Скайтел групп технологиор тэргүүлэгч гэдгээ батлаж чадлаа

2014-05-27, 20:53
5,473
Мэдээлэл, харилцаа холбооны дэвшил, хөгжил, Монгол Улсад шинээр нэвтэрч байгаа техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулдаг “ICT-EXPO-2014” үзэсгэлэн найм дахь жилдээ “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.
Скайтел групп технологиор тэргүүлэгч гэдгээ батлаж чадлаа


Харилцаа холбоо, мэдээллийн салбарынханг нэгэн дээвэр дор нэгтгэсэн уг арга хэмжээ энэ жил “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм байна. Тус үзэсгэлэнд нийтдээ хувийн хэвшлийн 57 компани, төрийн 13 байгууллага оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчилж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр 15 жилийнхээ ойг хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэж байгаа “Скайтел” групп ажиллажээ.



SKY MEDIA БА МӨРӨӨДЛИЙНХӨӨ ЕРТӨНЦӨД АМЬДРАХ БОЛОМЖ

Өдгөө 15 жилийнхээ ойтой золгож байгаа “Скайтел”-ын хамт олон 2010 онд 100 хувь   үндэсний хөрөнгө оруулалттай компани болж,  2012 онд Бизнесийн групп болон үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Одоогоос хэдхэн жилийн өмнө үүд хаалгаа нээж байсан “Sky media” компани Скайтел группын охин компаниудын нэг. Үүнийг тодотгохын учир нь 3D болон HD сувгууд, мөн хэт өндөр хурдны шилэн кабелийн интернэт, шинэ үеийн суурин утсыг  нэг дор нэгтгэж, гурвалсан үйлчилгээг үзүүлж байгаа “Skymedia”-гийн хамт олон “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн үеэр олны анхаарлыг татсан сонирхолтой, дэвшилтэт технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байсан юм.



Тус компанийнхан “Мишээл экспо” төв дээр “Smart home” нэртэй тун сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэжээ. “Sky media”-гийн танилцуулсан  “Smart home” буюу Ухаалаг гэрт зочилсон хүн бүр хамгийн түрүүнд энэ айлын зурагтыг сонирхож байлаа. Хэрэглэгчдэд 160 гаруй суваг хүлээн авч үзэх  боломж олгодог “Sky media”-гийн хамт олон энэ удаа  нэмэлт олон үйлчилгээг санал болгож байна. Хэрвээ “Sky media”-гийн хэрэглэгч болбол зурагтаа интернетэд шууд  холбож, www.youtube.com сайтаас хүссэн дуу, нэвтрүүлгээ зурагтныхаа дэлгэцэн үзэх боломжтой гэнэ. Мөн гэр бүлийн болон өөрсдийнхөө зургуудыг зурагтан дээрээ оруулж, завсарлаж, хадгалж, бусдад үзүүлэх боломжтой. Өөрөөрхэлбэл таны,  танай гэр бүлийн фото зургийн альбом танай гэрийн зурагтан дээр хадгалагдаж байна гэсэн үг.  Телевизийн олон сувгууд нэвтэрсэн энэ үед гараад өнгөрсөн нэвтрүүлгүүдийг дөрөв хоног буюу 96 цаг хадгалдаг учраас үзэж амжаагүй киногоо, нэвтрүүлгүүдээ эргүүлээд үзчих бүрэн боломжтой. Үүнээс гадна өөрт хэрэгтэй нэвтрүүлгүүдийг шууд л бичлэг хийж хадгалж авч болдог аж.  “Sky media” компани хэрэглэгчиддээ зориулан “Өдөр тутам” гэсэн тусгай цэс нээжээ. Хэрэглэгчид цаг үргэлж шинэчлэгдэж байдаг энэ цэснээс  цаг агаарын мэдээ, валютын ханш, өрнө дорнын зурхайгаа ч уншдаг аж. Магадгүй зарим хүн “Ийм ухаалаг телевизтэй болоход мөнгө төгрөг шаардагдана, хуучин телевизороо солих хэрэгтэй болно” гэж бодож байж болох юм. Тэгвэл та андуурч байна. “Sky media”-гийн хэрэглэгч болж, тус компанийн төхөөрөмжийг суурилуулснаар ямар ч телевизийг ухаалаг болгох боломжтой, хуучин хэрэглэж байсан телевизээ сольж илүү зардал гаргах шаардлагагүй гэдгийг тус компанийн ажилтануудхэлж байсан. “Smart home”-ийн “Sky media” үйлчилгээнд холбогдсон зурагт үнэхээр ухаалаг байж чадаж байсан. Үүнээс гадна “Smart home”-ийн бусад шийдлүүдийг танилцуулъя. Ердөө л гар утсаараа гэрээ удирдах бүрэн боломжтой гэвэл ямар уу?

Гар утсаараа зурагтныхаа сувгийг сольж, цонхныхоо хөшгийг нээж, будаа агшаагчаа ажиллуулж, сэнсээ залгаж, home театраа асааж, гэрлээ унтрааж,  ер нь удирдлагатай бүх цахилгаан хэрэгслийг гар утсаараа удирдаж, ажил дээрээсээ ч орон гэрээ хянаж байх боломжтой болгожээ. Ухаалаг гэр буюу  “Smart home”-д байгаа бүх бүтээгдэхүүн тун өвөрмөц. Хананд хадсан том дэлгэцийг асааснаар та очихыг хүссэн тэр л газрынхаа орчинг гэр орондоо бий болгож чадна. Тэнгис далайн түрлэг сонсогдож, цагаан цахлай нисэж, эсвэл ой шугуй найган, гол горхи хоржигнон урсахыг яг л цонхоороо харж буй мэт тийм гайхалтай орчинг өөрийнхөө гэрт бүрдүүлэх боломжтой. Үүнээс гадна  “Smart home”-ийн шал нь хүртэл онцгой. Та гэрэл дүрс, техникийн онцгой дэвшлийг ашиглан шалаа ч бас өөрийнхөө хүссэн өнгөөр өөрчилж, хүссэн орчноо бий болгож чадна. Биднийг очих үед хэсэг залуучууд “Smart home”-ийн шалыг хөл бөмбөгийн жижигхэн талбай болгон өөрчилж, бөмбөг өшиглөж байлаа.



МОНГОЛЫН АНХНЫ КОНТЕНТ ХУДАЛДААЛАХ ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙГ СКАЙТЕЛ ГРУПП НЭЭЖЭЭ

Технологийн хөгжил дэвшлийг Монголын хөрсөнд суулгаж, хэрэглэгч олондоо хүргэхийг эрхэм зорилгоо болгодог Скайтел групп мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байгаа Монголын программ хангамж хөгжүүлэгч залуус, хувь хүн, байгууллага хамт олны Андройд төрлийн ухаалаг төхөөрөмжид зориулан бүтээсэн төрөл бүрийн контентыг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор Мобайл контентын худалдаа, түгээлтийн нэгдсэн цахим дэлгүүр MAPPS-ыг нээж байгаагаа “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.



Гар утсанд зориулж бүтээсэн зураг, тоглоом, дуу, ном зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг энэ дэлгүүрээр худалдаална. Хэрэглэгчид гар утасныхаа нэгжээр, эсвэл банкныхаа данснаас мөнгөө төлөөд хүссэн дуу, тоглоом зэрэг апплекейшныг худалдан авч, гар утсандаа татах боломжтой болж байгаа юм. Тэдний энэ цахим дэлгүүр Монголын программ хангамж хөгжүүлэгч залуусын хувьд ч том боломж олгож байгаа гэнэ. Тэд хийж бүтээсэн зүйлээ үнэлж, зарж, бас бусдынхаа хийсэн бүтээлтэй танилцаж, эндээс орлого олох боломжтой. MAPPS цахим дэлгүүрт өөрийнхөө хийсэн бүтээлийг борлуулах сонирхолтой олон хүмүүс байгаа гэнэ. Тэдний нэг Мөнхөө хэмээх залуугийн хийсэн “Хайруул” нэртэй гар утасны тоглоомыг хүмүүс багагүй сонирхож байсан. Монгол залуугийн хийсэн “Хайруул” хэмээх энэ тоглоомыг татаж авах үнэ нь 1000 төгрөг аж. Үүнээс гадна хэрэглэгчид ч гэсэн энэ дэлгүүрээс аплейкшнууд татаж авах сонирхолтой байгаа гэнэ. Валютын дансаар төлбөр тооцоо хийж байж авдаг, бүсийн хязгаарлалтанд орсон олон аплейкшныг гар утасныхаа нэгжээр л авах боломж бүрдэж байгаад залуучууд ч дуртай байсан.





SMART HEALTH БУЮУ ГАР УТСААРАА ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЯНАХ БОЛОМЖ
Монголчуудын хувьд эрүүл мэнддээ байнга  анхаарал тавьж чаддаггүй. Эмнэлгийн шинжилгээ оношлогооны төлбөр хэт өндөр. Дээрээс нь асар их ачаалалтай. Хэрвээ  шинжилгээ оношлогоо хийлгэе гэвэл маш их цаг зав бас мөнгө төгрөг  зарцуулах  шаардлагатай болдог. Тиймээс оношилгоо хийлгэж, шинжилгээ өгөлгүй явсаар олон хүн хүнд өвчин туссанаа мэдэлгүй цаг алдаж, хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандаж, зарим нь үүнээс болж амь насаа ч алдаж байгаа гашуун түүх бидэнд олон бий. Тэгвэл “Скайтел” групп энэ удаа “SMART HEALTH” гэсэн бас л дэвшилтэт технологи дээр суурилсан бүтэээгдэхүүнийг хэрэглэгчиддээ танилцуулж байлаа.



Тус компанийнхан “Home doctor” буюу “Гэрийн эмч” нэртэй аппаратуудыг оруулж иржээ. “Home doctor” буюу гэрийн эмчтэй болсноор гэртээ даралтаа хянаж, зүрхний бичлэг хийлгэж, шинжилгээ өгч, цусан дахь сахарын хэмжээгээ мэдэх боломжтой. Энэхүү аппаратыг Солонгосын дэлхийд алдартай LG компани үйлдвэрлэж, АНУ-д хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ.  “Home doctor”-т өгсөн шинжилгээгээ интернэтээр өөрийнхөө эмч рүү явуулахад л болно. Эмч тань таныг шинжилгээг үзээд хэрэглэх эм тариа болон хийх эмчилгээг танд өгч байх ёстой гэнэ. Айл бүхэнд ийм аппарат хэрэггүй байж болно. Харин хэвтрийн хүнд өвчтэй, гэрээсээ гарах боломжгүй өндөр настай хүмүүст зайлшгүй хэрэгтэй эд байна даа гэсэн бодол төрж байсан. Нөгөө талаар “Скайтел” компанийн  танилцуулж байгаа энэ “Home doctor” ачааллаа даадаггүй Монголын эрүүл мэндийн салбарт бас нэг  дэвшил авчирч,  эмч нарт маань ч гэсэн шинэ ажлын байр, шинэ боломжийг нээж өгөх юм байна хэмээн олзуурхан бодож байснаа нуугаад яахав. Үүнээс гадна Скайтел групп “SMART HEALTH”-ээрээ дамжуулан гар утсаараа эрүүл мэндээ хянах боломж нээлттэй байгааг танилцуулж байлаа. Зүрхний хэм, цусны даралт, цусан дахь сахарын хэмжээгээ гар утсныхаа тусламжтайгаар хүн мэдэж болох гэнэ. Мөн идсэн хоолныхоо илчлэгийн хэмжээ, зарцуулж байгаа энергийн хэмжээгээ байнга хянаж байх боломжтой төхөөрөмжийг ч тэд оруулж иржээ.







“SMART SHOP” БУЮУ ДЭЛГҮҮР ТАН РУУ ОЧИЖ БАЙНА
Амьдрал баян. Харин бид юуг яаж хэрэглэж, өөрсдийнхөө амьдралыг илүү хялбар болгож болох бэ гэдэгт л анхаарах хэрэгтэй юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. “ICT-EXPO-2014” үзэсгэлэнд “Скайтел” компанийн танилцуулсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн нэг нь “SMART SHOP” үйлчилгээ байсан. Та гар утсан дээрээ “SMART SHOP” гэсэн энэ цэсийг татаж авснаар та тус дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хаана байгаа газраа хүргүүлэх боломжтой. Бид юм авахаар дэлгүүрт очдог байсан бол харин энэ удаа дэлгүүр тан дээр очно гэдгийг мөн онцолж байсан юм.



СИНГАПУРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨГӨЛДӨРШЛИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ

"ICT-EXPO-2014" үзэсгэлэнд техник технологийн дэвшлийн харуулсан олон сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэж тавьсан Скайтел группын захирлууд “Бид хэрэглэгчээ дээдэлсэн хамт олон” гэсэн самбар дээр гарын үсгээ зурж тавьсан нь анхаарал татаж байлаа.


Тус компани 2012 оноос байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг хамарсан “Өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр”-ийн олон талт ажлуудыг эхлүүлжээ.  Хэрэглэгчиддээ найдвартай чанартай үйлчилгээг хүргэх компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах Олон Улсын ISO 9001:2008 стандартын төслийг компанийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж, Чанарын удирдлагын тогтолцоог бий болгожээ. Үүнээс  гадна Сингапур улсын  үйлчилгээний чанарыг сайжруулах ”Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” аянг 2014 оноос албан ёсоор эхлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжаар манлайлсан “Хэрэглэгч төвтэй” бизнесийн байгууллага болох зорилго тавин ажиллаж байгаа гэнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ”Service Excellence” буюу “Үйлчилгээний төгөлдөршил” аяныг эхлүүлэхийн тулд Бүсийн зөвлөхүүдийг урьж зөвлөгөө авчээ. Нийт зургаан  категори 17 үзүүлэлт 58 шалгуурын дагуу тус компани  180 орчим ажил хийхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанартаа онцгой анхаардаг тус компани төлөвлөгөөний дагуу ирэх 10 сарын 30 гэхэд бүсийн зөвлөхийн гаргаж өгсөн 180 ажлыг хийж дуусгана. Харин хэрэгжүүлэх ажил хэзээ ч дуусахгүй гэж ярьж байлаа. “Яагаад?” гэсэн саваагүй асуултанд “Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг нэг зүйл хийснээр төгс болохгүй шүү дээ” гэсэн тун товч хариултыг өгсөн юм. Одоогоос 15 жилийн тэртээ 1999 онд “Гар утас гангараа биш хэрэглээ” гэж уриалсаар Монголын зах зээлд хөл тавьсан тус компанийхан өнгөрсөн 15 жилийн дотор гар утасны зах зээлд олон том алхам хийж чадсан.

Харин өнөөдөр тэд “Технологиор тэргүүлж, ухаалаг хэрэглээг урамшуулна” -хэмээн амлаж байна. Үнэхээр ч “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн үеэр Скайтел групп технологиор тэргүүлж чаддаг гэдгээ батлаж чадлаа. Энэ жил 15 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Скайтел групп ухаалаг утастай хүн бүрт бэлэг барьж байна. Скайтел компанийн  нэвтрүүлсэн “Smart Social” “Smart media” үйлчилгээг авснаар  та 2014оны турш үнэ төлбөргүйгээр Facebook, Twitter, Linkedin, Instagram сошиал сайтууд руу гар утаснаасаа өдөр шөнийн аль ч үед, хаанаас ч холбогдох боломжтой болж,  интернэтэд төлбөр төлж, илүү зардал гаргалгүйгээр гар утаснаасаа  Монголын хамгийн том мэдээллийн сайтуудаас хүссэн мэдээллээ унших боломжтой болж байгаа аж.  Энэ даширамд сануулахад  үүрэн холбооны Скайтел компани 9009-хххх, 9008-хххх  9010-хххх, 9011-хххх дугааруудаа худалдаанд гаргажээ. Монголчууд тоо билэгшээдэг ард түмэн. Тиймээс ч сүүлийн үед 11, 10, 09, 08 гэж эхэлсэн утасны  дугаарууд үнэд хүрч, өдрөөс өдөрт ханш нь өсч, эрэлт хэрэгцээ нь ч нэмэгдэж байгаа болохоор хэрэглэгчид Скайтел компанийн шинэ дугааруудыг тун их сонирхож байсан.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.