Дэлхийн хамгийн үнэтэй бургерууд

2014-06-25, 21:28
9,959
Зарим хүмүүсийн хувьд бургер нь хийхэд хурдан, өлссөн үед идэхэд нэн тохиромжтой хоол мэт санагддаг. Үнийн хувьд ч төдийлөн үнэтэй биш, өл сайн дардгаараа дэлхий даяар алдартай. Харин энгийн бургерт малтуу мөөг, загасны түрс, амтат үхрийн мах хийвэл бургер тэр даруй тансаг хоол болон хувирч үнийн хувьд тэнгэрт хадсан өндөр үнэтэй болох гэнэ. Ингээд дэлхийн хамгийн өндөр үнэтэй бургеруудын орц найрлагыг мэдэж авцгаая.
Дэлхийн хамгийн үнэтэй бургерууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. McGuire’s Grand Burger
Энэ бургер 100 долларын үнэтэй бөгөөд АНУ-ын Флорида мужид байрлах Ирланд паб McGuire’s–ээс худалдан авах боломжтой гэнэ. "Moet and Chandon" оргилуун дарсны хамтаар өгдөг ажээ.

www.caak.mn

2. “Сая рупи” гамбургер
Индонезийн Жакартед байрлах “Four Season” буудлаас 108 долларын үнэтэй гамбургер худалдан авах боломжтой бөгөөд найрлаганд нь ховор мөөг болон солонгос салат ордог гэнэ.

www.caak.mn

3. The DB Royale Double Trufflu Burger
140 долларын үнэтэй бургерт улаан дарсанд дэвтээсэн үхрийн мах орсон бөгөөд хар мөөг мөн багтах гэнэ. Нью-Йоркийн “Moderne” түргэн хоолны газар зарагддаг байна.

www.caak.mn

4. Richard Nouveau Burger
Уолл стритэд байрлах гамбургерын дэлгүүрээс 175 долларын үнэтэй энэ бургерыг худалдан авах боломжтой гэнэ. Бургерын дээрээс нь алтан үртэс цацсан байх бөгөөд 25 гр орчим малтуу мөөгтэй юм байна. Харамсалтай нь бургерын дэлгүүр дампуурсан учир энэ тансаг хоол мөн үгүй болжээ.

www.caak.mn

5. The Burger
“Burger King’-ийн сүлжээгээр анх орж ирсэн бөгөөд 200 долларын үнэтэй юм байна. Лондонгийн нэгэн ресторанд Лхагва гариг бүр дээд зэрэглэлийн үхррийн мах, малтуу мөөг, Pata Negra гахайн мах, Гималайн ягаан давс, цагаан дарс болон өвөрмөц майонезийг ашигласан үнэтэй бургерыг хийдэг аж.

www.caak.mn

6. Serendipity Burger
“Serendipity-3” хэмээх ресторан 295 долларын үнэтэй бургерыг хоолныхоо цэсэнд багтаасан байна. Үхрийн шарсанг мах, 10 төрлийн ногоотой цөцгийн тос, далайн давс, чеддер бяслаг, хар цагаан малтуу мөөг, тусгай сүмс болон зөвхөн Хятад улсын цор ганц фермээс худалдан авах боломжтой алтан түрстэй байдаг гэнэ. Үүнээс гадна алтан, шигтгээтэй шүдний чигчлүүр дагалдуулдаг байна. Харин одоо “Serendipity-3” рестораныхан үйлчлүүлэгчиддээ 1000 долларын үнэтэй амттан идэх саналыг тавьж байгаа гэнэ. Энэ амттан нь дэлхийн хамгийн үнэтэй амттан хэмээн Гиннесийн амжилтын номд багтсан байна.

www.caak.mn

7. Douche Burger
“666 Burger” нэртэй фургон дээр 666 долларын үнэтэй бургер зарагддаг байна. Найрлаганд нь үхрийн мах, грюер сыр, шинэхэн хавч, мөөг, загасны түрс болон кофены үрийг ашиглан хийсэн барбекью соус оржээ. Хамгийн гол онцлог нь алтан цаасаар боосон байх гэнэ.

www.caak.mn

8. Kobe Beef and Maine Lobster Burger
Лас-Вегасын “Paris” зочид буудалд очвол 777 долларын үнэтэй энэ бургерыг амсаад нэг үзээрэй. Түүний найрлаганд үхрийн мах, шинэхэн хавч, чихэржүүлсэн сонгино, бри-сыр, 100 жилийн турш дарсан цуу багтсан бөгөөд урамшуулалд нь "Dom Perignon"-ны ягаан дарсыг бэлэглэж байгаа гэнэ.

www.caak.mn

9. Absolutely Ridiculous Burger
Мичиган дахь Mallie’s спорт-барнаас хамгийн том бургерыг худалдан авч идэж болох юм байна. Хамгийн том бургер 153 кг жинтэй бөгөөд 1999 долларын үнэтэй аж.

www.caak.mn

10. FleurBurger 5000
"Four Seasons" буудлын Fleur буудлаас та 5000 долларын үнэтэй гамбургерыг худалдан авч болох юм байна. Малтуу мөөгний сүмстэй бөгөөд урамшуулалд нь 1995 оны буудайгаар хийсэн "Chateau Petrus" дарсыг өгөх гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()