1. Гэрэл зурагчид чулуунаас нуугдахын тулд доош суулаа. Кайрын бослого гаргагчид цагдаа нар руу чулуу шидэж байх үед. 2013 оны 1 сарын 25.
2. Цагдаагийн ажилтан гэрэл зурагчныг түлхэж байна. Стамбулын үймээн. 2013 оны 6 сарын 11.
3. Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн эсрэг босогчид. Бослого гаргагч нулимс асгаруулдаг хийг шидэж байна. Кайр, 2013 оны 1 сарын 26.
4. Reuters –ын оператор Айман аль-Шахили мэргэн буудагчийн суманд өртөж хөлөө бэртээжээ. Мэргэн буудагч Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадагийн эсрэг тэмцэж байсан байна. 2012 оны 12 сарын 31.
5. Палестины гэрэл зурагчин Моамен Крекей тэргэнцэртэй ажилаа хийж байна. Палестины иргэд хоригдлуудыг суллах хэрэгтэй хэмээн бослого гаргасан аж. Моамен 2008 онд Израйлийн агаарын дайралтын үеэр хоёр хөлөө алдсан байна. 2 хүүхдийн эцэг тэрээр тэргэнцэртэйгээр ажилаа үргэлжлүүлэх болсон аж.
6. Канадын сэтгүүлч Брин Карча \төвд\, Японы сэтгүүлч Тошифуми Фудзимото \баруун\ нар үймээний үеэр Алеппо хотод нуугдахаар гүйж байна. 2012 оны 12 сарын 29.
7. Засгийн газрын эсрэг үймээний үеэр. Засгийн газар бослого гаргагч Абдулхади аль-Хаважаг баривчилсан бөгөөд жагсагчид түүнийг сулла хэмээн шаардаж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. 2012 оны 4 сарын 18.
8. AFP-ын сэтгүүлч Патрисия Мелог цагдаагийн ажилчтан зодож байна. Лиссабон дахь бослогын үеэр. 2012 оны 3 сарын 22.
9. Францын гэрэл зурагчин Реми Ошлик болон АНУ-ын сэтгүүлч Мари Колвин нар Хомс хотод Засгийн газрынхны хөөргөсөн пуужинд өртөн амь насаа алдсан гэнэ. Тэдний хөргөсөн пуужин залуусын буудалласан байшинг оносон байжээ.
10. Цагдаагийн ажилчид, Панайотис Цамарос-ыг бороохойгоор зодож байна. Энэ үед тэрээр тархиндаа хөнгөн гэмтэл авчээ. Афин, 2011оны 10 сарын 5.
11. Сантьягод болсон бослогын үеэр. 2011 оны 6 сарын 23.
12. Цагдаагийн ажилтан Грекийн фото сэтгүүлч Татьяна Болариг зодож байна. Афины бослогын үеэр. 2011 оны 10 сарын 5.
13. Сэтгүүлч халдлаганд өртсөн байна. Кайр, 2011 оны 2 сарын 3.
14. Ливийн бөмбөгдөгч онгоцноос зугатаж буй "New York Times" сэтгүүлийн зурагчин Тайлер Хикс \нүдний шилтэй\ болон Линси Аддарио \зүүн талд\, "Getty Images"-ийн Жон Мур \зүүнээс хоёрт\, албан бус гэрэл зурагчин Холли Пикетт \зүүнээс гуравт\, фрилансер Филипп Поупин \зүүнээс дөрөвт\ нар. Нефтийн үйлдвэр болох Рас-Лануф. 2011 оны 3 сарын 11.
15. Зураг дарахын тулд нуугдаж буй сэтгүүлч. Рио-де-Жанейро, 2010 оны 11 сарын 27.