Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Үнэн хэрэгтээ дэлхий яг нарыг тойрон эргэдэггүй юм байна. Харин нарны аймгийн төвийг тойрон эргэдэг бөгөөд энэ төвийг бари-төв (barycenter) гэдэг аж. Илүү холуур тойрдог гэсэн үг.
2. Бидний хэл тэр чигтээ бүх амтыг мэдэрдэг. Аль нэг хэсэг нь аливаа нэг амтыг илүү мэдрэнэ гэж байхгүй.
3. Та шувууны ангаахайг бариад буцаад үүрэнд нь хийсэн ч ээж нь түүнийг голохгүй.
4. Чихэрлэг зүйлс танд илүү их энергийг авчирдаггүй.
5. Хамелеон бусдаас биеэ хамгаалахаас гадна, хоорондоо харьцахын тулд өнгөө хувиргадаг байна.
6. Напелеон дундаж өндөртэй Франц иргэнээс өндөр байсан.
7. Викингчүүдийн дуулга эвэргүй байсан.
8. Бохь 7 жилийн турш боловсордоггүй бөгөөд хэрвээ залгисан бол бүхэл хэлбэрээр ялгадасаар гарна.
9. Улаан үстүүд алга болоогүй. Тэд дэлхийн хүн ам өсөж хөгжиж байгаатай адил өссөөр л байгаа.
10. Сарьсан багваахай сохор биш. Тэд шөнө харж, мэдрэхдээ маш сайн.
11. Дундад зууны үед хүн төрөлхтөний наслалт тийм ч богино байгаагүй. Ихэнхи насанд хүрэгчид 60 орчим насалдаг байжээ. Богино насалж байсан шалтгаан нь хүүхдийн нас баралтын тоо их байсантай холбоотой.
12. Гараа удаан усанд дүрэхээр гар үрчлээтдэг. Бидний хуруунд ус шингэснээс бус харин тархитай холбогдож байгаа учир үрчлээтдэг байна.
13. Кориолисын хүч нь ус урсах үед түүний чиглэлийг өөрчилж чадахгүй. Тэр зөвхөн их усанд л нөлөөлдөг.
14. Гадилны мод гэж байхгүй, харин гадилны ургамал гэж бий.
Олон нийтийн төөрөгдөл
15. Хуруугаа дуугаргах нь гар хурууны хэлбэрт нөлөөлөхгүй.
16. Сансраас Хятадын цагааан хэрмнээс илүү пирамидын гурвалжин тод харагдана.
17. Нас барсны дараа хүний үс хумс ургадаггүй. Бид ургадаг гэж ярьдаг шүү дээ. Учир нь, арьс нь хууларч унадаг болохоор ургаж байгаа мэт харагддаг гэнэ.
18. Нохой хэл, биеэрээ хөлөрдөггүй. Ихэнхи хөлс ялгаруулах булчингууд саварных нь уланд байдаг байна.