Хагалгааны дараах өөрчлөлт

2014-09-30, 01:09
26,914
Английн Playboy модел болох Кэрри Паркер (Carrie Parker)-т өнгөрсөн жил таагүй явдал тохиолдсон байна. Учир нь түүнд тархины хорт хавдартай гэх оношийг тавьсан бөгөөд тэрээр тархины хагалгаанд орсон аж. Харин хагалгааны үр дүнд тэрээр гэрээсээ гарах дургүй, ичимхий нэгэн болон хувирсан байна.
Хагалгааны дараах өөрчлөлт


30 настай Кэрри 2003 оноос эхлэн гоо үзэсгэлэнгийн тэмцээнүүдэд оролцож, алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимэглэж байсан аж. Ингээд 2012 оноос тэрээр Playmate–ийн албан ёсны модел болж, Лос-Анжелос дахь Playboy-ийн байр руу нүүн орсон аж.

Кэрри чөлөөт цагаа олон төрлийн үдэшлэгт явж өнгөрүүлэх ихээхэн дуртай байсан байна. Үүнээс гадна кино зураг авалтанд оролцсон бөгөөд жүжигчин Меган Фоксийг орлож байжээ.

www.caak.mn

Бүх зүйл өнгөрсөн оны 11 сараас эхэлсэн байна. Миний биеийн байдал нэлээд муу байсан бөгөөд толгой маань байнга өвдөж байсан хэмээн Кэрри хэлжээ. Ингээд 2-р сард түүний гавалны ясны урд хэсэгт байрлах хавдрыг авах хагалгаа хийсэн байна. Энэ хэсэг нь тухайн хүний ой санамж, сэтгэл хөдлөл, нийтэд хандах хандлага зэргийг зохицуулж байдаг хэсэг юм. Харин одоо Кэрри гэртээ суух илүү дуртай болжээ.

www.caak.mn

“Моделийн бизнест эргээд хөл тавина гэж бодож байсан ч миний хувьд ихээхэн хэцүү байсан юм. Учир нь би маш ичимхий болсон. Өмнө нь надад олны өмнө байх нь ихээхэн таалагддаг байсан бол одоо гэртээ суух нь хамгийн тохиромжтой санагдах болсон” -хэмээн Кэрри ярьжээ.

www.caak.mn

Хагалгаа бие махбодийн хувьд амжилттай болсон ч, тэрээр одоо өөрийн шинэ хувь хүнд дасахыг хичээж байгаа гэнэ. Энэ байдлаасаа болоод Кэрри нэлээд найз нөхдөөсөө холдсон байна. Тэрээр өөдрөг үзэлтэй байж буцаад хэвийн байдалдаа орж чадна гэдэгт итгэлтэй байгаа аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()