Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хүмүүс метроны дагуу цувж зогсон түүнийг түлхэн хазаалгаж, хөлөө гацаасан зорчигчийг чөлөөлсөн байна.
Уг явдал 8 сарын 6-нд "Stirling" зогсоол дээр болсон байна. Өглөөний 08:50-д нэгэн эр Пертийн чиглэлийн галт тэргэнд суух үедээ, санаандгүй хөл нь галт тэрэг тавцан хоёрын хоорондох завсар луу орон гацжээ.
Зорчигчид болсон явдлын талаар галт тэрэгний ахлагчид мэдэгдсэн байна. Буудлын ажилтнууд галт тэргийг хэлтийлгэснээр зайг ихэсгэх байх гэж найдан зорчигчдыг эхлээд эсрэг талын хана руу зогсохыг гуйсан байна. Энэ нь бүтээгүй учир, зорчигчдыг галт тэрэгнээс гарахыг хүсчээ. Ингээд 50 орчим хүн галт тэрэгний дагуу зогсон хамтын хүчээр түүнийг хазаалган, гацсан хөлийг гаргаж авахад нь туслажээ.
Хэргийн газар түргэн тусламж дуудсан ч, Ник хэмээх эрд эмч нарын хэрэг болоогүй байна. Түүний хөл шалбарч хөхөрснөөс өөр зүйлгүй байв.
"Transperth" тээврийн байгууллагын төлөөлөгч Дэвид Хайнс зорчигчдын хийсэн үйлдэлд сэтгэл хөдөлснөө илэрхийлж, «Тэнд байсан бүх хүмүүс хүчээ нэгтгэн, хөлөө гацаасан эрийг ноцтой гэмтэл авахаас нь өмнө аварч чадлаа. »- гэж онцлон хэлсэн байна.

Хяналтын камерт бүх үйл явдал бичигджээ.
Видео.