“Эрүүл мэндийн технологи, Эмнэлэгийн тоног төхөөрөмж, ЭМ-2014” үзэсгэлэн болно

2014-09-26, 17:01
5,848
Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп” ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ-ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ - 2014” үзэсгэлэнг 2014 оны 09 дүгээр сарын 26-28-ний өдрүүдэд мөн үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж байна.
“Эрүүл мэндийн технологи, Эмнэлэгийн тоног төхөөрөмж, ЭМ-2014” үзэсгэлэн болно


Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, техник, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэлт, тусламж үйлчилгээг брэнджүүлэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, харилцагчийг татах нөхцөл бололцоог бүрдэх юм.

Тус чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, эрүүл мэндийн мэдээллийн технологи, тухайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, хөтөлбөрийн шинэчлэлтийн эрэлт хэрэгцээ, сургууль ба ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэнэ.

Энэхүү үзэсгэлэнд:
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэгч байгууллагууд
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэгч байгууллагууд
  • Эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи нэвтэрүүлэгч байгууллагууд
  • Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд
  • Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд               

Улсын болон хувийн эмнэлэгүүд гэх мэт нийт 120 гаруй байгууллагууд оролцоно.

Иймд үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс таныг болон танай байгууллага, хамт олны төлөөллийг үзэсгэлэн, чуулга уулзалтад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдтэй танилцах, өөрийн байгууллагын туршлагын талаарх илтгэл тавьж, идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88077031, 91914805
www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup - хуудсуудаас аваарай.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.