Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Анжелина Жоли (Angelina Jolie) эртний хутга цуглуулдаг
Нэгэн цагт нөхөр Билли Боб Торнтоны (Billy Bob Thornton) цусыг хүзүүндээ зүүж явсан эмэгтэйн хувьд хутга цуглуулах нь зүйд бүрэн нийцэх бизээ. Жоли Сэргэн мандалтын үеийн болон дундад зууны үеийн хутга сэлэмнүүдийг голлон цуглуулахыг хичээдэг, мөн эртний бусад төрлийн хутга сэлэмийг ч цуглуулдаг байна. Ярилцах явцдаа цуглуулгаа хүүхдүүдээсээ хол цоожтой байлгадаг гэж хэлсэн ч, том хүү Мэддокст (Maddox) 7 нас хүрэхэд нь анхны эртний хутгыг худалдаж авч өгсөн гэжээ. Гэмтэж бэртэхээс болгоомжлон зөвхөн бидний хараа хяналтан дор хутгануудыг авдаг хэмээн нэмж хэлсэн байна. Магадгүй, тэрээр хүүхдүүддээ өөрийн хутга цуглуулах хүсэл сонирхолоо өвлүүлэхийг хүсдэг юм болов уу?
Том Хэнкс (Tom Hanks) хуучны бичгийн машин цуглуулах дуртай
Том Хэнксийн эртний бичгийн машины цуглуулга (түүнд 300 гаруй бичгийн машин байдаг) нь тийм ч их биш, гэхдээ энэ нь гайхалтай юм. Түүний цуглуулга дотор 1960 онд үйлдвэрлэсэн германы « Olympia Model SM8 » бичгийн машин, 1946 оны « Vintage LC Smith Corona »(энэ бол Томын хайртай бичгийн машин бөгөөд аялахдаа түүнийг үргэлж авч явдаг), 1955 оны «Robin’s Egg Blue Royal Quiet De Luxe» байдаг байна. Хэнкс бичгийн машинд үнэхээр дуртайгийн илрэл болсон нэг явдал байдаг. «Nerdist» сэтгүүл алдарт жүжигчнээс ярилцлага авахын тулд редактор нь хахууль болгон 1934 оны авсаархан Smith Corona бичгийн машиныг түүнд илгээсэн байна. Бичгийн машин ч хэргээ бүтээж, Хэнкс ярилцлага өгөхийг зөвшөөрчээ. Энэ ярилцлага нь уг сэтгүүлийн түүхэн дэх хамгийн алдартай ярилцлагуудын нэг болсон байна.
Деми Мур (Demi Moore) шаазан хүүхэлдэйний цуглуулгатай
«Striptease» киноны одод хүүхэлдэйнд сонирхолтой байхаар хүн шиг санагдахгүй л байх, гэвч Деми Мурт шинэ болон хуучны хүүхэлдэйнүүд таалагддаг төдийгүй тэдгээрийг маш ихээр нь цуглуулдаг ажээ. Түүний хүүхэлдэйнүүд маш их учир хуучин нөхөр Брюс Уиллис нь (Bruce Willis) түүнд цуглуулгаа байлгах хоёр дахь байшин авч өгч байжээ.Түүний цуглуулганд ихэвчлэн бодит болон пааландаагүй шаазан хүүхэлдэйнүүд байдаг байна. Пааландаагүй шаазан хүүхэлдэйнүүд нь хүний арьстай адил цайвар өнгөтэй, том хэмжээтэй байдгаараа алдартай билээ. Яг ийм хүүхэлдэйнүүдийг аймшгийн кино болон сүнстэй байшингуудад харж болно. Түүний цуглуулга сая гаруй долларын үнэтэй юм.
Пенелопа Круст (Penélope Cruz) өлгүүр цуглуулах таалагддаг байна.
Хачин жигтэй цуглуулгыг жагсаалвал Крус эхний байрыг шууд л эзлэх байх. Сайхан жүжигчин бүсгүй маань өлгүүр цуглуудаг ажээ. Түүнд багаар бодоход 500 өлгүүр байдаг байна. Цуглуулга хачин санагдаж байж болох хэдий ч, Пенелопа болон түүний эгч Моника нар хамтдаа «Mango», «H&M» -д хувцас, түүнчлэн «Agent Provocateur» -д зоруилан тансаг зэрэглэлийн брэнд дотуур хувцас зохиож өгдөг байна.
Вупи Голдбер (Whoopi Goldberg) бакелитэн гоёл чимэглэл цуглуулдаг.
Хэрвээ та залуу хүн бол сайн мэдэхгүй л байх, 1970-аад онд бакелитийг (пластикийн төрлийн материал) тоглоом, товч, гэр ахуйн эд зүйлс, тэр ч байтугай гоёл чимэглэл үйлдвэрлэх материал болгон түгээмэл хэрэглэдэг байжээ. Яг ийм төрлийн гоёл чимэглэлийг Голдберг цуглуулдаг байна. Тэрээр янз бүрийн арга хэмжээ болон The Today Show нэвтрүүлгэн дээр эдгээр бакелитэн зүүлт чимэглэлээ зүүдэг байжээ.Тэр ч байтугай Оскарийн шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр хүртэл зүүсэн байна. Барбра Стрейзанд (Barbra Streisand), Дайан Китон (Diane Keaton) болон Лили Томлин (Lily Tomlin) нар бас бакелитэн гоёлд дуртай ажээ.
Род Стюарт (Rod Stewart) галт тэрэгний загварын цуглуулгатай.
Стюарт цуглуулгандаа үнэхээр донтсон бөгөөд тэр Беверли-Хиллз дахь байшингийн гурван давхараа 7:37 харьцаатай Чикагогийн 1940-өөд оны галт тэрэгний маш том загвар болгон хувиргажээ. Тэрээр уг загвар дээрээ парк, склад, байшин барилга гээд бусад олон зүйлийг нэмсэн байна. Стюарт галт тэрэгний цуглуулгаа “тайвшруулагч” гэж нэрлэсэн бөгөөд заримдаа түүгээрээ тоглодог байна. Тэрээр аялан тоглолтондоо ч хүртэл авч явдаг төдийгүй зарим загваруудыг нь өөрөө угсардаг байна. Стюарт ганцаараа галт тэргэнд дуртай биш ажээ. Фил Коллинз (Phil Collins), «Family Ties» цуврал киноны од Майкл Гросс (Michael Gross), Фрэнк Синатра (Frank Sinatra), Патрик Стюарт (Patrick Stewart) болон Нил Янг (Neil Young) нар түүнтэй адил галт тэрэгний загварт “донтогчид” юм.
Рози О'Доннеллд (Rosie O'Donnell) Макдональдсийн тоглоом таалагддаг
Та баян, алдартай гээд маш үнэтэй зүйлийг цуглуулах ёстой гэсэн үг биш юм. Рози Макдональдсийн тоглоомнуудыг цуглуулж эхэлсэн нь үүний нэг баталгаа болж байгаа юм. Тэрээр өөрийн оффисоо ч хүртэл өнгөлөг үзэсгэлэн болгон хувиргажээ. Рози тоглоом авахын тулд Макдональдст очин хоол худалдаж авах замаар цуглуулгаа эхэлсэн байна. Алдарт киноны жижигхэн далматин 101 гөлгийг цуглуулахын тулд тэрээр өдөр бүр Макдональдст очих үе ч байсан байна. Мэдээж, Макдональдсийнхан энэ тухай мэдээд түүнд цуглуулгыг илгээхээр шийджээ. Дараа нь Микки Д-н (Micky D) цувралын бусад тоглоомнуудыг цуглуулж эхэлсэн байна. Түүний цуглуулга 2500 гаруй бөгөөд байнга л нэмэгдэж байдаг ажээ. Яагаад Хэппи Милийн тоглоомнуудыг сонгосныг асуухад тэд түүний хүүхэд насыг санагдуулдаг гэж тэрээр хариулсан байна.
Тэйлор Свифт (Taylor Swift) цасан бөмбөлөг цуглуулдаг.
Алдарт дуучин Тэйлор Свифт цасан бөмбөлөгт дуртай ажээ. Бүсгүй байнга л цуглуулгаа шинэ загваруудаар арвижуулан, тэдгээрийн зургануудыг нийгмийн сүлжээнд тавин бусдад харуулдаг байна.
Клаудия Шиффер (Claudia Schiffer) шавьжны цуглуулгатай.
Загвар өмсөгчийн төрх шавьжны цуглуулгатай нэг л нийцэхгүй байгаа ч германы супермодель Клаудия Шиффер янз бүрийн шавьжны их том цуглуулгыг эзэмшигч юм.
Жонни Депп (Johnny Depp) цог хорхой болон амьтны араг яс цуглуулдаг.
Хачин этгээд ахмад Жекийн (Captain Jack Sparrow) дүрд тоглосон Жонни Деппийг цох, амьтны яс болон янз бүрийн хачин зүйлс, тэр тусмаа зохиогч Жек Керуакт (Jack Kerouac) хамаатай байсан эд зүйлс, хар цагаан гэрэл зурагнууд цуглуулдаг гэхэд гайхах зүйлгүй юм. Түүний цуглуулганы хамгийн үнэтэй зүйл нь юу бол? Деппийн 15 000 доллар төлж авсан Керуакийн хуучин цув юм. Гэхдээ түүний цуглуулгын хамгийн хачирхалтай хэсэг нь зүүн дээр тогтоосон цох, тагтааны араг яс, сарьсан багваахайн чихмэл, бас бус олон зүйл байгаа ажээ.
Дэвид Рокфеллер (David Rockefeller) цохны цуглуулгатай.
Рокфеллерийн гэр бүлийн хамгийн ахмад гишүүн нь машинд биш, цох хорхойнд ихэд дуртай ажээ. Үнэн хэрэгтээ Том Дэвид Рокфеллер арван нас хүрээгүй байхаасаа л ( тэр одоо 90 гарч яваа) эхлэн цох цуглуулж эхэлсэн бөгөөд тэр ч байтугай цохны хэдэн ховордсон төрлийг нээсэн байна.