Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр шинжлэх ухааны талаар маш олон нийтлэл бичиж байсан бөгөөд жилийн өмнө туршилт хийх зорилгоор 3 м/кв контейнорт амьдрах болсон байна. Туршлагын гол зорилго нь хаана ч тавьж болох бяцхан байшинг олох явдал байсан юм.
Үүнээс гадна аз жаргалтай байхад төдийлөн олон зүйл шаардлагагүй гэдгийг батлахыг зорьжээ. Туршилт эхлэхээс өмнө тэрээр 4 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөтэй орон сууцаа зарсан байна.
Туршилтыг гурван үе шаттай хийхээр төлөвлөж байсан бөгөөд нэгдүгээр шатанд Уилсоны эд зүйлсийг хадгалах тусгай байшин гаргаж, харин дараа нь контейнорын дотоод засал дээр анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна.

Харин хоёрдугаар шатанд Уилсоны хувцсыг хадгалах хуурамч шалыг хийжээ.
Контейнор цахилгаантай холбоотой байсан ч, туршилтын багийнхан нарны
эрчим хүчийг ашиглах тал дээр анхаарал хандуулж байлаа. Харин угаалгын
өрөө асуудалтай байжээ.
Хэдэн сарын дараа Уилсоны контейнер байртай нэлээд ойролцоо болсон байна. Нэгэн удаа түүний найз эмэгтэй гэрээ харуулаач гэхэд тэрээр контейнертаа авчирчээ. Бүсгүй үүнийг жинхэнэ зүйл гэдэгт нэг л итгэхгүй байжээ.
Зуны улиралд контейнерт маш халуун байдаг учир туршилтын багийнхан агааржуулагч авсан байна. Тэрээр Их Сургуульдаа шүршүүрт ордог болжээ.
Контейнерын хэмжээ 3,3-2,9 м/кв хүртлээ жижгэрсэн байна. Шалнаас болоод контейнорын хэмжээ багасчээ.
Хэдийгээр Уилсон контейнорт амьдрахаа больсон ч, туршилтын багийнхан туршилтаа үргэлжлүүлэхээр болсон байна.
Одоо Их сургуулийн багш нараас контейнорт амьдрах хүсэлтэй хүмүүсийн нэрийг цуглуулж байгаа ажээ. Энэ нь байгаль орчинд хоргүй амьдрах сурталчилгаа болох гэнэ.