улаан армийн таван морь тутмын нэг нь Монгол морь байсан ажээ.
3. “Хувьсгалт Монгол” танкын цуваа
Монголчууд Дэлхийн хоёрдугаар дайны ялалтанд хүргэхэд зөвхөн морьдоор туслаагүй юм. Тэд Улаан армид техникийн туслалцаа ч үзүүлсэн. Дайн эхэлснээс хойш хагас жилийн дараа буюу 1942 оны нэгдүгээр сарын 16-нд Монгол улсад танк хийхэд зориулж мөнгө цуглуулах арга хэмжээ өрнөв. Монголчууд байдаг бүхнээ барин ирж байсан гэдэг.
Монголоос Гадаад худалдааны банкинд 2,5 сая төгрөг, 100 мянган доллар, 300 кг алтан эдлэл хандивлажээ. Цуглуулсан мөнгөөр “Т-34” маркын 32 танк, “Т-70” маркын 21 танк үйлдвэрлэсэн байна. Танкын энэхүү цувааг “Хувьсгалт Монгол” хэмээн нэрлэжээ. Танкын эхний хэсгийг ЗХУ-ын Ажилчин, тариачны Улаан армид гардуулан өгөх арга хэмжээнд маршал Х. Чойбалсан өөрийн биеэр хүрэлцэн ирсэн гэдэг. Монгол танк бүр “Улсын Их хурал”, “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс”, “МАХН-ын төв хорооноос”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Монгол чекист”, “Монголын ард түмэн”, “БНМАУ-д байгаа зөвлөлтийн иргэдээс”, “Улсын Бага хурлаас” гэсэн тус тусын нэртэй байсан юм.
4. “Монгол ард” онгоцны эскадрил
Түүнчлэн Монгол улс Улаан армид нисэх хүчний хомсдлоос гарахад тусалсан. 1943 онд Монгол улс “Монгол ард” нисэх онгоцны эскадрил бүтээхэд зориулж хөрөнгө цуглуулж эхэлжээ. Мөн тус оны долдугаар сар гэхэд нийт хоёр сая төгрөг цугларав. Наймдугаар сар гэхэд Иосиф Сталин БНМАУ-ын удирдлагад эскадрилын туслалцаа үзүүлсэнд өөрийн биеэр талархснаа илэрхийлж “БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х. Чойбалсан танаа.
ЗХУ-ын төр засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлагаар тэмцэж байгаа Улаан армид зориулж “Монгол ард” байлдааны онгоцнууд бүтээхэд хоёр сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн танд болон танай төр засагт, БНМАУ-ын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. “Монгол ард” байлдааны онгоцны эксаприл барих гэсэн БНМАУ-ын хөдөлмөрч ард түмний хүсэл биелэх болно” гэжээ.
Дайны эхний гурван жилд Монголоос ачааны галт тэрэгний нийт найман цуваа ЗХУ руу хөдөлсөн байдаг. 1971 онд хэвлэгдэн гарсан “Монгол ард эскадрил” номонд монголчуудын 1942 оны 11 дүгээр сард фронтод илгээсэн зөвхөн нэг цуваанд ачигдсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг дурдсан байдаг.
Үүнд, богино дээл – 30115 ширхэг, эсгий гутал - 30500 хос, нэхий бээлий – 31257 хос, нэхий хантааз - 31090 ширхэг, цэрэг бүс – 33300 ширхэг, хөвөнтэй /ноосон/ хүрэм – 2290 ширхэг, нэхий хөнжил – 2011 ширхэг, жимсний чанамал – 12954 кг, зээрийн мах – 26758 гулууз, мах – 316000 кг, хувь хүмүүсийн илгээмж – 22176 ширхэг, хиам – 84800 кг, масло — 92 000 кг гэжээ. Монголын ард түмний хандивласан зүйлс тоо хэмжээгээрээ “ленд-лиз”-ын нийлүүлэлтийн түвшинтэй эн зэрэгцэж байсан юм. Үүнийг баталсан нэг үйл явдал бол 1944 оны өвөл БНМАУ-д өлсгөлөн нүүрлэсэн байдаг.
5. Тусламжийн цуваа
Түүчнлэн монголчууд Улаан армид хүнсний бүтээгдэхүүн, хувцас, ноосон эдлэлээр тусалж байв. 1941 оны 10 дугаар сар гэхэд Монголоос Улаан армийн дайчдад хүргэх “бэлгийн галт тэрэг”-ний эхний цуваа хөдөлсөн байдаг. Цуваанд 15 мянган багц өвлийн хувцас, 1,8 сая төгрөгийн үнэ бүхий 3000 орчим хувийн илгээмж багтжээ. Мөн ЗХУ-ын Төрийн банк 587 мянган төгрөгийг бэлнээр хүлээн авч байсан юм.Дайны эхний гурван жилд Монголоос ачааны галт тэрэгний нийт найман цуваа ЗХУ руу хөдөлсөн байдаг. 1971 онд хэвлэгдэн гарсан “Монгол ард эскадрил” номонд монголчуудын 1942 оны 11 дүгээр сард фронтод илгээсэн зөвхөн нэг цуваанд ачигдсан бараа бүтээгдэхүүний жагсаалтыг дурдсан байдаг.
Үүнд, богино дээл – 30115 ширхэг, эсгий гутал - 30500 хос, нэхий бээлий – 31257 хос, нэхий хантааз - 31090 ширхэг, цэрэг бүс – 33300 ширхэг, хөвөнтэй /ноосон/ хүрэм – 2290 ширхэг, нэхий хөнжил – 2011 ширхэг, жимсний чанамал – 12954 кг, зээрийн мах – 26758 гулууз, мах – 316000 кг, хувь хүмүүсийн илгээмж – 22176 ширхэг, хиам – 84800 кг, масло — 92 000 кг гэжээ. Монголын ард түмний хандивласан зүйлс тоо хэмжээгээрээ “ленд-лиз”-ын нийлүүлэлтийн түвшинтэй эн зэрэгцэж байсан юм. Үүнийг баталсан нэг үйл явдал бол 1944 оны өвөл БНМАУ-д өлсгөлөн нүүрлэсэн байдаг.
6. Сайн дурын Монгол цэргүүд
Яг хэдэн сайн дурын монголчууд Аугаа их Эх орны дайнд оролцсон нь өнөөг хүртэл тодорхой бус. Гэхдээ түүхчид Дорнод фронтод 500 хүртэлх монгол цэрэг байсан хэмээн үздэг. Тэд морин цэрэг болон сапёрчдын ангид харъяалагдан тулалдаж байсан бөгөөд сайн анчин байсан хүмүүс нь мэргэн буудагчдын эгнээнд багтаж байв.
Дайны жилүүдэд хүчирхэгжсэн, сайтар бэлтгэгдсэн Монгол цэргүүд Квантуны армийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсан.Ах дүүсийн найрамдалт харилцаатай Монголын Зэвсэгт хүчний ачаар ЗХУ Алс Дорнодоос дайн дуустал хэд хэдэн дивизийг Дорнод фронтод татсан юм. 1945 оны наймдугаар сард 10 монгол хүн тутмын нэг нь Зөвлөлт Японы дайнд оролцсон байдаг.
Дайны жилүүдэд хүчирхэгжсэн, сайтар бэлтгэгдсэн Монгол цэргүүд Квантуны армийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсан.Ах дүүсийн найрамдалт харилцаатай Монголын Зэвсэгт хүчний ачаар ЗХУ Алс Дорнодоос дайн дуустал хэд хэдэн дивизийг Дорнод фронтод татсан юм. 1945 оны наймдугаар сард 10 монгол хүн тутмын нэг нь Зөвлөлт Японы дайнд оролцсон байдаг.
Нөхөр Сухов буюу Должинсүрэнгийн Сүхээ
Улаан армийн бие бүрэлдэхүүнд тулалдаж явсан Монголчуудын нэг нь Должинсүрэнгийн Сүхээ байв. Тэрээр ЗХУ-д дайн эхлэхээс өмнө байсан бөгөөд эхлээд Костромскийн машин үйлдвэрлэлийн техникумд суралцаж, онц дүнтэй төгсөөд Москвад мэргэжил дээшлүүлжээ.Дараа нь тэрээр БНМАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байгаад хэлмэгдэн цөлөгдөж, Архангельскт хөлөг онгоцон дээр ажиллаж, тэндээсээ Балтийн тэнгисийн фронт руу усан цэргээр дайчлагджээ. Должинсүрэнгийн Сүхээ гэх монгол нэр, овгийг дуудахад хэцүү байсан тул товчилж бичиг баримт дээр нь Сухов хэмээн бичсэн байдаг аж.
Тэрээр Ленинградын фронтод тулалдаж, олон удаа фронтын шугмыг давж, дайсны талд нэвтрэн “амьд хэл” барьж, тагнуулд явж байсан гэдэг. 1943 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхээ-Суховын алба хааж байсан анги дайсны танкын цувааг устгах үүрэг авчээ. Усан цэрэг Сухов уг тулаанд хнүд шархадсан аж. Энэ бол 1943 оны 11 дүгээр сарын 27 байсан юм.
Хожим тэрээр тэмдэглэлийнхээ дэвтэрт “Намайг шархдаад байхад аварсан Зөвлөлтийн хүмүүст их баярлаж байна” хэмээн бичсэн байсан юм. Хэдийгээр тэрээр фронтод явуулж өгөхийг хүссэн ч хүнд шархадсан “нөхөр Сухов” –ыг цэргээс халсан байна. 1944 оны нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн тэрбээр Мезень голд ууран онгоцны засварчнаар ажиллаж байгаад Монгол руугаа буцсан бөгөөд Зөвлөлт Японы дайнд оролцож, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ.