Хүүхэд хулгайлах хэр хялбар болохыг харуулсан туршилт хийжээ

2015-05-08, 01:23
26,379
Youtube-ээр дүрсгүйтэгч Жоеи Саладс нэгэн сонирхолтой туршилт хийсэн бичлэгээ Үoutube-д байршуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа эцэг эхчүүдэд тэдний хүүхдийг хулгайлах хэр хялбар болохыг харуулжээ.
Хүүхэд хулгайлах хэр хялбар болохыг харуулсан туршилт хийжээ


Донатс нэртэй өхөөрдөм нохойн хамт хүүхдэд ойртсоноор, тэрээр хүүхдийг тоглож байсан газраас нь холдуулж, гараас нь хөтлөн өөр олон хөөрхөн гөлөг харуулна хэмээн амлаж урхидах боломжтой болсон байна.

Хүүхэд бүрт хүрч очихын өмнө Саладс, тэдний эцэг эхтэй уулзаж, туршилтын талаар тайлбарлан, тэдний хүүхэд ямар риакц үзүүлэхийг шалгах зөвшөөрөл авчээ. Харин эцэг эхчүүд тэдний хүүхэд Жоеи-оос ичиж, ээж рүүгээ буцаж гүйнэ гэж байжээ. Гэвч тэдний буруу байсан.

1-р хүүхэд:
“Би яг одоо таны хүүхэд рүү явж очвол, тэр надтай ярих уу эсвэл зугтах уу?”



“Энэ өхөөрдөм гөлөгийг хараач!”



“Би чамд өөр олон гөлөг өгч чадна, тэднийг харахаар явах уу?”



“Тэгье!”



Гэвч энэ ээж хүүхдээ танихгүй хүнтэй явахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байсан.



2-р хүүхэд:
“Хөөе, чи гөлгөнд дуртай юу?”



“Чи бусдыг нь хармаар байна уу? Надад маш олон хөөрхөн гөлөгнүүд байгаа!”



3-р хүүхэд:
“Чи гөлгөнд дуртай, тийм үү?”



“Алив хамтдаа тэднийг харахаар явцгаая!”



Ээж нь: “Хэн нэгэнд хөөрхөн гөлөг байвал, энэ чи тэдэнтэй хамт явж болно гэсэн үг биш... тэд чамайг авч яваад, дахиж хэзээ ч ээжтэй чинь уулзуулахгүй шүү дээ!”


“Дэлхийд өдөрт 700 гаруй хүүхэд хулгайлагддаг. Энэ нь жилд 300 орчим мянга болно” -гэж Саладс тайлбарлаад, “Та хүүхдээ хэр аюулгүй байдаг гэж бодож байна?” -гэсэн асуултыг танд үлдээж байна.
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()