Оросуудын дуртай боловч, гадаадынханд ойлгомжгүй хоолнууд

2014-09-30, 20:59
25,010

Орос хоол бол дэлхийн хамгийн сонирхолтой үндэсний хоолнуудын нэг билээ. Үүнд Оросын тариачдын үндэсний хоол, хэдийнээ Орос хоол мэт болсон Францын тансаг хоолнууд, зөвлөлт засгийн үед зай муутай гал тогоонд бий болсон XX зууны хоолнууд ч орно.

Оросуудын дуртай боловч, гадаадынханд ойлгомжгүй хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ихэнхи гадаадын улсууд Орос хоолны талаар тэр бүр сайн мэддэггүй байна. Харин Монголчууд бидний хувьд өөр хэрэг. Гэтэл Оросын алдартай үндэсний хоолны ихэнхи нь гадаадынханд гайхал төрүүлдэг гэнэ шүү. Жишээ нь, тэд Орос каашийг яаж идэхийг ойлгодоггүй байна. Ингээд гадаадынханд ойлгомжгүй санагддаг хоолнуудыг хамтдаа сонирхоцгооё.
 
1. Сало
Гадаадынханы хувьд ойлгомжгүй хоолнуудаас эхний байрыг, Сало эзэлжээ. Оросуудын архины даруулга эсвэл халуун хоолонд хөнгөн зууш болгон хэрэглэдэгийг гадынхан ойлгодоггүй гэжээ. Оросууд салог хүний биеэнд тустай гэж үздэг бол, харин гадныхан эсрэгээрээ биеэнд хортой, маш их тослогтой бүтээгдэхүүн гэж үздэг байна.

www.caak.mn

2. Кааш
Энэ хоол нь зөвхөн гадаадынханд төдийгүй, хүүхэд байхаасаа каашанд дургүй байсан хүмүүст хачин санагддаг байна. Гэтэл кааш нь нүүрс ус, уураг ихтэй сайн хоол юм.

www.caak.mn

3. Квас
Оросуудын энэ алдартай ундааг гадныхан бараг л амсаж үзээгүй байх. Хэрвээ уувал дараа нь дахиж уухыг хүсэх болов уу.

www.caak.mn

4. Цэлцэгнүүр
Үхэр эсвэл тахианы шийрээр хийсэн цэлцэгнүүр (манайхаар бол стүжин) гадны улсуудын хувьд бүр ч сонин хоол гэнэ. Гэвч цэлцэгнүүр нь оросуудын баярын ширээн дээр үргэлж байдаг. Мөн бидний хувьд дуртай зууш билээ.

www.caak.mn

5. Май загасны салат
Орост анх майонез бий болсон үеэс л үүнийг хийж эхэлсэн байх. Гадныханд бол илчлэг, тослог ихтэй майонез, бие биентэйгээ сайн зохицохгүй хүнсний бүтээгдэхүүний гээд л тэд дургүй байдаг байна.

www.caak.mn

6. Эсгэлэн байцаа
Өвлийн улиралд түүнгүйгээр яах билээ? Гэвч гадаадынханыг үүнд дуртай болгоход ихэд хэцүү юм. Ийм байцаанд ямар ч ашигтай юм байхгүй, тэгээд ч их хачин амттай гэж тэд үздэг байна.

www.caak.mn

7. Хүйтэн квастай шөл
Энэ нь ханатлаа ууж, идэж болох маш амттай, өег хоолны нэг юм. Гэсэн хэдий ч гагцхүү түүний харагдах байдал: тараг эсвэл квасан дотор хөвөх өргөст хэмх, хиам нь ямар ч хүний гайхалыг төрүүлдэг ажээ.

www.caak.mn

8. Нийслэл салат
Энэ салатыг европчуудыг анх хийсэн гэж үздэг. Гэвч тэд үүнийг өөрийн болгоогүй. Харин Орост бол хэдийгээр хүнд ашигтай зүйл бага ч, хамгийн алдартай, амттай салатанд тооцогддог байна.

www.caak.mn

9. Компот болон кисель
Мэдээж хэрэг, гадаадынхан эх оронч үзлээсээ болоод энэ мэт Оросын уламжлалт ундаанд дургүй. Тэд эрүүл мэндэд огт хэрэггүй чихэрлэг хийжүүлсэн ундаагаа илүүд үздэг.

www.caak.mn

10. Винегретны салат
Оросууд энэ салатыг өвөл зуны улиралд илүүтэй хэрэглэвэл зохих хамгийн шилдэг витаминлаг салат гэж үздэг. Гэвч чанах үед ногооноос бараг бүх витаминүүд нь ууршдаг бөгөөд энэ нь ердөө л оросуудын хувьд амттай, гадныханд хачин хоолонд тооцогддог гэжээ.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()