114 кг жинтэй тайчигч бүсгүй

АНУ-ын нэгэн нягтлан бодогч эмэгтэй 114 кг жинтэй бөгөөд ихээхэн сонин хоббитой гэнэ. Британийн "Metro" сэтгүүлийн мэдээлж байгаагаар 29 настай Луэйн Барбер чөлөөт цагаараа шонтой бүжиглэдэг бөгөөд олон шүтэн бишригчидтэй юм байна.
114 кг жинтэй тайчигч бүсгүй


Барбер саяхнаас олны танил болжээ. Тэрээр 3 жилийн өмнө “Аmerica's got talent” хэмээх шоунд оролцсоноор олон шүтэн бишригчидтэй болсон байна. Түүний бүжгийг YouTube-ээр үзэх боломжтой бөгөөд түүний тайзны нэр нь "Lulu" юм.

www.caak.mn

Тэрээр хэлэхдээ: "Анхны хүүхдээ төрүүлсний дараа шонтой бүжиглэгч болох хүсэлтэй болсон гэнэ. Төрсний дараа Лулу илүүдэл жингийн асуудалтай тулгарсан бөгөөд энэ нь түүний итгэлийг бага зэрэг алдагдуулж байсан байна. Өмнө нь Лулу хөгжөөн дэмжигч багийн гишүүн, хоккей тоглож, сэлэлтээр хичээллэдэг нэгэн байжээ. Ээж болсныхоо дараа ямар нэг шинэ зүйл туршиж үзэх хэрэгтэй хэмээн бодож шонтой бүжиглэх сургалтанд бүртгүүлсэн байна. Анх дасаж өгөхгүй байсан ч сүүлдээ энэ нь таалагдаж өөрийгөө халуухан бүсгүй болохыг мэдсэн" -гэнэ.

www.caak.mn

Өнөөдрийн байдлаар Лулу хоёр хүүхэдтэй юм байна. Нөхөр болон хүүхдүүд нь түүнийг дэмжиж байгаа бөгөөд гэрт нь зориулалтын шон байдаг аж. Өөрийн жингээс үл хамааран, тэрээр бусад стандарт бүжигчдийн хийж чадах бүхий л зүйлийг хийдэг гэнэ.

www.caak.mn

Өөрийн энэ байдлаараа тэрээр бусад махлаг бүсгүйчүүдийг ч, мөн адил шонтой бүжиглэж болохыг уриалж байгаа бөгөөд олон улсын уралдаан тэмцээнд оролцож, хэзээ нэгэн цагт ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()