“Haier” брэндийн амжилтын тухай

2015-02-14, 21:24
5,874
Анх 1920 онд БНХАУ-ын Циндао хотод хөргөгчний үйлдвэр байгуулснаар Haier компанийн түүх эхлэжээ. Тус улсад болсон 1949 оны төрийн эргэлтийн дараа үйлдвэрийг улсын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд 1980 он гэхэд Haier-ийн үйлдвэр 1,4 сая гаруй юанийн өртэй, жилд ердөө 80 ширхэг хөргөгч үйлдвэрлэдэг болж дампуурлын ирмэгт тулсан байна.
“Haier” брэндийн амжилтын тухай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Иймд үйлдвэрийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд 1984 онд тухайн үед амжилттай яваа залуухан менежер Жан Руйминийг үйлдвэрийн даргаар томилжээ. Жан удирдагч ажлаа авсан даруйдаа үйлдвэрлэлийн явц дахь чанарын удирдлагын тогтолцооог сайжруулах шаардлагатайг олж харсан гэдэг.



Тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн, гадаад худалдааны нээлттэй бодлогын хүрээнд Германы Liebherr компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна.



2013 оны 2 дугаар улиралд Haier корпораци Японы Sanyo корпорацийн зүүн өмнөд ази дахь үйлдвэрүүдийг технологи, бүтээгдэхүүнүүдийн хамт худалдан авсан ба одоо Японы зах зээлд хүчтэй нэвтэрч эхлээд байна.

Монгол улсын зах зээл дээр Haier брэндийн хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, ЛЕД телевизор зэрэг гэр ахуйн цахилгаан бараа борлуулагдаж байна. Манай улс Европ болон ОХУ-тай ижил бүсэд харъяалагддаг тул Haier-ын үйлдвэрээс  манайд нийлүүлж буй бүхий л бүтээгдэхүүнүүд нь Европын стандартыг хангасан байдаг.





Haier UHD  зурагтын UHD нарийвчлалын шинэ технологи нь дүрсийг боловсруулах хамгийн шилдэг ололт юм. UHD технологиийн зурагтууд нь Full HD форматтай зурагтаас 4 дахин өндөр нягтралтай бөгөөд чанаргүй дүрсний ширхэг бүрийг чанаржуулан UHD өндөр нарийвчлалтай дүрс болгон хувиргадаг. Ингэснээр танд гүн, тод бөгөөд бодит өнгөний дүрслэлийг харуулах болно. Үүнээс гадна Haier 3D Ухаалаг зурагт нь Android 4.1 үйлдлийн системтэй тул PLAY STORE-оос хүссэн апликейшнээ татаж ашиглах боломжтой, Өөр дээр байрших камер нь SKYPE, TWITTER, YAHOO MESENGER, VIBER, WECHAT зэрэг сошиал сайтуудыг бүрэн дэмжиж ажиллана.







Haier брэндийн хөргөгч хөлдөөгчүүд нь өнгө загварын өргөн сонголттой бөгөөд цахилгаан зарцуулалт хамгийн бага, хурдан хөлдөөдөг, цантдаггүй зэрэг давуу талтай.




Haier Брэндийн албан ёсны борлуулагч PC mall сүлжээ дэлгүүр

www.pc-mall.mn

www.facebook.com/PCmallOfficial

Онлайн худалдаа: 99903535
Лавлах утас: 75753535


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.