"Инемура" буюу ажил дээрээ унтах Япон соёл

Олонх улс оронд ажил дээрээ унтах нь юун түрүүнд шившигтэй, хоёрт албан үүргээ биелүүлэхгүй байгаа мэт таагүй үйлдэлд тооцогддог. Харин Японд бол ажил дээрээ унтах нь хэвийн зүйл төдийгүй олон нийт ч үүнд нэг их эмзэглэдэггүй. Харин ч бүр тухайн хүн ажилдаа хэт хичээнгүйлэн, бүр ядартлаа ажилласан гэдгийн илэрхийлэл болдог байна.

"Инемура" буюу ажил дээрээ унтах  Япон соёл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ нь ч худал зүйл биш юм. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Японд нойргүйдэлд автсан хүмүүс харьцангуй их байдаг. Нэгэн судалгаагаар япончууд хоногт дунджаар зургаан цаг 35 минут унтдаг гэж гарчээ. Тийм ч болохоор тэдний ихэнх нь ажилдаа явахдаа юм уу, ажил дээрээ, цэцэрлэгт хүрээлэнд, номын дэлгүүрт, худалдааны төвд, бүр олон нийтийн газарт ч унтаж байдаг байна. Энэ нь ч сүүлдээ түгээмэл хэвшил болон япончуудын дунд “инемури” буюу “гүн нойрон дундаа” гэсэн нэр томьёог  бий болгожээ.

Японы соёлыг судалдаг Кембрижийн их сургуулийн доктор Брижит Стижер бол “Инемури”-гийн тухай хамгийн сайн мэдэх хүн.

Тэрээр: “1980-аад оны сүүлчээр Японд анх очихдоо ийм сонин үзэгдэлтэй таарч билээ. Тухайн үед өнөөх "эдийн засгийн хөөсрөл” ид өрнөж, ер бусын бужигнаантай, өдөр тутмын амьдрал тайван бус  үе байсан л даа. Хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийх, найз нөхөдтэйгөө болзох үед үргэлж нойрмог улстай таардаг байсан” хэмээн дурсжээ.

Эдийн засгийн эрчимтэй үеийн дараах тэр жилүүдэд  ажилсаг япончууд бараг л унталгүй хөдөлмөрлөж, цаг наргүй ажиллан гэртэй харих замдаа нийтийн тээвэр дотор унтацгаадаг болсон байв. Даалгавраа хийсээр оройтож орондоо орсон сурагч, оюутнууд ч мөн адил маргааш нь хичээл дээрээ нойроо авч байв. Ингээд л уулзалт, хэлэлцээрийн үед,  ажил, хичээл дээрээ юм уу олон нийтийн газар унтах нь түгээмэл болж эцэстээ бүр Японы соёл болсон  байна.

Гэхдээ “инемура”-д бас өөрийн дүрэм бий. “Ер нь чи хэн бэ гэдгээс л бүх зүйл шалтгаална. Хэрэв та шинэ ажилтан бол унтах ёсгүй. Харин ч маш идэвхтэй, бүтээлч ажиллах ёстой. Харин 40-өөс дээш настай бол та ажил дээрээ унтаж болно. Үүнийг хэн ч хориглохгүй. Өөрөөр хэлбэл таны албан тушаал хэдий өндөр байна төдий чинээ унтаж болно гэсэн үг” хэмээн япон судлаач доктор Стижер хэлжээ. 

Өөр нэг чухал зүйл бий. “Хүний тархи амарч байлаа ч гэсэн, хэрэгтэй цагт шаардлагатай чухал мэдээллийг хүлээн авах чадвартай байх ёстой. Та ямар нэг уулзалтын үед энэхүү чадварт шилжиж болохуйц байрлалаар унтах ёстойгоос биш ширээн дор ч юм уу, өөр хаа хамаагүй газар унтах ёсгүй. Та унтаж байхдаа яг л бүх зүйлийг анхааралтай сонсож байгаа мэт, зөвхөн толгойгоо эгц байрлалтайгаар унтах ёстой аж.

Бусад орнуудад ч мөн адил "инемура" соёлын төрөл садан гэж хэлж болохоор ажил дээр нойроо авах заншил байдаг байна. Испанид өдрийн хоолны дараа чимх нойр авдаг "сиеста" гэж, Италид 2-3 цагт багтаан хүмүүсийг унтаж амрахад зориулсан өдрийн амралт "рипоза"  гэж  байдаг байна.

Сүүлийн жилүүдэд ажил дээр унтахыг Google, Apple, Nike, BASF, Opel, The Huffington Post и Proctor & Gamble зэрэг манай гаригийн томоохон ажил олгогчид дэмждэг болсон байна. Тэд өдөр унтах хүсэлтэй ажилчдад зориулан унтлагын тусгай өрөө, бүхээг байрлуулдаг болсон гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()