Хиймээргүй байгаа ажлаа хэрхэн хийж эхлэх вэ?

2020-08-08, 13:47
3,424

Хүн бүрт хийх шаардлагатай ч хийхийг хүсэхгүй ажил гэж байдаг болов уу. Дургүйд хүчгүй гэгчээр тухайн ажлыг хийх гэхээр таны санаанд нэг л нийцэхгүй, барьж авч чадахгүй л байна уу. Тэгвэл бид танд хиймээргүй байгаа ажлаа хэрхэн эхлүүлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Хиймээргүй байгаа ажлаа хэрхэн хийж эхлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тухайн даалгаварыг хуанли дээрээ төлөвлө

Цаг хугацаа хангалттай байгаа гэж үзсэн үедээ хүн илүү анхааралтай, бүтээмжтэй ажиллаж чаддаг.  Тиймээс богино хугацаанд яарсан шийдвэр гаргаж аливаа даалгаврыг гүйцэтгэхийн оронд хуанли дээрээ тэмдэглэж, төлөвлөсний дараа даалгаврыг гүйцэтгэх нь илүү хялбар байдаг юм.

“Өглөө бүр өглөөнийхөө цайг уусны дараа би хийх ёстой ажлын төлөвлөгөөгөө харж, цахим шуудан ирсэн эсэхийг шалгадаг: Харин дараа нь хийх ёстой ажлуудаа хуанли дээр боломжоороо төлөвлөдөг”. Жастин Пот, сэтгүүлч, блогер

Мэдээж хийх ажлын төлөвлөгөө жагсааж бичих нь муугүй зүйл ч хуанли ашиглах нь илүү тохиромжтой. Алдартай бизнесменүүд, хэт их ачаалалтай хүмүүс хуанли хөтлөх аргыг сонгодог бөгөөд энэ нь цаг  хугацааны хувьд хангалттай мэдээллийг өгч чаддаг байна. Ажлын жагсаалтыг харснаар та тухайн ажилд хэдэн өдөр, хэдэн цаг зарцуулсан, эсвэл тухайн ажлыг гүйцэтгэхэд ямар хугацаа үлдсэн талаар мэдэхгүй болно. Харин хуанли-гаас та бүхнийг харах боломжтой.

Энэхүү арга барил нь 2 давуу талтай. Нэгдүгээрт, цаг хугацааг нөөц гэж харах боломжийг олгохоос гадна ирээдүйд хийх ёстой ажлыг тань харуулах юм.

Тухайн даалгаварыг хуанли дээрээ төлөвлө

2 Ажлынхаа төлөвлөгөөнөөс бусадтай хуваалц

Бид өөрөө өөртөө маш гайхалтайгаар худал хэлж чаддаг. Жишээлбэл: би эхлээд сонирхолтой кино үзчихээд, харин дараа нь ажлаа хийе хэмээн өөртөө маш амархан итгүүлдэг. Гэвч эхний сонирхолтой киноны араас ээлжит сонирхолтой бичлэг, сонирхолтой кино гэж үргэлжилсээр цаг хугацааг бид ямар ч хэрэггүй зүйлд зарцуулсан болохоо ойлгодог.

Харин эргэн тойрны хүмүүсийн хувьд энэ аргыг ашиглах боломжгүй. Тиймээс ажлын хамтрагч эсвэл өөрийнхөө итгэдэг хэн нэгэнд өнөөдөр заавал хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулаарай. Таныг хянаж, төлөвлөсөн даалгавраа гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд танд сануулахыг тэднээс хүсээрэй. Эцэст нь гэж хэлэхэд тухайн ажлыг хойшлуулах талаар өөртэйгөө ярих нь илүү амар байдаг бол бусдаас “чи юу ч хийсэнгүй юу” гэж сонсох нь тийм ч таатай биш гэдэгтэй та санал нэгдэж байна уу?

Ажлынхаа төлөвлөгөөнөөс бусадтай хуваалц

3 Хамгийн таагүй зүйлээсээ эхэлж ажлаа гүйцэтгэ

Одоог хүртэл дургүй ажлаа хийх зориггүй л явна уу? Тэгвэл үүнээс ч илүү таагүй,  тогтмол хийгддэг уйтгартай даалгаврыг олоод уг даалгавраа хэсэг хугацаанд хийгээд үзээрэй.  Хэсэг хугацааны дараа та өөрөө өмнө нь орхисон ажлаа хийх хүсэл эрмэлзэлтэй болох болно.

“Хамгийн дургүй зүйлээ хийгээд үз. Үүнд: цэвэрлэгээ, төдийлөн онцгой бус бусад ажил гэх мэт. Энэ төрлийн ажлын хажууд үндсэн ажил тань танд үнэхээр сонирхолтой санагдаж эхэлнэ”,-Зохион бүтээгч, Питер Малмгрен

Цэвэрлэгээ – хийх хүсэлгүй байгаа ажлынхаа дундуур хийхэд хамгийн тохиромжтой ажил. Учир нь цэвэрлэгээ хийхэд онцгой анхаарал, чадвар шаардагдахгүй билээ. Хэрвээ та дургүй ажлаа хийхээс өөр аргагүй гэдэгтэй эвлэрч байвал эхлээд бүх ажлаа хойш нь тавьж, бага зэрэг өөрийгөө саатуулах ажил хийгээрэй.

Ингээд та тухайн ажлыг илүү эрч хүчтэйгээр сонирхолтойгоор хийх болно. Гэхдээ хэтрүүлэн хийх хэрэггүй гэдгийг санаарай. Эс тэгвээс та бүтэн өдрийг хэрэггүй зүйлд зарцуулах юм.

Хамгийн таагүй зүйлээсээ эхэлж ажлаа гүйцэтгэ

4 Аливаа даалгаврын учрыг 5 минутад олно гэж өөртөө амла

Хэдийгээр та гайхалтай зүйлийг төлөвлөж байгаа ч тухайн зүйлийг эхлүүлж чадахгүй л байна уу? Тэгвэл та уг даалгаврынхаа асуудлыг 5 минутын дотор л шийдвэрлэнэ гэж өөртөө амлаарай.

Ширээнийхээ ард сууж, цагаа 5 минутын хугацаатай тавьж юунд ч анхаарал сарниулахгүйгээр ажиллах хэрэгтэй юм. Хажуугаар нь өөр даалгавар амжуулна гэж санасны ч хэрэггүй. Ямар нэг даалгаварт тавхан минут анхаарал хандуулах гэдэг тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь ийнхүү 5 минутыг зарцуулахад л та дараа нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй болоход оршино.

Хэрвээ танд 2-оос доош минутын хугацаанд хийж дуусгах боломжтой ажил байгаа бол яг одоо хий. Жижиг ажлуудыг тэр дор нь шийдвэрлэх чадварт суралцаарай. Энэ тохиолдолд жижиг ажлууд таны хийх ёстой ажлын жагсаалтад зай эзлэхгүй.

Аливаа даалгаврын учрыг 5 минутад олно гэж өөртөө амла

5 Хийх ёстой ажлаа олон жижиг хэсэгт хуваа

Том, хэцүү ажлуудыг хайрцагт хийгээд л нуучихмаар санагддаг билээ. Харин жижиг ажлуудыг бол бушуухан дуусгах хүсэл хүн бүрд төрнө. Тиймээс том, хэцүү ажлуудыг олон жижиг хэсэгт хувааж хийх нь илүү үр бүтээлтэй байх юм.

“1000 милийн аялал 1 алхмаас эхэлдэг”. Лао-цзы

Ажлуудаа  олон жижиг хэсэгт хувааж, хамгийн түрүүнд хийх боломжтой жижиг ажлуудынхаа жагсаалтыг гарга.  Ингээд хийсэн ажлаа жагсаалтаасаа хасаж үлдсэн ажлуудаа бага багаар хийгээрэй.

Хийх ёстой ажлаа олон жижиг хэсэгт хуваа

6 Өөрийгөө шагна

Нохой сургагчид нохойд зөв цагт нь амттан өгөхөд тэр өгсөн тушаалыг гайхалтай биелүүлдэг гэдгийг мэднэ. Хэдийгээр хүн нохой хоёр өөр ч тэд хоёул талархал, шагналд дуртай байдаг юм.

Ямар нэгэн даалгаврыг биелүүлэхээс өмнө өөрийгөө шагнах хэрэгслийг бодоорой. Жишээлбэл: энэ даалгаврыг дуусгаад би өөртөө амтат хоол авах болно. Эсвэл дуртай киногоо үзнэ гэх мэт.  

Pomodoro” техникийн үндсэнд энэхүү зарчим ажилладаг байна. Та 25 минут бусад зүйлд анхаарал сарниулахгүй ажилласнаар 5 минутын турш амарч өөрийгөө шагнах юм.

Өөрийгөө шагна

7 Хамтрагчтайгаа зөвлөлдөөрэй

Та одоог хүртэл хийх ёстой ажлаа эхлүүлээгүй л байна уу? Тэгвэл ажлын хамтрагчаасаа тусламж гуйж яагаад болохгүй гэж? Бусдын танд өгөх зөвлөгөө нь тухайн даалгаварт анхаарал хандуулахад тань туслах болно.

Үүнээс гадна бусдын анхаарал нь танд ажил хийх эрч хүчийг бэлэглэнэ.  Хэн ч хараагүй байхад юу ч хийхгүй суух нь маш хялбар байдаг.  Харин эргэн тойрны хүмүүс тань таныг чухал даалгавар хийж байгааг анзаарах юм бол та тэдний итгэлийг алдахгүйн тулд хичээх болно.

Хүн гэдэг нийгмийн амьтан учир үргэлж хэн нэгний анхаарал, дэмжлэгээр дутагдаж байдаг. Хажууд байгаа хүнээсээ тусламж гуйхад ичих зүйл үгүй.

Хамтрагчтайгаа зөвлөлдөөрэй

8 Уншихаа дуусгаж ажлаа эхэл

Цаг хугацаа хожих талаар мэдээлэл унших нь нэг талаас мөн л цаг хугацаа алдаж байгаа хэрэг учир яг одоо уншихаа зогсоож, ажлаа эхлүүлээрэй. Танд амжилт хүсье.

Уншихаа дуусгаж ажлаа эхэл

Эх сурвалж: lifehacker

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()