Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
ЗӨВӨЛГӨӨ:
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгч их дээд сургууль, коллеж-д элсэн суралцах хариуцлагатай энэ үед эцэг эх, ангийн багш, мэргэжлийн багш нар бүх талаар тусалж, дэмжиж байгаа буйзаа.
Бид iBT TOEFL, IELTS, SAT, Cambridge ESOL-шалгалтанд бэлтгэх курс, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх курс хичээллүүлж байсан туршлагандаа үндэслэн англи хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгөх гэж бэлтгэж буй суралцагчидаа зориулан энэхүү зөвөлгөөг бэлтгэн хүргэж байна.
Төлөвлөгөөтэй бэлтгэх
Яг одоо таны англи хэлний түвшин ЭЕШ өгөхөд бэлэн бус гэж үзэж байгаа бол өмнөх жилүүдийн ЭЕШ-ын материалаар өөрийгөө шалгаж өөрийн түвшингээ тогтоон цаашид 800 оноо хүртэл нэмэгдүүлэхийн тулд өөрийнхөө хэмжээнд төлөвлөх шаардлагатай. Төлөвлөхдөө шалгалт хүртэлх цагаа өдөр тутам, долоо хоног, сараар тооцож төлөвлөнө. Хамгийн гол нь зөв төлөвлөж заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.
Дадлага хийх, зөв хэмжих
Долоо хоногт нэг удаа өмнөх оны тест, элсэлтийн шалгалтын жишиг тестийг яг цагт хийж өөрийгөө хир их ахиж байгаа эсэхийг мэдэж болно. Тестэндээ дүн шинжилгээ хийж шалгалтын ямар даалгавар дээр илүү их алдаа гаргаж байгааг илэрүүлэн тэр тал дээрээ түлхүү анхаарч ажиллаарай. Шаардлагатай бол шалгалтанд бэлтгэх хөтөлбөртөө өөрчлөлт оруул.
Сурах арга барилаа зөв тогтоох
Элсэлтийн шалгалт нь англи хэлний хичээлийн стандартын агуулга, танин мэдэхүйн түвшинд тохирсон сурагчийн мэдлэг, ерөнхий сурах чадварыг англи хэлний дүрэм, үгсийн сан, уншиж ойлгох чадварыг шалгадаг. Гадаад хэлний шалгалт учраас монгол хэл дээрхи элсэлтийн шалгалтнаас илүү их хүндрэлтэй байдаг ч ЕБС –ийн англи хэлний стандарт агуулга бүрэн эзэмшсэн , англи хэлний хичээлдээ мэрийлттэй сурагч зөв бэлтгэвэл өндөр оноо авах бүрэн боломжтой.
Зарим англи хэлний багш нар өмнөх оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүх тестийн даалгаваруудыг шууд цээжилүүлж шалгалтанд бэлтгэдэг нь ажиглагддаг. Харин түүний оронд элсэлтийн шалгалтаар ямар дүрэм, ямар чадварыг нь шалгаж байгаад анализ хийн тэр чиглэлээрээ бүтээлчээр ажиллаж, сурагчидаа зөв чиглүүлж бэлтгүүлэх нь зүйтэй юм. Маш богинохон хугацаанд маш их мэдлэг авч шалгалтанд өндөр оноо авна гэж найдвар тавих хэрэггүй. Гадаад хэлний мэдлэг эзэмшихэд цаг хугацаа, судалсан байдал зэрэг нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хамтран суралцах
Сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцвал илүү сайн тогтоогддог. Иймд бие даан шалгалтандаа бэлтгэхээс гадна анги хамт олон найз нөхөд, англи хэлний багш нартайгаа хамтран элсэлтийн шалгалтын талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн, сурсан мэдсэн зүйлийнхээ талаар илтгэл тавих, шинэ сурсан үг хэллэгээ найздаа зааж өгвөл илүү их үр дүнтэй байдаг юм.
Эцэст нь, элсэлтийн ерөнхий шалгалтанд ерөнхий боловсролын англи хэлний хичээлийн стандарт, агуулгыг бүрэн эзэмшсэн, англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй, элсэлтийн шалгалт өгөх стратеги , арга барилыг мэддэг, сайн бэлтгэлтэй, өөртөө итгэлтэй сурагчид өндөр оноо авах нь ямар ч эргэлзээгүй юм.
JET SCHOOL OF ENGLISH та бүхэнд зориулж ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-ын бэлтгэл ангиа нээж байна. Бид ЭЕШ шинэчлэгдсэн цагаас эхлэн энэхүү сургалтаа явуулж эхэлсэн туршлагатай юм. Энэхүү курс нь англи хэлний ЭЕШ-нд бэлтгэж байгаа төгсөх ангийн сурагчдын англи хэлний ерөнхий мэдлэгийг системтэйгээр дээшлүүлэх, шалгалтанд өндөр оноо авахуулах зорилготой.
Сургалтыг 2014 оны англи хэлний ЭЕШ-ын загвар шалгалт болон 2006-2012 оны элсэлтийн шалгалтын материал дээр үндэслэн боловсруулагдсан хөтөлбөрөөр явуулах бөгөөд Jet School of English-ийн сургалтын технологи, арга барилын дагуу туршлагатай багш нар удирдан явуулна.

Сургалт:
Англи хэлний дүрэм
Унших чадвар
Үгсийн сан
Шалгалт өгөх тактик гэсэн нийт 4 хэсгээс бүрдэнэ.
Англи хэлний ЭЕШ-нд бэлдэх анги нь дунд, ахисан дунд түвшинтэй. Түвшин тогтоох шалгалтын үнэлгээгээр дунд, ахисан дунд түвшинд хуваагдана.
Та элсэн суралцахыг хүсвэл 2015.03.13-аас өмнө 327610, 99097610 утсуудаар бүртгүүлж болно.
Жич: ЭЕШ-ын СОРИЛ тест ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
Таныг хүссэн мэргэжил, зорьсон ирээдүйдээ хүрэхэд тань бид туслана.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.