Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Бразилийн бяслаган жигнэмэг
Шинэхэн хийсэн жигнэмэгийг нутгийн иргэд ихэвчлэн өглөөний цайндаа хэрэглэдэг байна.
2. Мокека
Баия мужийн загасыг бусад төрлийн загас болон хүнсний ногоонуудтай жигнэдэг байна.
3. Фейжоада
Хар шош, гахайн мах болон бусад төрлийн махтай хамт хийсэн зоог. Үүнд гахайн мах, хавирга, хиам болон үхрийн мах багтана. Заримдаа байцаа, төмс, лууван, хулууны хамтаар хийдэг.
4. Пастель де Ната
Португалийн өндөг, элсэн чихэр, шанцайтай жигнэмэг.
5. Кайпиринья
Бразилийн хатуу архины нэг болох кашасаг ашиглан хийсэн коктейл. Үүнээс гадна цэвэр жимс жимсгэнийг найруулан хийдэг байна.
6. Шураско
Шарсан олон төрлийн мах. Энэ хоолыг хийхэд үхрийн мах, гахайн мах, хонины мах, тахианы мах болон цацагт хяруул ордог.
7. Болиньос де бакальяу
Сагамхай загасыг бөөрөнхийлөн шарж, лаймын хамтаар өгдөг байна. Арал дээр идэхэд нэн тохиромжтой хэмээн үздэг.
8. Бобо сам хорхой
Сам хорхойг тосонд шарж, кокосын сүү болон бусад амтлагчийн хамтаар өгдөг.
9. Питайя
Амазоны хамгийн амтат жимсгэнүүдийн нэг. Бразилд бүтнээр нь болон хувааж зардаг байна.
10. Бригадейрос
Молоко, какао болон тосоор хийсэн амттан. Шаржигнасан шоколадтай чихэр.