Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Phyllodesmium acanthorhinum”
Ургацагаар хооллодог далайн нялцгай биетэн бөгөөд ихэнхидээ шүр дээр байдаг. Саяхан нээсэн энэхүү нялцгай биетэн 28 см-ийн урттай Японы аралд байдаг аж.
2. “Phryganistria tamdaoensis”
23 см-ийн урттай биет юм байна. Хэдийгээр саяхан нээж илрүүлсэн ч энэ төрлийн шавж дэлхий дээр нэлээд байгаа гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа бөгөөд дахин судалгаа хийж байгаа юм байна.
3. “Anzu wyliei”
Энэ шувуу хэлбэрийн динозавруудаас хамгийн том нь хэмээн тооцогддог. Түүний урт нь 3,5 метр, жин нь 200-300 кг бөгөөд өндөр нь 1,5 метр хүрнэ.
4. “Deuteragenia ossarium”
Авгалдайгаа хамгаалах хамгийн шилдэг аргыг хэрэглэдэг зөгий. Өндөг тус бүрээ газрын гүнд ухдаг бөгөөд хажууд нь авгалдайгаа хооллох үхсэн аалзыг байрлуулдаг байна. Харин нүхээ 13 ширхэг орчим аалзаар битүүлж хаадаг ажээ.
5. “Tillandsia religiosa”
Мексикийн уулархаг газраас олдсон улаан хурц үзүүртэй өвөрмөц ургамал юм байна. Далайн түвшнээс дээш 2000 метр орчмын өндөрт эгц болон унжуу хадан дээр ургадаг.
6. “Cebrennus rechenbergi”
Мароккогийн цөлд байх энэхүү аалз нь өөрийгөө хамгаалах хачирхалтай арга барилтай юм байна. Аюул тулгарах үед тэрээр элсэн манхны дагуу салхины урсгалаар нисдэг ажээ.
7. “Torquigener albomaculosus”
Зүүн Хятадын тэнгисээс олдсон тойрог үүсгэгч загас. Энэхүү тойргийг эр загаснууд эм загасныхаа анхаарлыг татахын тулд хийдэг байна.
8. “Dendrogramma enigmatica” болон “Dendrogramma discoides”
Энэ амьтан нь 600 сая жилийн өмнө устаж үгүй болсон докембртэй ихээхэн төстэй гэнэ.
9. “Limnonectes larvaepartus”
Уг мэлхийг сулавесийн арлаас олж илрүүлжээ. 6455 орчим төрлийн энэ мэлхийнүүдийн ихэнхи нь өндөглөдөг ч зарим нь зулзагаа амьдаар нь төрүүлдэг байна.
10. “Balanophora coralliformis”
Энэхүү байнга салаалж байдаг ургамал нь Филиппинд ургадаг бөгөөд энэ ургамалыг дөнгөж илрүүлсний дараа устаж буй ургамалын тоонд багтаасан байна. Энэхүү ургамал нь хлорофилл агуулаагүй учир фотосинтез гаргах боломжгүй байдаг аж. Тиймээс бусад ургамалаас үржил шимийг нь авч ургадаг юм байна.