1. Энэ бол Парисын нисэх онгоцны буудал дахь кафе юм.
2. Их загварлаг харагдаж байгаа биз?
3. Надад Шотландын нислэг хүртэл нэг цагийн зай байсан учир энэ хоолны газар орохоос өөр аргагүй болсон юм. Энд та хоолны захиалгаа iPad дээр хийнэ.
4. Сонирхолтой л юм
5. Нэг шил цэвэр ус гэхэд л 7 еврогийн үнэтэй.
6. Талх нь үнэгүй гэж найдъя. Гэхдээ 100% итгэлтэй биш л байна.
7. Цезарь салаттай өдрийн хоол 29,90 евро болсон.
8. Тахианы махаа KFC маягаар шарсан боловч нэг их амттай байгаагүйн дээр хэтэрхий бага порцтой байсан юм.
9. Хоёрдугаар хоол захиалахын өмнө эхлээд нэгдүгээр хоолоо захиалж идэхгүй бол цадахгүй юм байна лээ.
10. Энэ бол галууны мах. Хэдийн амттай байсан ч мөн л порц багатай байсан юм.
11. Фуа-грагийн нухаш нь 25,5 еврогийн үнэтэй. Элэгний нухаштай шарсан талх нь маш их тостой, нухаш нь бага байсан учир яг л хатсан талх шиг байлаа. Идэхэд дан масло идэж байгаа мэт л амтагдаж байсан. Тиймээс талхан дээрээ энэ жаахан соусыг түрхэж идэхээс өөр арга байсангүй.
12. Захиалсан амттан маань ирсэн ч, харамсалтай нь нислэгийн цаг болсон учир амсаж ч чадсангүй.
13. Ингээд би нийтдээ
301,10 еврогоор Европ өдрийн хоол идлээ хэмээн тэрээр тэмдэглэлдээ дурьджээ.