“Apple”-ийн анхны 10 ажилтны хувь тавилан

Бусад компаниудыг бодвол "Apple" зөвхөн Стив Жобстой хамааралтай. Үүний ачаар "Apple" дэлхийд нэр хүндтэй, томоохон компани болсон болов уу. Гэхдээ тэрээр энэ бүхнийг ганцаараа хийж бүтээгээгүй. Apple компанид олон тооны ажилтангууд ажиллаж байсан бөгөөд хамтын хүчээр ийнхүү дэлхийн тавцанд хүчирхэг компанийг бүтээсэн нь мэдээж. Ингээд Apple компанийн ажил үйл, хөгжил дэвшилд нөлөөлсөн анхны 10 ажилтны талаар сонирхоцгооё.
“Apple”-ийн анхны 10 ажилтны хувь тавилан


10. Гэри Мартин, анхны нягтлан. Харамсалтай нь зураг нь олдоогүй байна.
Мартин Apple –ийг дампуурна хэмээн бодож байсан ч ажиллаж эхэлсэн аж. Тэрээр Apple-д 1983 оныг хүртэл ажилласан бөгөөд Starstruck компани руу шилжин ажилласан байна. Үүний дараа тэрээр хэд хэдэн компанийн нягтлангийн ажлыг хийж байсан бөгөөд 2013 оны 12 сараас эхлэн LeoNovus компанийн санхүүгийн дарга болсон аж.

www.caak.mn

9. Шерри Ливингстон, Apple –ийн гүйцэтгэх захиралын туслах
Ливингстон энэхүү компанийн хамгийн анхны нарийн бичиг байсан гэнэ. Харин саяхан тэрээр эмээ болсон бөгөөд ажиллаж буй газар нь тодорхойгүй байгаа аж.

www.caak.mn

8. Крис Эспиноза, цагийн ажилтан
Тэрээр 14 настайгаасаа эхлэн Apple-д цагийн ажилтан хийж эхэлжээ. Скоттыг ажилчдын нэрсийн жагсаалтыг гаргаж байхад тэрээр хожигдож ирсэн учраас, ийнхүү наймд багтсанх хэмээн өөрийн блогтоо бичжээ.

www.caak.mn

7. Майкл Скотт, гүйцэтгэх захирал
Скотт компанийн ажилчдыг хариуцаж, компанийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байжээ. 250 мянган долларын хөрөнгө оруулалтыг Apple компанид хийсэн Майк Маркулла анх Скоттыг Apple-д урьж ажиллуулсан аж.

www.caak.mn

6. Рэнди Виггинтон, программист
(зураг дээр: Дэн Коттке, Рэнди Виггитон, Крис Эспиноза)
Тэрээр програмист хийдэг байсан бөгөөд Apple-с гараад eBay, Google, Chegg-т ажиллаж байсан байна. Харин одоо Square-т ажиллаж байгаа гэнэ.

www.caak.mn

5. Род Холт, Apple II-ын үндсэн ажилтангуудын нэг.
Холт олны хүндлэл хүлээсэн дизайнер байсан бөгөөд Apple–ийн хөгжилд эргэлзэж байсан аж. Ингээд тэрээр Apple-д ажиллах болсон бөгөөд тэжээлийн блокыг хийхэд хувь нэмэр оруулсан байна. Харин шинэ удирдлага ирснээр түүнийг ажилаас нь халсан гэнэ.

www.caak.mn

4. Билл Фернандес, хоёр Стивийн дараа түүнийг ажилд авжээ
Билл нь Стивтэй анх Купертиногийн ахлах сургуульд таарсан байна. Тэрээр Стив Вознякийн анд бас хөрш нь байсан аж. Ингээд тэрээр 1993 оныг хүртэл Apple-д ажилласан бөгөөд одоо Omnibotics компанийн захирал болжээ.

www.caak.mn

3. Майк Марккула, анхны томоохон хөрөнгө оруулагч
Майк Apple-д 250 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд хариуд нь компанийн хувьцааны 30%-ийг эзэмшихээр болсон байна. Тэрээр компанийн төлөвлөгөөг боловсруулахад туслаж, бизнес төлөвлөгөөг нь хүртэл гаргаж өгч байжээ. Майк нь Intel-ийн анхны ажилчдын нэг байсан байна. Өөрийн хөрөнгөний зарим хэсгийг тэрээр Санта-Кларагийн Их Сургуульд хандивласан аж. Үүнээс гадна хэд хэдэн шинэ компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн буянтай нэгэн.

www.caak.mn

2. Стив Жобс
(зураг: Стив Возняк, Стив Жобс)
Стив Жобс компанийн анхны ажилтан биш, хоёрдогч нь юм байна. Тэрээр хоёр ч удаа "Apple" компанийн ерөнхий захиралын албыг хашиж байсан аж. 2011 оны 10 сард нас баржээ.

www.caak.mn

Apple компьютерийн анхны зохион бүтээгч Стив Возняк.

www.caak.mn

1. Рональд Уэйн, 1700 доллараар өөрийн хувийг зарсан байна
Анх тэрээр Жобс болон Вознякийн хамтрагч байсан ч энэ ажлыг өөртөө тохирохгүй хэмээн үзсэн аж. Ингээд 1977 онд Майк Марккула түүний хувийг худалдан авсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()