Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Лондонгийн залуу хосууд үрийн зулай үнэрлэсэн байна. Хосуудын нас нь дэндүү бага биш байсан бол, олны анхааралд ингэж өртөхгүй л байх байсан болов уу. "The Sun" сэтгүүлийн мэдээлж байгаагаар тэд охиныг 10 настай байхад нь танилцсан байна. Харин охин 11 нас хүрээд жирэмсэн болжээ.
Залуу хосуудын нэрийг нууцлаж байгаа бөгөөд тэд нэг нэгэндээ үнэхээр хайртай учир хэзээ ч салахгүй хэмээн амласан байна. Залуу гэр бүлийг хүрээлэн буй хүмүүс хэлэхдээ: "Тэд үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа. Энэ гэр бүлийг гэрийнхэн нь бүгд дэмжиж байгаа" -гэнэ. Хосууд жил гаруй болзож байгаа бөгөөд тэдний дунд үл ойлголцол бараг л гардагггүй байна.
Ингээд хамгийн залуу гэр бүлийн талаар мэдээлэл дэлхий даяар тархсан учир 12 настай охины эцэг ярилцлага өгөхөөр болжээ. “Би охиноороо бахархаж байна. Энэ бол ямар нэгэн шившигтэй зүйл биш. Би анх охиныгоо жирэмсэн болсныг сонсоод ихээхэн гайхсан юм. Учир нь би 11 настай хүүхэд бэлгийн амьдралтай байна гэж бодоогүй. Бид мэдээж байнга хүүхдийнхээ хажууд байж чадахгүй шүү дээ. Гэхдээ охин минь энэ хорвоо дээр бяцхан бурхан авчирсан учир бид түүгээрээ бахархаж, туслаж, дэмжиж байх болно” -хэмээн эцэг Грег нь ярьсан байна.