Өвөр Монголын хамгийн том цөлийг 60 жилийн дотор ой болгосон түүх

2020-06-21, 16:05
9,656

Хятадын нутаг дахь хамгийн том цөл болох Муу-Усыг бүрэн ургамалжуулж дуусаж байгаа тухай мэдээ хэдэн жилийн өмнө олон сувгаар цацагдаж байв.

Өвөр Монголын хамгийн том цөлийг 60 жилийн дотор ой болгосон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Муу-Усны цөл нь ӨМӨЗО-ны нутагт орших ба 42,200 км² талбайтай. Тус бүс нутагт жилд ердөө 250 мм тунадас унах ба ихэнх хувь нь зуны улиралд ордог байна. 

Уур амьсгал өөрчлөгдөж, хуурайшилт ихэссэнээр Муу-Усаас шороон шуурга дэгдэн, Хятадын нийслэл, аж үйлдвэр, газар тариалангийн гол бүсийг дайрч багагүй асуудал дагуулах болов. Мөн цөлийн талбай улам тэлж байлаа.

Ингээд 1959 онд анхны суулгацууд ирж, ургамалжуулалт эхлэв. 

Газар төлөвлөлтийн хувьд жирийн нарс модыг тойруулан тарьж, "ногоон хашаа" байгуулах тактикаар ажиллажээ. Нарс нь нарны гэрэлд сайн ургадаг, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ойн бүсийн амин чухал мод юм.

Энэ хугацаанд Муу-Усны цөлийн 70 мянган гектар газрыг ойжуулж дуусгажээ.

Мод тарих ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна.

Мөн тэд өөр нэгэн үр дүнтэй аргыг ашигласан юм. Цөлийн хэсгийг тусгай тармуур ашиглан шатрын хөлөг шиг хагалж, зүлэгний үр суулгажээ. Үүссэн дөрвөлжин болгон дээр бухал өвс хаясан байна. Ингэснээр шөнийн чийг бухалд хуримтлагдаж, өдрийн цагаар залуу зүлгийг нарны туяанаас хамгаалдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар цөлийн нийт талбайн 93 хувийг ургамалжуулаад байна. Гэхдээ Хятадын эрх баригчид зогсох бодолгүй байгаа аж. Цаашдаа хойд Хятадын 350,000 км² буюу Германы нутагтай тэнцэхүйц талбай бүхий газрыг ногоон бүс болгохоор төлөвлөжээ. Уг том төслийг "Хятадын ногоон хэрэм" хэмээн нэрлэсэн байна.

Төсөлд Хятадын бүх иргэд оролцох ёстой. Учир нь шинэ батлагдсан хуулинд 11-60 насны бүх иргэд жилд 3-5 мод тарих, эсвэл дүйцэх мөнгөн дүнг төлөх ёстой хэмээн заажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()