“ЭЭЛТЭЙ ГУДАМЖ” төслийн нээлт

2014-04-30, 17:59
7,551
“Ээлтэй гудамж” төслийн нээлт 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Зориг сан “Байгаль орчны манлайлагч хөтөлбөр”-ийг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөр нь 22-25 насны залуучуудын боловсрол, хөгжилд чиглэсэн төслүүдийн санаачлагыг хүлээн авч, нийт оролцогчидоо байгаль орчин, нийгмийн хөгжилд чиглэсэн бичил төслийн гурван багт хуваан хэрэгжүүлдэг уламжлалтай.
“ЭЭЛТЭЙ ГУДАМЖ” төслийн нээлт

Энэ удаа уг хөтөлбөрийн 3-р баг “Гэр хорооллын нэг гудамжийг иргэдийн оролцоотой хүрээлэн буй орчинд ээлтэй үлгэр гудамж болгох” зорилго бүхий “ЭЭЛТЭЙ ГУДАМЖ” төслийг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Bonaqua брэндтэй хамтран хэрэгжүүлж байгаа ба энэ сарын 26-ны өдөр нээлтээ хийлээ.

Bonaqua брэнд нь Монгол Улсын цэвэр усны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахаар “ЭХ ОРНЫХОО УСНЫ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” уриатай аяныг эхлүүлэн ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхийн ил задгай хог хаягдал, стандартын бус бие засах газар, бохирын цооногоос шалтгаалан үүсдэг аж. Хөрсний бохирдол нь усны бохирдолтой шууд хамааралтай тул ийнхүү Bonaqua брэнд “Ээлтэй гудамж” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.







 “УБ хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д дурдаснаар 2020 онд Улаанбаатар хотын 22%-ийг гэр хорооллын бүс эзлэнэ гэж тооцоолжээ. Гэтэл гэр хороололд амьдарч буй иргэдийн 80-аас илүү хувь нь орчны бохирдол (усны бохирдол, агаарын бохирдол, хог хаягдал, угаадас, үнс гэх мэт), хүрээлэн буй орчны таагүй байдал, амрах, зугаалах, зорчиход хязгаарлагдмал талбай зэрэг асуудлуудтай өдөр тутам тулгардаг байна. Иймд 2020 он хүртэл гэр хорооллын иргэд одоогийн байдлаараа амьдрах бус өөрсдөө амьдрах орчноо сайжруулах, хамтран асуудлуудаа шийдвэрлэх, “ЭЭЛТЭЙ” орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа учраас бид энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон юм.

Харин “Ээлтэй гудамж” гэж юу вэ гэвэл: “Тухайн гудамжинд амьдарч буй иргэдэд орчин нь ЭЭЛТЭЙ, иргэд нь орчиндоо ЭЭЛТЭЙ байх явдал юм.
Өөрөөр хэлбэл иргэд нь хог, угаадас, үнсээ гудамжиндаа асгадаггүй, гудамж нь иргэдэд таатай сэтгэл төрүүлэхүйц өнгө үзэмж, орчинтой байх юм”.











Төслийг хэрэгжүүлснээр гарах гол үр дүн нь иргэдийн хүрээлэн буй орчны талаарх ойлголт,  хандлага, зан үйлд эерэгээр  нөлөөлж оролцоог бий болгох замаар гэр хорооллын нэг гудамжийг оршин суугчдад нь сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц орчинтой болгох бөгөөд уг гудамжаар өнгөрөгч, эргэн тойрны оршин суугчдад амьдрах орчноо өөрсдийн хүчээр өөрчлөх, хүрээлэн буй орчноо өөрсдийн хүсэл эрмэлзэл, ухамсраараа анхаарч арчилж тордох, бохирдуулахгүй байх үзэл хандлагыг төрүүлэхүйц жишиг гудамжийг бий болгох юм.











Бид гудамжийг сонгохдоо тодорхой шалгууруудыг тавьсан бөгөөд үүнийг бүрэн хангасан Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 56-р гудамжийг сонгон аван ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар иргэдээс судалгаа авч, оршин суугчидтай хамтран гудамжны зураглалыг гаргаж, орчны цэвэрлэгээг хийгээд байна. Мөн усыг зөв зөөж, хадгалах заавар бүхий самбарыг 2 худагт байрлуулж, явган хүний зам хийх хавтанг буулгаснаас гадна хашааны доторх тохижилт, цэвэрлэгээг хийлгэх зорилгоор “Манай гудамж – Миний оролцоо” уралдааныг зарласан. Цаашид мөн олон үйл ажиллагааг  хийхээр төлөвлөж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()