Нулимс гаргадаг хий ч босогчдыг тайвшруулж тарааж чадахгүй байна. Иргэд ардчилалын
төлөө тэмцэж байгаа бөгөөд бослого гаргаж буй газараасаа явалгүй, тэндээ хонож байгаа ажээ.
1. Хонконгийн иргэдийн эрх чөлөөг илүү нээлттэй болгож өгөхийг босогчид шаардаж байгаа юм байна.
2. Бослого долоо хоногийн турш үргэлжилж байна.
3. Улсын удирдлагууд тэдний үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж байгаа ч, энэ нь босогчдыг зогсоохгүй байгаа.
4. Бага багаар бослого Хонконг даяар тархаж харилцаа холбооны чухал цэгүүд рүү нэвтрээд байгаа гэнэ.
5. Бусад орны иргэд босогчдыг ихээр дэмжиж байгаа бөгөөд тэдэнд сэтгэлийн дэм, урам хайрласан үгийг бичиж байгаа гэнэ.
6. Босогчдыг дэмжиж буй сэтгэлийн үгс
7. Цагдаа нартай тэмцэлдсэнээс болоод босогчид гэмтэх тохиолдол гарсан бөгөөд энэ үед яаралтай анхны тусламжийг хүргэх хэсэг ажиллаж байгаа.
8. Хятадын Гадаад Хэргийн Яамныхан хууль бус бүхий л үйл ажиллагааны эсрэг байна гэжээ. “Occupy Central” нь Хонконгийн бослогыг дэмжиж буй хууль бус байгууллага юм байна.
9. АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнемст энэ бослогыг дэмжиж байгаа бөгөөд болж буй үйл явцын мэдээллийг цаг алдахгүй хүлээн авч байгаа аж.
10. Орой тийш босогчид унтаж, амарцгаадаг байна.
11. Бослогын оролцогчдын ихэнхи нь оюутан болон Их Сургуулийн багш нар байгаа гэнэ. Тэд Бээжингээс тодорхойлсон удирдлагыг сонгох хүсэлтгүй байгаагаа мөн илэрхийлсэн байна.
12. Хонконгийн энэхүү бослогыг “шүхэрний хувьсал” хэмээн нэрлэж байгаа гэнэ. Учир нь энэ бүх зүйлс нь тэднийг нар, бороо зэрэг зүйлүүдээс хамгаалж байгаа аж.
13. 1997 онд Хонконг Хятадын нэг улс болсон бөгөөд энэ үед тэдэнд илүү их эрх чөлөө, бие даасан байдлыг амлаж байсан байна. “Нэг орон хоёр систем”-тэй байх болно гэж байжээ.
14. Хонконгийн иргэд өөрсдийгөө хууртсан хэмээн үзэж байгаа юм байна.
15. Reuters агентлагийн мэдээлснээр Хонконгийн энэхүү тэмцэл нь Хятадын Засгийн Газарт муугаар нөлөөлнө гэжээ.
16. Улаан загалмайн хөтөлбөр
17. Бослого Хятад даяар тархвал энэ нь Коммунист намын нэр хүндэд муугаар нөлөөлөх болно.
18. 7 хоногийн бослогын үеэр 41 хүн бэртсэн бөгөөд тэдний дунд 12 цагдаагийн ажилтан байгаа гэнэ.
19. Цагдаагийн байгууллагынхан бослого гаргагчдыг тараахыг оролдсон ч энэ бүтэлгүйтжээ.
20. Хальтхан харах юм бол арал дээр амарч буй хүмүүс мэт харагдана.