Хоол хүнс хүртэл ийм болчих гэж дээ

2014-09-21, 23:56
13,442
Сайхан амарч байна уу, энэ удаа та бүхэндээ үнэхээр хачирхалтай хоол хүнсийг танилцуулах гэж байна. Жишээ нь: Дотоожтой тоор жимс, төрж буй хүүхдийг дүрсэлсэн бялуу, хөхний сүүгээр хийсэн зайрмаг гэх мэт хүний санаанд багтамгүй амттангуудын тухай маш сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Хоол хүнс хүртэл ийм болчих гэж дээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Дотоожтой тоор
Тоорнууд ихэнхдээ бага зэргийн толгой эргүүлсэн хэлбэртэй байдаг. Хятадын нэгэн овсгоотой худалдагч тоорыг тун секси дотоожтойгоор худалдаалж эхэлсэн байна. Жимснүүд хэр эротик харагдаж байгааг та бүхэн харж байна. Мэдээж, ямар ч төрлийн жимсний хувьд хэр боловсорсон, хэр шүүслэг байх нь гол. "Wall Street Journal" сэтгүүлд эдгээр жимсийг хэзээ ч идсэн хамгийн амттай, хамгийн шүүслэг нь гэж тэмдэглээд, магадгүй тэдний энэ нэмэлт чимэглэл нь илүү чухал болгодог байх хэмээжээ.

www.caak.mn

2. Burt Reynolds-ийн эклер
Энд бид "Burt Reynolds" дэлхийн хамгийн том секс бэлэг тэмдэг байх үеийг харж байна. "Cosmopolitan" сэтгүүлийн хамгийн алдартай хэвлэлүүдийн нэгд, тэрээр барын арьсан хивсэн дээр нүцгэн хэвтэж байна. Үсэрхэг цээж, жирэвгэр сахалтай эрчүүдэд дурлаж байсан тэр үед, ноён Reynolds шүтэн бишрэгч олонтой байсан нь мэдээж. 2013 оны 11 сард Англид эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, ялангуяа түрүү булчирхайн хорт хавдрын асуудалд мэдлэг олгох болон анхааруулах зорилгоор зохион байгуулдаг жил бүрийн тэмдэглэлт өдрийн үеэр, идэж болохуйц жүжигчин "Lou Lou P"-ийн энэ секси эклерүүдийг танилцуулжээ.

www.caak.mn

3. Хөхний хэлбэртэй пудинг (хиаман бүтээгдэхүүн)
Энэ Япон пудинг –ийн ширхэг бүр нь өөр өөр амттай бөгөөд ялангуяа Осака болон Токиогийн өөр өөрийн гэсэн өвөрмөц амттай ажээ.

www.caak.mn

4. Пудингаар хийсэн өгзөг
Өгзөгний хэлбэртэй энэ пудингийг та мөн л Японд харах боломжтой гэнэ. Эхлээд хэвэнд цутгаад, дараа нь энэхүү инээдтэй өгзөгөө шилэн аяганд хийгээд, дээр нь цэнхэр цэлцэгнүүр хийнэ ажээ. Хөгжилтэй хэлбэртэйгээс гадна, тун амттай гэнэ шүү.

www.caak.mn

Видео.




5. Эротик загвартай ресторан
Хоол хүнсийг бэлгийн сэдэлтэй бэлтгэдэг энэ рестораны ширээн дээр жимс, хүнсний ногоог хүний биеийн хэсэг мэтээр тавьсан харагдаж байгааг та анзаарсан уу?

Битүү чанасан махыг эмэгтэй хүний цээжний хэлбэртэй саванд хийж будааг хэвэнд оруулж эр хүний бэлэг эрхтний хэлбэртэй болгосон байна. Энд зөвхөн хоол идэх бус бас дүрсгүйтэж болох нь. Рестораныг бүхэлд нь эр хүний бэлэг эрхтэн, хөх зэргээр чимэглэжээ.

www.caak.mn

6. Харин энэ бол хөхний толгойтой жигнэмэг
Тийм ч секси биш байж болох юм, гэхдээ л эдгээр “ хөхний толгойтой жигнэмэг”-үүд нь зарим нэгэнд эмэгтэй хүний цээжний хамгийн мэдрэмтгий хэсгийг санагдуулдгаараа хамгийн амттай жигнэмэг байж болох л юм. Хамгийн сайн нь үүнийг хийхэд тун энгийн - ердөө жигнэмэг, марзипан (зөгийн бал, бүйлсээр хийсэн амттан), цэлцэгнүүр (хөхний толгой хийхийн тулд) зэрэг л ордог байна.

www.caak.mn

7. Шодой хэлбэртэй бялуу
Нэгэн ганц бие эмэгтэй үдэшлэгтэй зориулж бялуу авсан боловч тэрээр түүнийг нэг удаа хэрэглээд дуусгахыг хүссэнгүй. Тиймээс бүсгүй өөрийгөө эдгээр завхай торт хийх хэрэгслээр хэр олон ийм бүтээл хийхээ харахыг хүсчээ. PenisPans.com-д сонин шодой хэлбэртэй бялуунууд хийж тавьжээ.

www.caak.mn

8. Эротик өрмөнцөрүүд
Хот-дог идэхэд амттай байдаг. Харин энэ эр бэлэг эрхтний хэлбэртэй хот-догийг хийхдээ, эрдэнэ шишний оронд зайдас болон бинг ашиглаж бэлтгэсэн байна. Энэ эротик шинжийг агуулсан өрмөнцрүүд нь Хятадын "Тайпи" хотод байх бөгөөд нэлээд амттай гэнэ.

www.caak.mn

9. Нөхөн үржихүйн боловсрол олгох бялуу
Хэрэв чи хүүхэдтэй болох гэж байгаа бол, хүүхэд хэрхэн бий болдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бол үтрээгээр дамжин өндгөвч рүү сэлж байгаа эр бэлгийн эснүүдийг дүрсэлж хийсэн тун сонирхолтой бялуу юм.

www.caak.mn

10. Төрж буй хүүхэд – бялуу
Мэдээж хүүхэд бий болох төрөх хоёр эрс ялгаатай юм. Төрөлтөөс айдаг хүмүүст зориулсан энэ цустай мэт бялуу нь төрөлт бол амьдралын ид шидээс ч илүү хүч хөдөлмөр зарцуулсан зүйл гэдгийг тэдэнд сануулдаг гэнэ.

www.caak.mn

11. Хөхний сүүтэй мөхөөлдөс
Янз бүрийн ээжүүдийн хөхний сүүг аваад мөхөөлдөс холигчинд хийснээр энэ амттанг бэлтгэдэг ажээ. Английн нэгэн мөхөөлдөсний дэлгүүрийн ажилтан, “Baby Gaga” нэртэйгээр мөхөөлдсөө гаргаж эхэлсэн бөгөөд хожим нь “Baby GooGoo” болгож өөрчилсөн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()