Дэлхийн хамгийн шилдэг 10 ухаалаг утас

Хэрэв та ухаалаг утас авахаар төлөвлөж байгаа бол, бид та бүхэнд 2014 онд шинээр гарсан хамгийн сайн ухаалаг утаснуудын жагсаалтыг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн шилдэг 10 ухаалаг утас
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Гар утас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ програм хангамж, техник хангамж зэргийг өдрөөс өдөрт шинэчлэн гаргаж байгаа нь бараг сар тутамд хуучин загваруудын үнэ буурах шалтгаан болж байна. Ингээд одоогийн байдлаар хамгийн сайн нь хэмээн нэрлэгдэж байгаа 10 ухаалаг утастай танилцацгаая.

10. LG G3
LG G2 гайхалтай төхөөрөмж байсан. G3 харин түүнээс нэг түвшин илүү болж чадсан. Их биеэ дагаад дэлгэц нь арай илүү том болсон учраас харахад үзэмжтэй. G3 нь HTC One шиг чанарыг санал болгохгүй. Гэхдээ тэрээр авч явахад овор ихтэй ч тун аятайхан хийцтэй утас болжээ. Харамсалтай нь батерей тийм ч сайн биш ч, LG энэ төхөөрөмжиндөө хангалттай сайн үйлдлүүдийг багтаасан. Түүний том дэлгэц дээрх dual app зэрэг товч үйлдлүүд таны хүссэнийг илүү хялбар болгож чадна. Том дэлгэцтэй ухаалаг утасны хувьд зохицуулж болохуйц багтаамжтай. LG G3-ийн үнэ нь 99$ - 599$ хооронд байна.

Эерэг тал:
Өндөр нарийвчлал бүхий зураг
NFC –ээр тоногдлогдсон
Дэлгэцний хэмжээ том

Сөрөг тал:
Овор их
Батерей муу

www.caak.mn

9. Motorola Moto G 4G
Motorola-ийн хамгийн сүүлийн шуугиан болох Moto G-г өмнөх загваруудтай нь харьцуулахад 4G, нэмэлт microSDcard-тайгаар шинэчлэгдсэн. Шинэ хувилбар нь илүү том бөгөөд Moto G 4G-ийн сэтгэл татам зарим зүйл алдагдсан. Загварын хувьд дэлгэц сайтай бөгөөд хангалттай хүчтэй. Энэ утас нь андройдын хувьд хамгийн сайн зөөврийн гар утаснуудын нэг. 8GB багтаамжтайг нь та Amazon-оос 199$-оор авах боломжтой.

Эерэг тал:
  4G LTE – дээр ажиллахад оновчтой
  Хүчирхэг quad-core процессор
  Батерей сайн

Сөрөг тал:
Дундаж камер


www.caak.mn

8. Sony Xperia Z3 Compact
Sony компани Z1 болон Z1 Compact хувилбаруудыг гаргаж байсан. Үүнийг Z3 болон Z3 Compact болгон дахин давтахаар хичээсэн байна. Compact нь өмнөх Z3–тайгаа ижил үзүүлэлт, хүчин чадал санал болгохыг зорьдог. Уг төхөөрөмж нэн ухаалаг бөгөөд гарт тохиромжтой яг халаасны хэмжээтэй байдаг нь талархууштай. Урд шил болон арын фанел нь таатай дээд зэргийн мэдрэмж төрүүлнэ. Sony компани Z3 Compact-ийг хамгийн өндөр нарийвчлалтай хийсэн боловч, дэлгэцийн хэмжээ хангалттай биш хэвээр байна. Түүний батерей сайн боловч, жин ихтэй. Усны хамгаалалттай, олон сонголтой, камер сайтай энэ ухаалаг утас Amazon дээр 339.99$ байна.

Эерэг тал:
Сайн усны хамгаалалттай камер
Хүчирхэг процессор

Сөрөг тал:
Нарийвчлал нь дэлгэцний хэмжээтэй тохирдоггүй

www.caak.mn

7. Motorola Moto X
Motorola Moto X-ийн зарим 2 дахь үеийн төхөөрөмжид fresh air агуулагдсан байдаг. Moto X нь андройд талаасаа нэлээд хөгжингүй болж чадсан. Moto X-ийн 5.2 инч дэлгэцтэй нь гарт маш сайн сууж өгдөг боловч уг утсыг хэрэглэхэд ихэнх аятайхан зүйлс нь бүгд савхин ар оруулж өгсөнд байлаа. Moto X-ийн батерей маш сайн, хангалттай хүчтэй хэдий ч ихэнх өрсөлдөгчдөөсөө харьцангуй бага үнэ санал болгодог. Дутагдалтай тал гэвэл түүний камер. Мөн ихэнх андройд утсанд байдаг нэмэлт SD карт байхгүй. Боломжийн багтаамжтай Moto X гар утас 240$-оос 699$ хүртэл үнэтэй байдаг.

Эерэг тал:
Өндөр нарийвчлалтай дэлгэц
Батерей сайн
Загварын сонголттой

Сөрөг тал:
Нэмэлт санах ой байхгүй
Минималист камер

www.caak.mn

6. Apple iPhone 6 Plus
Илүү том, илүү хурдан. Apple жижиг дэлгэцтэй гэдгээрээ нэлээд шүүмжлэлтэй тулгардаг байсан. iPhone 6 –тай зэрэгцүүлэн Apple компани iPhone 6 Plus-г гаргасан. iPhone 6 Plus том дэлгэц, металл их бие зэргээрээ хэрэглэгчдэд өндөр чанар бүхий загварыг санал болгож чадсан. Гэсэн ч илүү том дэлгэц нь давуу тал болж чадахгүй. Samsung Galaxy Note гар утас хангалттай том дэлгэцтэй боловч, 6 Plus танд full HD дэлгэцийг санал болгоно. Мөн маш хүчтэй бөгөөд том дэлгэц нь тоглоом, зугаа цэнгэлд илүү тохиромжтойг мэдрэх болно. 5,5 инч дэлгэцтэй загвар нь $299-оос эхэлнэ.

Эерэг тал:
Батерей сайн
  Алмаз эрдэнэ мэт дэлгэц

Сөрөг тал:
Арын камерны загвар
Өндөр үнэтэй

www.caak.mn

5. HTC One (M8)
HTC one (M8) нь үнэхээр л дээд зэргийн гэмээр харагддаг. Үйлдвэрлэгчид энэхүү утсыг хэрэглэгчдийн туршлага дээр үндэслэн M8-ийг сайжруулан хийжээ. Дээд зэргийн металл их бие нь барихад нэн таатай мэдрэгдэнэ. 5 инч full HD дэлгэцтэй гар утасны үзэмж таныг гайхшруулж чадна. Та ухаалаг утаснууд дундаас харагдах байдал, онцлог зэргээрээ iPhone-той өрсөлдөхүйц цөөн гар утаснуудын нэг гэдгийг харах болно. HTC –ийн хувьд дэлгэц, метал, камера, батерей, хүч зэрэг онцлог шинжээрээ илүү сайжруулж чадсан төхөөрөмж болжээ. $349-ийн үнэтэй.

Эерэг тал:
Хүчирхэг quad-core процессор
Гүнзгий мэдрэмж бүхий камер
Дэгжин, гоёмсог загвар

Сөрөг тал:
Өмнөх батерей
 Зургийн дүрс тодролт удаан

www.caak.mn

4. Samsung Galaxy Note 4
Samsung нь том гар утасны оновчтой сонголтыг санал болгож чадсан нь Galaxy Note 4-өөр үргэлжилж байна. Samsung том дэлгэц бүхий гар утаснууддаа хэрэглээ, техник хангамж зэрэг олон олон онцлогууддаа үргэлжлүүлэн өөрчлөлт хийсээр байна. Олон хүмүүс Samsung-ийн S-pen-ийг сонирхдоггүй, бичигч элементийг ашигладаггүй байж болох ч энэ нь бусад ухаалаг утас үйлдвэрлэгчдийн санал болгоогүй онцлог байсаар байна. Note 4–ийн техник хангамжийг магтахгүй байх аргагүй, түүний гайхалтай дэлгэц, хүчирхэг байдал, удаан эдэлгээ зэрэг нь өрсөлдөгчдөөсөө давж чаджээ. Энэ бүтээгдэхүүний үнэ $249-оос эхлэх бөгөөд хамгийн шилдэг загвар нь $825 орчим үнэтэй.

Эерэг тал:
Алмаз мэт өндөр нягтаршилтай дэлгэц
16 MP камер
Бат бөх чанар

Сөрөг тал:
Гэр доторх зураг авалт тийм ч сайн биш

www.caak.mn

3. Sony Xperia Z3
Sony үлгэр жишээ төхөөрөмж бүтээхийн төлөө маш олон оролдлого хийсэн. Тэд өөрсдийн хичээл зүтгэлээ Xperia Z3-д бүрэн шингээж чаджээ. Их биеийн загварыг дахин сайжруулсан. Шинэ түвшинд гаргаж чадсан нимгэн их бие нь гарын алганд таатай мэдрэгдэнэ. Xperia Z3-ийн 5,2 инч дэлгэц нь туйлын хурдан хүчирхэг техник хангамжтай болж чадсан. Sony нь ижил андройдуудыг их хэмжээгээр үйлдвэрлэдэг ч хамгийн муу хуулбар хийхээс зайлсхийсэн. Sony-г сонгох зайлшгүй нэгэн шалтгаан бол гайхалтай хос камертай. Арын камер нь сонголт, сайн чанар, гайхалтай үр дүнг санал болгодог. Sony Xperia Z3 нь мөн хүчирхэг усны хамгаалалттай. Энэ утас $530 буюу яльгүй өндөр үнэтэй.

Эерэг тал:
Сэтгэл татам загвар
Батерей сайн
Гялалзсан дэлгэц

Сөрөг тал:
Камерны онцлог ойлгомжгүй
Дундаж хэрэглэгчийн интерфэйс

www.caak.mn

2. Samsung Galaxy S5
Samsung хамгийн үлгэр жишээ загвараа 2014 онд танилцуулсан. Өрсөлдөгчдийн зах зээлд, түүний минор болон гадаад төрхөөр нь бусдаас тусгаарлаж чадсан. Galaxy утаснууд том хэмжээтэй байдгаараа болон програм хангамжаараа олонд танигдсан. S5 таны урмыг хэзээ ч хугалахгүй гар утас юм. Samsung-ийн IP67 усны хамгаалалт түүнд бий. Мөн түүний арын фанел болон порт хүрээ нь гайхалтай зохицсон. 2014 оны супер гар утас болох том, тунгалаг дэлгэцтэй, хүчтэй, гайхалтай камертай энэ утасны үнэ $749 орчим болдог.

Эерэг тал:
Хүчирхэг процессор
Дэлгэцний өнгө нягтаршил сайн
Хэрэглээний интерфэйс

Сөрөг тал:
Бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад илэрхий өндөр үнэтэй

www.caak.mn

1. Apple iPhone 6
Брэндийн нэрийг эс тооцвол, iPhone-ууд нь ухаалаг утасны жагсаалтыг хэзээ ч тэргүүлж байсангүй. Гэвч iPhone 6 –д Apple хэрэглэгчдэд шаардлагатай байсан дэлгэцийн хэмжээг шийдэж чадсан. Нарийвчлалын хувьд хамгийн сайн нь биш байж болох ч танд дэлгэцийн хувьд гайхалтай чанарыг үзүүлнэ. TouchID–ны хурдыг өсгөсөн. Мөн Apple Pay үйлчилгээг нэмэлтээр оруулснаар, Apple компани танд гар утаснаас илүү боломжийг санал болгож байна. iOS8 үйлдлийн системийн тусламжтай Apple компани хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үргэлжлүүлэн өсгөжээ. 4,7 инч iPhone 6 нь хамгийн сайн iPhone утсаар нэрлэгдэж байна. iPhone 6 утсыг $199-өөс $699 хүртэл үнээр худалдан авах боломжтой.

Эерэг тал:
Утасгүй интернетийн хурд сайжирсан
Өөгүй цэвэр камер
Багтаамж өндөр

Сөрөг тал:
Батерей
Усны хамгаалалт
www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()