Apple-ийн хамгийн өвөрмөц дэлгүүрүүд

2014-06-26, 00:42
9,356
Өнгөрсөн жилийн хувьд Apple-ийн 424 гаруй дэлгүүрээс нийт 100 сая орчим хүн бүтээгдэхүүн худалдаж авсан гэсэн тоо гарсан байна. Apple-ийн бүтээгдэхүүнүүдээс гадна дэлгүүрийн загвар, тав тухын байдал нь ч гэсэн худалдан авагчдын сонголтонд ихээхэн нөлөөлдөг аж. Дэлгүүрийн дотоод чимэглэл нь хоорондоо төстэй боловч гадаад хэв маяг нь дахин давтагдашгүй өвөрмөц байдаг байна. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт байрлах Apple-ийн дэлгүүрүүдээр аялцгаая.
Apple-ийн хамгийн өвөрмөц дэлгүүрүүд


1. Британийн алдарт дизайнер Норман Фостер Стамбул дахь Apple-ийн дэлгүүрийн загварыг гаргасан байна. Дэлгүүр үл ялиг газар руу шигдсэн мэт харагдах бөгөөд дээрээс нь харахад MacBook мэт харагдах аж.

www.caak.mn

2. Дэлхийн Өмнөд зүгт Apple-ийн анхны дэлгүүр 2008 онд нээгдсэн байна. Сиднейн худалдааны хамгийн идэвхитэй хотод 3 давхар Apple-ийн барилга бий.

www.caak.mn

3. Хуучин банкны байранд 2010 онд Apple-ийн шинэ дэлгүүр нээгджээ. Уг дэлгүүр Парисын алдарт Дуурийн театрын ойролцоо байрлана. Барилгын бүхий л өвөрмөц хэв маяг нь хадгалагдан үлдсэн байна.

www.caak.mn

4. Хятадад байрлах дэлгүүр нь аварга усан завийг санагдуулна.

www.caak.mn

5. Нью-Йоркт байрлах 9 метрийн куб хэлбэрт барилга руу орохын тулд шилэн шатыг ашиглах бөгөөд энэ шат нь таныг газар доорх дэлгүүр рүү хүргэх юм байна.

www.caak.mn

6. Берлины хувьд 1913 онд баригдсан дуурийн театрт Apple-ийн дэлгүүр байрладаг аж. Дэлгүүрийн ханыг шохойн чулуугаар хийсэн бөгөөд модон тавиур дээр нь шинэхэн бүтээгдэхүүнүүд эзнээ хүлээнэ.

www.caak.mn

7. 2012 оноос Лондонгийн Ковент Гарденд Apple-ийн 3 давхар томоохон дэлгүүр байрлах болжээ.

www.caak.mn

8. Хамгийн өвөрмөц дэлгүүрүүдийн нэг нь Шанхайд байрладаг. Цилиндр хэлбэрт шилэн барилгад энэ дэлгүүр байрладаг бөгөөд барилгыг барихад заавал патентын эрх авах хэрэгтэй болсон байна.

www.caak.mn

9. 2011 онд Хонгконгийн IFC төвд Apple-ийн дэлгүүр нээгджээ. Дэлгүүр хоёр тэнгэр баганадсан барилгын дунд байрлах учир өлгөөтэй байгаа мэт харагдана.

www.caak.mn

10. Амстердамын нэгэн эртний барилга болох "Хирш"-д 2012 онд Apple-ийн дэлгүүр орсон байна.

www.caak.mn

11. Нью-Йоркийн төвд байрлах өөрийн барилгаа нөхөн сэргээхийн тулд 2,5 сая доллар төлсөн гэх яриа бий. Мөн үүнээс гадна өмнөх эзнийг нь явуулахад 5 сая доллар хэрэгтэй болсон гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()