Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Блендер цэвэрлэх
Блендер дотор угаагч бодис болон ус хийгээд залгаарай. Ингээд хэсэг хугацааны дараа зайлахад л хангалттай.
2. Уруулын будагны толбо
Уруулын будагны толбыг үсний лакаар арилгаж болно. Толбо гарсан газараа үсний лак цацаад 10 минутын дараа сайн үрээд угаах хэрэгтэй.
3. Гал тогооны плитка
Гал тогооны плитканы толбонд ургамалын тос нэн тустай. Цаасан салфеткан дээр бага зэргийн масло түрхээд плиткаа арчаарай.
4. Шилний үйрмэг
Шилний үйрмэг эрүүл мэндэд аюул учруулах хортой байдаг. Тиймээс шилний үйрмэгийг цэвэрлэхдээ талх ашиглаж болно.
5. Буйдан цэвэрлэх
Бага зэргийн спиртийг ус шүршигчинд хийгээд буйдан дээрээ цацаарай. Дараа нь цэвэрхэн паралонаар арчихад л хангалттай.
6. Шүршүүр
Уутанд бага зэргийн уксус хийгээд шүршүүрээ боох хэрэгтэй. Шөнөдөө үлдээгээд өглөө нь уутаа аваад шүршүүрээ зайлахад шинэхэн мэт болох болно.
7. Грилний тор
Халуун грилний торыг сонгиноор арчих хэрэгтэй. Грилний тороо ч цэвэрлэнэ, амттай мах ч бий болох болно.
8. Амьтдын ноосыг цэвэрлэх
Амьтны ноосыг цэвэрлэхийн тулд цонх арчигч сойзоор хивсээ цэвэрлэхэд хангалттай.
9. Нойтон гутал
Нойтон гутад эсвэл бээлийг хатаахын тулд сонин дотор нь хийх хэрэгтэй. Эсвэл хуурай будаатай уут хийж болно.
10. Агааржуулагчийн тор
Торны нарийхан хэсгүүдийг арчихын тулд маслоны хутга ашиглаарай. Хутганы үзүүрийг даавуугаар ороогоод угаагч бодис түрхээд арчих хэрэгтэй.
11. Хайруулын таваг
Хайруулын тавганд ус болон уксус хийгээрэй. Бэлэн болсон бодисыг бага зэрэг буцалгаад 2 хоолны халбага хүнсний сода нэмээрэй. Үүний дараа асгаад хайруулын тавгаа цэвэрлэх хэрэгтэй.
12. Мөнгөн эдлэл цэвэрлэх
Ямар нэгэн саванд тугалган цаас болон хагас стакан хүнсний сода болон давс хийгээрэй. Ингээд мөнгөн эдлэлүүдээ дотор хийгээд 30 минутын дараа угаахад хангалттай.
13. Наалддаг өнхрүүш
Даавуун гэрлийн бүрхүүл, бүрээс, тавилгын тоос зэргийг өнхрүүшээр цэвэрлэхэд нэн тохиромжтой.
14. Тавилга арчигч шингэн
Энэ шингэнээр та хөргөгч, ширээ, комод болон бусад тавилгыг арчих боломжтой.
15. Тугалган цаасаар ороосон лист
Хэрвээ та листээ тугалган цаасаар ороогоод ямар нэг зүйл шарвал дараа нь угаахад асуудал тулгарахгүй.
16. Хүнсний уут цэвэрлэгээг хялбарчлана
Хөргөгчний тавиур болгоныг хүнсний уутаар ороох бөгөөд дараа нь бохирдсон уутыг солиход л хангалттай.
17. Сойзны саванд цэвэрлэгч бодис хийх
Суултуур угаагч сойзны саванд заавал цэвэрлэгч бодис хийх хэрэгтэйг битгий мартаарай.
18. Гал тогооны плитканы торны цэвэрлэгээ
Тос болсон торыг цэвэрлэхийн тулд 50-80 гр-ын аммиакын уусмалыг түрхээд хэдэн цагийн дараа арчихад л болно.