Дэлхийд толгой цохиж буй 10 банк

2012-09-29, 21:05
25,069
Дэлхийд тэргүүлэгч бизнес мэдээллийн байгууллагуудын нэг болох "Reed Business Information" –ий харъяа, Reed Elsevier-ээс гаргадаг BankersAccuity нь олон улсын банк санхүүгийн 23000 гаруй үйлчлүүлэгч байгууллагадаа мөнгө, санхүү, банкны чиглэлийн мэдээлэл, зөвлөгөөг өгдөг, 140 жилийн түүхтэй төлбөрт мэдээллийн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээний нэгэн хэсэг нь Дэлхийд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй банкуудын хөрөнгийг хөдөлшгүй баримт дээр тулгуурлан улирал бүрт америк долларын ханшаар тооцох ажил ажээ. Үүний үр дүнд тэд шилдгийн шилдэг банкуудын жагсаалтыг гаргадаг байна. Ингээд уншигч та бүхэнд BankersAccuity-гээс хамгийн сүүлд гаргасан Дэлхийн топ 10 банкны талаар мэдээллийг хүргэж байна.
Дэлхийд толгой цохиж буй 10 банк
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь харьцуулах шаардлага, сонирхолтой хүмүүст энэхүү мэдээлэл хэрэг болох нь гарцаагүй. Энэхүү жагсаалтын эхний 10-т багтсан тоогоороо манай “Өмнөд Хөрш”-ийн банкууд тэргүүлж байгааг дурьдах нь зүйтэй байх.


1. Холбооны Герман Улсын Hesse мужид орших, хамгийн том ход Франкфурт ам Мэйн дэхь Deutsche Bank AG.



2. Франц улсын Парис хот дахь BNP Paribas SA – олон улсын санхүүгийн групп.



3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод төвлөрсөн аж үйлдвэр, арилжааны Bank of China банк.



4. Их Британий Нэгдсэн Вант улсын Лондо хотод төвтэй Barclays Bank PLC .



5. Японы Токио хотод төвтэй Japan Post Bank Co Ltd.



6. Францын Парис хотод төвтэй Crédit Agricole SA (Франц улсдаа нэгдүгээрт, Европ-т хоёрдугаарт, Дэлхийд 8-рт ордог хэрэглэгчтэй шууд харьцах банк)



7. Их Британий Эдинбург-т төвтэй The Royal Bank of Scotland plc.



8. Бүгд Найрамдах Хятад Улсын нийслэлд төвлөрсөн China Construction Bank Corporation.



9. БНХАУ-ын Бээжин хотод төвтэй Bank of China Limited.



10. БНХАУ-ын Бээжин хот дахь Agricultural Bank of China Limited банк.



Хэрвээ та энэ судалгааны эхний 50 банкны жагсаалтыг үзэхийг хүсвэл доорх хаягаар ороорой.

Top banks in the world - www.bankersaccuity.com/resources/bank-rankings/



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()