Тансаг хоолнууд

2014-04-23, 22:25
12,795
“Instagram” ихэд дэлгэрч буй энэ үед хоолны зурагнууд бидэнд хэдийнээ байдаг л, энгийн зүйл шиг санагддаг болжээ. Үнэн хэрэгтээ, гэрэл зургийн энэ төрөл нь сонирхолтой түүхтэй төдийгүй, уран сайхны онцлогийн хувьд их нөөцтэй билээ.
Тансаг хоолнууд

Удаан хугацааны туршид хоолны зурагнууд зурагчнаас онцгой ур чадвартай байхыг шаардахгүй гэж үздэг байлаа. Эртний олон зургууд дээр хүнсний зүйлс ердийн гал тогоонд эсвэл хоолны ширээн дээр яаж байх ёстой тэр байдлаараа байж харагддаг. Нөхцөл байдал 50 жилийн өмнөөс өөрчлөгджээ. 1964 оны 1 сарын 31-нд "LIFE" сэтгүүл хоол хүнсний зурагнуудын талаарх төсөөлөлийг бүрэн өөрчилсөн, одоо тансаг амттанд дуртай хүмүүсийн дунд алдартай «Тансаг хоолнууд» нэртэй цувралуудыг гаргаж эхэлсэн байна.



«Тансаг хоолнууд» цувралууд дээр ажилладаг авьяаслаг гэрэл зурагчдын нэг бол, Жон Доминис (Jon Dominis) байсан юм. Доминис их олон талын авьяастай хүн байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт очин гэрэл зургийн сурвалжлага хийж байсан байна. Тэрээр Олимпийн тоглолт, Вьетнамын дайн, Вудстокийн их наадам, Африкийн зэрлэг амьтад, мөн түүнчлэн тухайн цаг үеийнхээ олонд нэртэй хүмүүсийн тухай фото-эссэ-г чадамгай хийж байсан байна. Мөн тэрээр хоол хүнсийг урлага болгон хувиргаж, түүний зургийг авах арга барилыг ихээхэн өөрчилсөн хүн юм.



Доминисийн эцэг нь ахлах тогооч байсан бөгөөд Лос-Анжелест зоогийн газар эзэмшдэг байжээ. Гэрэл зурагчин өөрөө ч хоол хийх дуртай байсан бөгөөд амттай хоол ямар харагдах ёстой, түүний зургийг хэрхэн авахыг мэддэг байлаа.





«Цэцэг, лаагаар чимэх тухайн үедээ түгээмэл хэрэглэдэг байсан аргын оронд бид хоолыг идэх хүсэл төрүүлэхийн тулд үнэхээр хорхой хүрэм харагдуулахаар томоор зургийг нь авахаар шийдсэн» - гэж хожим нь Жон Доминис гэрэл зурагнуудынхаа тухай бичсэн байдаг.

Доминисийн зурган дээрх хоол нь төдийгүй, хоолны сав нь хүртэл онцгой гоё харагддаг байна. Ороомгоос гарч буй уур нь уг хоолноос савсаж буй уур биш, “амттай харагдуулахын тулд” Доимнисийн үлээсэн тамхины утаа ажээ.





Ер нь, «Тансаг хоолнууд» фото нийтлэл нь үнэхээр нэрээ хамгаалж чадсан бөгөөд ердийн хоолны зураг гэхээргүй, дэндүү амттай тансаг болсон юм.





Энэ цуврал нь гэрэл зургийн урлагийн бүхэл бүтэн салбарыг өөрчилсөн юм. Таны үзсэн эдгээр зургуудыг зурагчин Жон Доминис (Jon Dominis) авсан юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()