Дэлхийн хамгийн харгис шоронгууд

2016-06-28, 17:30
37,016

Жил ирэх тусам шоронгийн харгис дэглэм өөрчлөгдөж, "хоригдлыг сургах" гэхээсээ илүүтэй "хүн болж төлөвшүүлэх" зарчмыг баримтлах болсон. Гэхдээ хэзээнээс нааш харгис бурангуй, айхтар хатуу дэглэмтэй гэдгээрээ алдартай гадаадын шоронгууд эртнээс уламжлагдаж ирсэн, тэрхүү чанга гарын дэглэмээ хэзээ ч өөрчилдөггүй. Үүгээрээ ч магадгүй дэлхийд танигдсан байдаг байх. Тиймээс бид та бүхэнд дэлхийн хамгийн харгис шоронгуудыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн харгис шоронгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ-ын "Rikers Island" хорих анги

Чих ч сонсож төвдөмгүй харгис дэглэмүүдтэй хорих ангиараа алдартай энэхүү арал дээр нийт 10 шорон бий. Тэдгээрт өдөртөө л гэхэд 12 мянган хоригдлууд шинээр ирдэг. Эдгээр нь бүгд хүн амины, хүчингийн хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэгтнүүд ажээ. Энд орж ирж байгаа хүчингийн хэрэгтнүүдийн тоо замбараагаа алдаж, тэр ч бүү хэл холбооны мөрдөх товчоо шоронгийн захиргаанаас гаргасан хуурамч, бууруулсан тоог хүртэл илрүүлж байсан юм. Шинэ хоригдлууд, хуучин “атаманууд”-тай нүцгэн гараараа үзэлцэж, эр зоригоо шалгах нь энүүхэнд. Түүнчлэн хэзээ ч засрашгүй хүчингийн хэрэгтнүүдийг харуулууд албадан хөдөлмөр эрхлүүлж, амралтгүй  ажиллуулдаг ажээ.

АНУ-ын "Rikers Island" хорих анги

2 Францын "La Sante"-ийн шорон

Парис хотын төвд байрлах энэхүү шорон нь 1867 онд нээгдсэн бөгөөд хүчирхийллийн нууцлаг төв цэг гэдгээрээ алдартай. Дэлхийн II дайны үеэр энд давтан гэмт хэрэгтнүүд болон тагнуулуудыг хорьдог байжээ. Хотын төвд байдаг учир чанга гэхэд ч багадам харуул хамгаалалттай, оргохоор завдсан хэрэгтнийг тогтой сандалд суулгаж шийтгэдэг тул байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөг хүртэл ердөө л 3 удаагийн оргосон тохиолдол гарсан гэдэг.

Францын "La Sante"-ийн шорон

3 ОХУ-ын "Pitak Island" шорон

Ер нь бол манай хойд хөршид хөнгөн дэглэмтэй шорон гэж байдаггүй. Тэр дундаа Цагаан нуурын Петак аралд байрлах хорих анги нь улсынхаа хамгийн хүнд дэглэмтэй, аймшигтай шорон юм. Бүх ялтнуудыг ганц ганцаар нь тусгаарлаж, өдрийн 20 буюу түүнээс дээш цагаар хорьдог. 1 жилд хоёр л удаа эргэлт ирүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд асар их цагийг ганцаараа өнгөрүүлсэн ялтнууд сэтгэцийн эмгэгтэй болж, хий юм харан, орилж хашгиран, галзуурах шахдаг байна. Энд өвөлдөө -40 градусын хүйтэн байдаг нь ч бас хангалттай зовох шалтгаан болдог юм.

ОХУ-ын "Pitak Island" шорон

4 Тайландын "Bang Kwang" шорон

Тайландын нийслэл Бангког хотоос хэдхэн километрийн зайд байрлах энэхүү шорон нь Азидаа л хамгийн харгист тооцогддог. Харуул хамгаалалтын хувьд асар чанга гэгддэг тул нэг л орсон бол оргон зайлах, өршөөлөөр суллагдах гэсэн ойлголт үгүй. Түүнчлэн энд хоригдож байгаа ихэнх хэсгийг доод тал нь 25 жилийн ялтай дэлхийн өнцөг булан бүрийн хүнд гэмт хэрэгтнүүд эзэлдэг. Хэдэн жилийн ял авсан байлаа ч эхний гурван сардаа заавал хөлөндөө дөнгөтэй, гарандаа гинжтэй явна. Нийт хоригдлуудын 10% нь цаазлуулдаг бөгөөд үхэн үхтлээ гав гинжнээсээ салахгүй. Хоолны тухайд өдөрт нэг аяга давсгүй будаа, атга жигнэсэн ногоотой өгдөг тул ихэнх ялтнууд ялаа эдлэх хугацаагаа гүйцээлгүй шим тэжээлийн дутагдал, өлсгөлөнд нэрвэгдэж амиа алддаг ажээ.

Тайландын "Bang Kwang" шорон

5 Гүржийн “Gldani” шорон

Тус шоронд хоригдлуудыг тамлаж, эрүү шүүлт явуулан хөнөөж буй бичлэг олон нийтэд цацагдан, жинхэнэ шуугиан тарьсан билээ. Энэхүү бичлэгийг үзэхэд хүртэл нүд хальтрам бөгөөд байж болох бүхий л аргаар хоригдлуудыг аймшигтайгаар тамлаж байгаа нь дүрслэгдсэн юм. Үнэндээ ийм төрлийн үйл явдлууд “Gldani” шоронд өдөр бүр л тохиолддог байсан гэдэг. Харин сүүлд Гүрж улсын засгийн газар т тус бичлэг хүргэгдэж, бусдын аминд хүрсэн хуягуудыг баривчилж, шийтгэсэн байдаг билээ.

Гүржийн “Gldani” шорон

6 Туркийн “Diyarbakir” шорон

1980 онд байгуулагдсан энэ шоронг там хэмээн нэрийдэх нь ч бий. Учир нь тус шоронгийн захиргаа маш хатуу дэглэм баримталдаг бөгөөд хоригдлуудыг эвээр бус элдэв хүч, харгислалаар хүмүүжүүлдэг байна. Олон зуун гэмт хэрэгтнүүд шоронгийн хатуу бодлогоос болж, тамлуулж амиа алдсан гэдэг. Одоогоор 13-17 насны 350 гаруй охид болон хөвгүүд Турк улсын харгис, хэрцгий, хатуу дэглэмт шоронд хоригдож байгаа нь зүрх өвтгөнө.

Туркийн “Diyarbakir” шорон

7 Венесуэлийн “La Sabaneta” шорон

Тус шорон нь маш олон хоригдолтой төдийгүй байнга л элдэв хэрэг гарч байдаг аж. 2012 он гэхэд “La Sabaneta” шоронд хоригдож байсан 591 ялтан алагдсан байдаг бол 2013 оны эхэн үе гэхэд хэдийн 16 хүн амиа алдсан байсан гэдэг. Тэнд хоригдлуудын амь ямар ч үнэ цэнгүй байдаг төдийгүй аллага тогтмол гарч байдаг. Мөн хүйтэн зэвсэг, хар тамхины наймаа байнга хийгддэг. Хуягууд нь ч энэ тал дээр байж болох хамгийн харгис аргаа хэрэглэж, хоригдлуудын амь насаар наадаж байдаг билээ.

Венесуэлийн “La Sabaneta” шорон

8 Бениний Контону иргэний шорон (Contonou Civil Prison)

Бенин бол баруун Африк, Того, Нигер зэргүүдийн дараа орох жижиг улс юм. Тухайн газарт орших Контону иргэний шоронд 2400 орчим эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хоригддог. Гэвч анх баригдахдаа ердөө 400 хүний багтаамжтай байжээ. Ийнхүү "даац хэтэрсэн" шорон нь хүн багтаж унтахын аргагүй жижиг талбай, шигүү орчинтой болжээ. Түүнээс гадна хоригдогсдын 90 орчим хувь нь маш хүнд замаар амьдардаг байна. Хоригдогсдын хоол, хангамж хүрэлцээ тун тааруу тул ихэнхдээ хоолгүй шөнийг өнгөрүүлнэ. Үүнээс болж бяцхан үрс тураалдаа орж, хорвоогоос хальдаг байна. Хүүхэд хамгаалал, аюулгүй орчин зэрэг нь ердөө мөрөөдөл төдий гэхэд болно. Бие давхар бүсгүйчүүд тус шоронд амаржиж, хүүхдээ 6 нас хүртэл хамт амьдардаг гэнэ.

Бениний Контону иргэний шорон (Contonou Civil Prison)

9 Сирийн "Tadmor" шорон

Энд ихэвчлэн улс төрийн гэмт хэрэгтнүүд хоригддог. Тус шорон нь хэт хатуу дэглэм, аймшигт тамлалаас болоод 2001 онд хаагдаж байсан ч, засгийн газраас тун удалгүй буцаан хэвийн ажиллагаанд оруулсан гэдэг. Тус газарт телевиз, ном, чөлөө заваараа хийх ямар ч сонирхолтой зүйлс гэж үгүй. Яг л 19-р зууныг санагдуулам аймшигт хүйтэн төмөр гяндан л гэж бий. Ихэнх хоригдлууд хоолгүй, дээр нь зодуураа дийлэлгүй нас бардаг байна.

Сирийн "Tadmor" шорон

10 Гитарамагийн төв хорих газар (Gitarama Central Prison), Руанда

Руанда улсыг аймшигтай харгис хэрцгий улс гэдгийг хүмүүс андахгүй. Тус шоронд орсон хүн өөрийнхөө үхэлтэй нүүр тулгардаг гэхэд болно. Учир нь хоригдлууд нь ихэнхдээ хуягуудын зодуурыг дийлэлгүй нас бардаг байна. Мөн хүмүүсийн даац хэтэрсэн, хангамж муутай учир хоригдлууд хэдэн шөнийг хоолгүй өнгөрөөх нь ч бий. Шоронгийн ор хүрэлцээгүй учир, хүйтэн шалан дээр элгээрээ хэвтэнэ. Хэдийгээр анх 500 хүний багтаамжтай баригдсан ч өдгөө энэ тоо 3 дахин өссөн ажээ. Унтахдаа хүртэл сэрэмжтэй байхгүй бол хэн нэгний золиос болдог.

Гитарамагийн төв хорих газар (Gitarama Central Prison), Руанда

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()